
Цаасыг урж тасдахаас бус татаж сунгах боломж бий бил үү? Сонирхолтой хэрэг шүү, хятадын уран барималч Li Hongbo-гийн цаасан баримлуудыг хааш нь л бол хааш нь татаж сунгаж болдог. Баяр ёслол, хурим найрын үеэр хаа сайгүй өлгөөтэй байдаг хятад цаасан дэнлүүг санаж байна уу? Түүнээс л энэ уран барималчийн бүтээлүүд эхтэй. Манайд хүртэл шинэ жилээр эвхээтэй үедээ хуудас цаас шиг атлаа сунгаж татахаар гоёмсог хэлбэрт ордог өнгө өнгийн саанууд зөндөө орж ирдэг нь мөн л Hongbo-гийн бүтээлүүдийн үндэс аж. 500-аас эхлээд 5000 хүртэл хуудас цаасыг цоолтуур ашиглан хооронд нь наагаад дараа нь түүнийгээ огтолж, цүүцдэж, зүлгүүрдэж бүтээлүүдээ урладаг тэрээр “Буу бол хүний амийг хөнөөх хатуу зэвсэг. Гэхдээ би үүнийг тоглоом эсвэл чимэглэлийн зүйл болгож хувиргадаг. Энэ тохиолдолд энэ нь буу гэдэг төрхөө хадгалсан ч утгаа алдаж, зүгээр л тоглоом болж хувирдаг.” хэмээн өгүүлжээ.







