Хэдхэн минутын дотор бэлэн болдог, галзуу амттай 12 төрлийн хоол амтлагч (соус) хийх жорыг бид оллоо. Та цоо шинэ амтыг эндээс мэдрээрэй!

3

Удаан хүлээсэн зун цаг иржээ. Хүрэн бор болтлоо наранд шарагдаж, улирлын чанартай жимс ногоогоо ч идэх нь. Ногооны салат болон өөр бусад хоолны амтнаас уйдахгүйн тулд та бүхэндээ бэлдэхэд амархан хоол амтлагчуудыг танилцуулахаар бэлдлээ.

Бид бүгд л амттай сайхан хоол идэхийг хүсдэг, тиймдээ ч бид та бүхэнтэй амттай бөгөөд хийхэд амархан жор болгоныг хуваалцахыг эрмэлздэг билээ.

Ази амтлагч

© Depositphotos.com
  • Тохирох хоол: ази салат, тахиа болон ногоотой салат, чанасан махтай салат амтална.
  • Бэлдэх арга: бүх шингэн орцуудыг тагтай саванд хийгээд сайтар сэгсрээд салатаа амтална. Дээрээс нь гүнждийн үрээ цацаад сайтар хутгаарай.

 

Грек соус

© Depositphotos.com
  • Тохирох хоол: чанасан шинэхэн төмс, хаш болон хурган гуаны соус, гэрийн шаурма, мөн чанасан тахианы цээж мах болон хоолны дэглэм барьж байхад ямар ч хоолонд тохиромжтой.
  • Бэлдэх арга: сармисаа жижиглэн хэрчих эсвэл тусгай шахах машинаар шахна, өргөст хэмхээ жижиглэн хэрчих эсвэл үрүүлээр үрж жижиглэнэ, базиликээ жижиглэн хэрчинэ. Бүх орцуудыг нийлүүлээд тарганд хийж хутгана. Шинэ өргөст хэмх хэрэглэж болно, энэ тохиолдолд бага зэргийн давс нэмнэ.

 

Уксус болон гичтэй салатны амтлагч

© Depositphotos.com
  • Тохирох хоол: винегрет, чанасан төмс болон өөр бусад төрлийн ногооны салат, чанасан махтай салат амтална.
  • Бэлдэх арга: уксусаа гичтэй холиод давс, перецээр амтална. Дээрээс нь чидун жимсний тосоо багаар хийж хутгана. Бэлэн болсон амтлагчаараа салатаа амтална.

 

Нимбэг-сармистай амтлагч

© Depositphotos.com
  • Тохирох хоол: шинэ ногооны салат, загас болон чидун жимстэй салат амтална.
  • Бэлдэх арга: бальзамын уксусаа нимбэгийн шүүстэй холиод дээрээс нь гичээ хийж давс, перецээр амтална. Дараа нь чидун жимсний тосоо бага багаар зөөлөн гоожуулж хутгана. Сүүлд нь сармисаа хийж хутгаад салатаа амтлаарай.

 

Зөгийн бал-гичтэй амтлагч

© Depositphotos.com
  • Тохирох хоол: ногооны салат, навчит ногооны салат, тахианы махтай ази салат амтална.
  • Бэлдэх арга: Зөгийн бал, гичээ холиод дээрээс нь тал нимбэгийн шүүс, хальсаа нэмнэ. Цаашлаад тос, гоньд, чилигээ хийж хутгана.

 

Бяслагтай соус

© Depositphotos.com
  • Тохирох хоол: чанасан төмс, тахианы цээж мах, чанасан мах, цагаан хоолтнуудын сэндвич амтална.
  • Бэлдэх арга: бяслагаа хутгаар эсвэл үрүүлээр үрж жижиглэнэ, сармисаа тусгай шахагчаар шахаад бяслаг дээрээ нэмнэ. Дараа нь майонез эсвэл зөөхийгөө хийгээд, яншуй зэрэг амтлагч ногоогоо жижиглэн хэрчээд хийнэ.

 

Цөцгийтэй карри

© Depositphotos.com
  • Тохирох хоол: махан салат, будаа, тахианы махтай салат, мөн шувууны махаар хийсэн хоолонд соус байдлаар хэрэглэнэ.
  • Бэлдэх арга: Майонез болон таргаа нимбэгийн шүүстэй холиод дээрээс нь карри, зөгийн бал, давс, халуун перецээ нэмнэ. Сайтар хутгаарай.

 

Тос-гичтэй амтлагч

© Depositphotos.com
  • Тохирох хоол: ногооны салат, загасны махтай салат, чанасан ногоотой хоол амтална.
  • Бэлдэх арга: орцуудыг сайтар холиод салат, хоолоо амтална.

 

Цөцгий-гичтэй амтлагч

© Depositphotos.com
  • Тохирох хоол: шош (вандуй, сэвэг зарам зэрэг)-той ногооны салат, чанасан махтай салат амтална.
  • Бэлдэх арга: бүх орцуудыг холиод л бэлэн.

 

Гичтэй амтлагч

© Depositphotos.com
  • Тохирох хоол: шинэхэн чанасан ногооны салат, шош эсвэл махтай салат амтална.
  • Бэлдэх арга: таргаа гичтэй холиод дээрээс нь уксус, давс, перецээ өөрийн амтанд тохируулж хийнэ.

 

Молдавын сармистай амтлагч (муждей)

© Depositphotos.com
  • Тохирох хоол: махтай хоол, махны зууш, шоштой хоол амтална.
  • Бэлдэх арга: сармисаа арилгаад шахагчаар шахна. Ус, давс болон сармисаа сайтар холино. Бэлдсэн амтлагчаа шууд хэрэглэсэн ч болно эсвэл амтыг нь илүү тодруулахын тулд хэсэг амрааж байгаад хоолоо амталсан ч болно.

 

Швед майонез

© Depositphotos.com
  • Тохирох хоол: махны салат, чанасан эсвэл дарсан ногооны салат, мөн мах, ногоотой ямар ч төрлийн хоол амталж болно.
  • Бэлдэх арга: бүх орцуудыг холино.

Эдгээр амтлагчууд дундаас та өөрийн дуртай амтлагчаа олж болно. Та ямар жор зохиож олов?

4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:06

    ???? Hello ????
    You are a particular of our country, in any region,
    -✅You are looking for a loan of money for the realization of your projects,
    -✅You have been rejected by the banks of mongolia
    -✅You need loan to pay debts, pay bills or mount a project.
    In the end, your trauma financial is now finished,
    we are a group shareholder and operator financial.

    We give loans with conditions very simple and without problem.
    In partnership with partner banks in all the space of the world, our offers of loans are provided by Bank for transaction security to any person.

    If you are interested contact us back through our email address :

    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    CONTACT US BY MESSENGER FOR MORE INFORMATION.

    Thank you.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *