2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино

0

Шинээр гарах кинонуудыг үзэх эсэхээ урьдчилан төлөвлөдөг үү? 7-р сард сүр дуулиантай нээлтээ хийх гэж буй кинонуудаас та бүхэнд танилцуулж байна. Олон үзэгчдийн таашаалд нийцнэ гэж найдаж байна.

1. Star Trek Beyond, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 1

Багийнхан дахиад л цугтаа! “Энтерпрайз” сансрын хөлөг онгоц шинэ адал явдлын эрэлд гарч байна. “Форсаж”-ийн Жастин Лин, өмнөх ангиудын найруулагчаар ажилласан Ж.Абрамс нар “Оддын дайн” руу шилжсэн. Харамсалтай нь Антон Ельчинагийн сүүлчийн дүр байлаа, залуу харамсалтайгаар амь үрэгдсэнийг та мэдсэн биз ээ. Түүний үхэл киноны зураг авалт үргэлжлэхэд нөлөөлөөгүй юм, учир нь тэрээр өөрийнхөө бүтээх дүрийг дуусгасан байв. Харин дараагийн ангиудад асуудал гарах бололтой … Өмнөх ангиудаа бодвол үйл явдал нь урьд урьдын үйл явдлаас үргэлжлэхгүй, шинэ гаригийн хүн төрөлхтөнтэй тулалдах юм. Киноны зохиол дээр британийн комик Саймон Пегг ажилласнаас гадна киноны инженер Скоттын дүрийг давхар бүтээсэн. Кино 150 сая долларын төсвөөр бүтжээ.

2. Ghostbusters, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 2

“Хий үзэгдлийн ангуучид” дэлгэцнээ гарахаасаа өмнө багагүй шуугиан дэгдээсэн. Учир нь 1980-аад оны инээдмийн зөгнөлт киноны дүрүүдийг эрчүүд бус эмэгтэйчүүд бүтээсэн явдал юм – Мелисса Маккарти, Кристен Уиг, Кейт Маккиннон болон Лесли Жонс нар. Киноны үйл явдал нь хий үзэгдлийн араас хөөцөлдөн ангуучлах хэсэг бүлэг залуучуудын тухай өгүүлнэ, тэд үүгээрээ бизнес хийдэг билээ. Гол дүрийн бүсгүйчүүд Билл Мюррей, Дэн Эйкройд, Гарольд Рэмис болон Энрни Хадсоны нарыг гүйцэх болов уу? Кино сонирхогчид бүсгүйчүүд яаж ч хичээгээд эрчүүдийг гүйцэхгүй гэж бодож байгаа боловч богинохон трейлерээр хэрхэвч үнэлж болохгүй ээ. Sony студи киног бүтээхэд 150 сая доллар зарцуулжээ.

3. Ice Age: Collision Course, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 3

Blue Sky студи өмнөх ангиудын прокатаар хангалттай мөнгө олсон тул дараагийн ангийн шинэ санаа байсан учраас дахин нэг ангийг бүтээжээ. Шинэ анги буюу тавдугаар ангид мамонт, соёот бар зэрэг өнө эртний амьтад сүүлт од дэлхий дээр дэлбэрэх үзэгдлийн гэрч болцгооно. Мэдээж, бас шинэ амьтадтай учирна. Залхуу Сид өөрийн “өрөөсөн” дугуйгаа олно. Брукийн дууг британийн дуучин Jessie J оруулсан ажээ.

4. Me Before You, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 4

Сүүлийн хэдэн сар гараагүй зүрх сэтгэлийг хөдөлгөх уянгын кино – тахир дутуу залууд ухаангүй дурласан үсчин бүсгүйн тухай түүх. Гол дүрийн баатар залуу цагтаа цалгиж наргиж явсан, харамсалтай нь нэг л өдөр хэнд ч хэрэггүй амьтан болж хувирсан мэт санагдан үүнийгээ хүлээн зөвшөөрч Швейцарьт очихоор эргэлт буцалтгүй шийдсэн байжээ. Хайртай залуугийнхаа муухай бодлыг өөрчлөхийг, амьдрахад утга учир бий шүү гэдгийг ойлгуулахыг эрмэлзэнэ… Киног британийн найруулагч Теа Шэррок найруулсан бөгөөд дүрүүдийг Эмилия Кларк, Сэм Клафлин нар бүтээжээ.

5. Cafe Society, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 5

Вуди Аллен бас л нөгөө хуучны маягийн инээдмийн киногоо бүтээсээр л явна. Уг кино 1930-аад оны Холливудын амьдралыг өгүүлнэ, нэгэн залуу Нью-Йоркт иржээ. Холливудын агентлагт шаггүй алба хашдаг үеэлийнхээ ачаар залуу ажилд орж удалгүй нарийн бичиг бүсгүйд дурлана. Нарийн бичиг бүсгүй найз залуутай … Дүрүүдэд Жесси Айзенберг, Кристен Стюарт, Стив Карелл болон Блейк Лайвли нар тогложээ.

6. Lights Out, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 6

Энгийн мөртлөө гайхалтай үйл явдалтай киног шведийн найруулагч Давид Ф.Сандберг бүтээжээ. Аймшгийн киноны гол дүрийн эмэгтэйг тэр болгон харж чадахгүй, учир нь тэрээр зөвхөн гэрэл унтрааж харанхуй болох үед л харагддаг юм. Кино зохиолын санаа нь бас ч гэж дэлгэрээгүй, тийм учраас хямдхан төсөвтэй хийсэн ч гэсэн үзэгчдийн сонирхолыг татаж чадна гэж үзэж байна. Гол дүрүүдэд Тереза Палмер, Мария Белло нар тогложээ.

7. Equals, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 7

Кристен Стюарт энэ удаад өөрт тохирох дүрийг олж тогложээ. Ирээдүйд хүмүүс элдэв сэтгэл хөдлөлгүй амьдардаг болсон байна. Нэг л өдөр вирусын өвчнөөр хүн ам өвчилж эхэлнэ, гэхдээ тэд хайрлаж дурлаж чаддаг болох ажээ. Киноны гол баатар эмэгтэй вирусээр өвчилсөн нэгэн бөгөөд өвөг дээдэс шигээ бусдыг хайрлаж чаддаг болно.

8. Mike and Dave Need Wedding Dates

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 8

Танд ийшээ тийшээ амралтанд явах санхүү муухан байгаа бол киноны баатрууд танд туслах болно. Тэд таны санхүүгийн асуудлыг шийдэж өгөхгүй нь мэдээж, зүгээр тэднийг дагаад халуун орноор аялж байгаагаар төсөөл. Киноны гол баатрууд – ах дүү хоёр хамаатан саднууддаа байнга төвөг учруулна, эгч нарынх нь хуримын үеэр тэр хоёрыг даруухан сайхан бүсгүйчүүд дагуулан ирэхийг урьдчилан хүсэх ажээ. Харин тэр хоёр адал явдлын эрэлд хатсан өөрсөд шигээ бүсгүйчүүдийг дагуулан ирнэ. Гэр бүлийн даруухан найр юу болон хувирахыг та бүхэн киноноос үзнэ биз ээ. Дүрүүдэд Зак Эфрон, Обри Плаза, Адам Девайн, Анна Кендрик нар тогложээ.

9. The Neon Demon, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 9

Саяхан болж өнгөрсөн Каннын кино наадмын үеэр багагүй шуугиан тариад амжсан уг уран бүтээл – загварын ертөнцийн тайзны арын амьдралыг өгүүлнэ. Найруулагч Николас Виндринг Рефнид итгэх юм бол загвар өмсөгчид тайзны ард бие биенээ жинхэнэ утгаар нь иддэг гэж хэлж болно, царайлаг авьяаслаг бол тэгж амар тайзан дээр гарч ирж чадахгүй. Дүрүүдэд Элль Фэннинг, Жина Малоун, Белла Хиткот, Кристина Хендрикс болон Киану Ривз нар тогложээ.

10. Sadako vs. Kayako, 2016

2016 оны 7-р сард гарах шилдэг 10 кино 10

Та “Freddy vs. Jason”-ийг үзсэн үү? Энэ удаад уг бүтээлийн япон хувилбарыг бидэнд санал болгож байна. “Damned”–ийнхан Садако болон Каякогийн эсрэг босно – японы “The Ring” болон “Damned”-ын аймшгийн япон бүсгүйчүүд. Хий үзэгдэл Садакогоос ангижрахын тулд хүмүүс Каяког тавина. Амьд үлдэхийн тулд хүмүүс юу эсийг сэтгэж олох вэ дээ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *