Аль 20 жилийн өмнө л хөгшрөлт нь зогсчихсон гэмээр, наснаасаа залуухан харагдах 10 эмэгтэйчүүд

4

Жинхэнэ насыг нь шууд хэлж чадахааргүй тийм төрхтэй хүмүүс байдаг. Тэд өөрийн наснаасаа хэдэн жилээр залуу харагдана. Тэгээд бас тэд киноны ямар нэгэн одууд ч биш.

Та бүхэндээ сошиал сувгийн гоо бүсгүйчүүдийг танилцуулж байна. Та эдгээр зургуудыг үзээд 40 наснаас хойш гоо сайхан хэвээр байж болохыг ойлгоно.

Луре Хсу, 43 настай

© lurehsu / Instagram

43 настай Лурсе Хсу (Lure Hsu) – Тайвань гаралтай дизайнер бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш өсвөр насны охины дүр төрхөөрөө инстаграмыг байлдан дагуулж байна.

Луре махнаас татгалзсан бөгөөд хүнсэндээ зөвхөн ногоо, жимс л хэрэглэнэ. Мөн спортоор идэвхтэй хичээллэх бөгөөд гадаа нарнаас хамгаалах тосгүйгээр гарна гэж үгүй. Нүүрэндээ ганц ч үрчлээгүй байгаагаа Луре тайлбарлан хэлэхдээ, өөрийн арьсны онцлогт тохирсон тосоо сайтар сонгож авдагтай холбожээ.

 

Доминик Саксе, 51 настай

© dominiquesachse / Instagram

Америкийн сэтгүүлч, мэдээний нэвтрүүлэгч Доминик Саксе (Dominique Sachse) – 51 настай бөгөөд хэд хэдэн өөрийн шоутай болж амжсан төдийгүй “Эмми”-гийн хоёр ч удаагийн шагналтан, Health Fitness Revolution сэтгүүлийг үндэслэгч, үүгээр зогсохгүй алдартай блогчин.

Залуу нас болон гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд тэнцвэртэй хоолны дэглэм баримтлах нь маш чухал гэж Доминик үздэг. Тэрээр спортоор байнга хичээллэдэг. Гэхдээ хамгийн чухал нь – өөрийгөө гоо сайхан гэдгийг мэдрэх нь гэж тэрээр үздэг байна.

 

Марина Де’Бошир, 54 настай

© marideboshir / Instagram

Марина (marideboshir) хэдийн 50 гарсан, гэхдээ энэ нь түүний хувьд паспорт дээр байгаа тоо төдий л санагддаг. Түүний инстаграм хуудсыг дагагчдын тоо улам нэмэгдсээр л… Өөртөө анхаарал хандуулах багагүй цаг зарцуулдгаа тэрээр нуудаггүй, үр дүн байгаа нь хэний ч нүдэнд ил.

Энэ эмэгтэйн залуу төрхийн нууц юунд агуулагдаж байна вэ? Мэдээж гуалиг биеийн нууц нь тэнцвэртэй хоолны дэглэм болно. Харин үрчлээгүй залуу охины нүүр царайны нууцыг Марина өөрөө хэлэхдээ фейсфитнес-т байгаа гэжээ. Тэрээр олон жилийн турш фейсфитнесээр хичээллэж байна.

 

Карелия Моран, 48 настай

© my_small_wardrobe / Instagram

Карелия Моран (Carelia Morán) – саяхнаас блог хөтөлж эхэлсэн ч түүнийг Elle болон Marie Claire Spain хэвлэлийнхэн аль хэдийн сонирхоод эхэлжээ. Карелия ажил хийдэг ч өөртөө спортоор хичээллэх цаг гаргана, нохойгоо салхилуулж цугтаа зугаална, хажуугаар нь блог-оо хөтөлнө.

 

Лю Елинь, 50 настай

© queenyelin / Instagram

Номын санчийн ажил хийдэг байсан Лю Елинь (Liu Yelin) 50 настай ч идэвхтэй амьдралаар амьдардаг. Усан сэлэлтээр идэвхтэй хичээллэдэг, бүр хүйтэн усанд ч сэлнэ.

Лю маш залуухан харагдах тул хүү нь найз охинтой болох хэцүү байдаг ажээ: залуу хүү ээжтэйгээ явж байхад бүсгүйчүүд түүнийг найз бүсгүйтэйгээ л явж байна гэж хүлээж авдаг байна.

 

Элизабет Хёрли, 53 настай

© ryanphillippe / Instagram

Итгэхэд бэрх байгаа биз, гэхдээ Элизабет Хёрли (Elizabeth Hurley) 53 настай. Алдартай хүмүүсийн хувьд гайхаад байх зүйлгүй, гэхдээ удахгүй 60 хүрэх энэ бүсгүй жирийн нэгэн жүжигчин, загвар өмсөгч, дизайнер хийдэг. Түүний хүү 17 настай. Элизабет ямар нэг хоолны дэглэм барьдаггүй, зүгээр л тэнцвэртэй хоол идэж эрүүл агаарт их алхдаг, бас өдөр болгон спортоор хичээллэдэг байна.

 

Анжелик Майлс, 52 настай

© angeliquemiles / Instagram

Анжелик Майлс (Angelique Miles) 52 настай. Дөчин наснаасаа хойш тэрээр кроссфит-ийн ертөнцийг өөртөө нээсэн, тэр цагаас хойш түүний хийх дуртай ажлуудын нэг болжээ.

Тэрээр маш их ачаалалтай ажилладаг, чөлөөт  цагаараа спортоор хичээллэнэ. Тэрээр сахар болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээнээс эрс татгалзжээ. Бэлтгэл сургуулилтын ачаар наснаасаа залуу харагдаж чаддаг гэж өөрөө дүгнэн үздэг байна.

 

Лиз Вебстер, 51 настай

© mommaphysique / Instagram

51 настай Лиз Вебстер (Liz Webster) – гурван хүүхдийн эх, 2014 онд болсон бодибилдингийн тэмцээний 2 дугаар байрын эзэн. Лиз тамирчдад зориулсан цэвэр хүнсний нэмэлт тэжээл, эрүүл хооллолтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн эздийн нэг ажээ.

Лизийн инстаграмаас түүний өдөр тутмын амьдралын хэв маягийг олж харна: бэлтгэлийн зааланд идэвхтэй  хичээллэнэ, тэнцвэртэй хоолны дэглэм баримтална. Мөн тэрээр спорт, тэнцвэртэй хоол болон зөв сонгосон хүнсний нэмэлт тэжээл нь 50 биш 20 настай харагдахад шууд нөлөөлнө гэж үздэг байна.

 

Режина Холл, 48 настай

© morereginahall / Instagram

48 настай Реджина Холл (Regina Hall) – жүжигчин мэргэжилтэй, бид түүнийг “Scary Movie” киноны Брендагийн дүрээр таних болсон. Бага байхдаа сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан тэрээр эцэстээ жүжигчин мэргэжлийг сонгожээ. Түүнийг одоо харж байхад тэрээр зөв сонголтоо хийжээ гэж хэлмээр санагдах юм.

Үндсэн ажлынхаа хажуугаар өндөр настай хүмүүсийг асрах зэрэг сайн дурын ажил хийдэг, 8 жилийн өмнө бүр сүмд гэлэнмаагаар очихоор шийдэж байсан гэдэг. Бүсгүй уян зөөлөн зүрх сэтгэлтэй болохоор хөгширдөггүй юм болов уу?

 

Фолаке Хантун, 42 настай

© stylepantry / Instagram

Фолаке Хантун (Folake Kuye Huntoon) 42 настай  – 3 хүүхдийн ээж, алдартай стилист бөгөөд дизайнер. StylePantry төслийг санаачлагч – моод болон хэв маягийн тухай сошиал сувгийг хөтлөн явуулдаг.

Фолаке гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөөдөг, эрүүл хоол хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг ажээ. Үүний хажуугаар завгүй ажиллаж, амьдралын сайхан мөч болгоныг мэдэрнэ.

Эдгээр хүмүүсийг олон хүн сонирхож харж явдаг, мэдээж тэд гоо сайхандаа анхаарал хандуулахын тулд маш их цаг зарцуулдаг. Бидний уншигч дунд гоо сайхны арчилгааны өөрийн гэсэн лайфхактай бүсгүйчүүд цөөнгүй байгаа гэдэгт итгэж байна, та бүхэн бусадтайгаа нууцаасаа хуваалцаарай.

34
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Khishgee

    Enkhbayar Khishgee

    2019/04/05 at 21:55

    azazaz

  2. Bold Gansukh

    Bold Gansukh

    2019/04/06 at 02:09

    43

  3. Ajyyd Magsar

    Ajyyd Magsar

    2019/04/06 at 13:16

    Ингэж л биеэ авч явах хэрэгтэй шүү бүсгүйчүүл минь.

  4. Dolgoon Jyoung Jr.

    Dolgoon Jyoung Jr.

    2019/04/06 at 18:01

    milf

  5. Munkh Zaya

    Munkh Zaya

    2019/04/06 at 20:54

    Арчилгаа, бас удам нөлөөлдөг

  6. Kherlenchimeg Nyamsuren

    Kherlenchimeg Nyamsuren

    2019/04/07 at 11:36

    Gaikhaltai bas bakharkhamaar bnaa

  7. Khuwi Zaya

    Khuwi Zaya

    2019/04/07 at 12:39

    Odgerel haana bn?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *