Хүрэн манжинг ашиглан нүүрний маск хийх арга

0

Таны нүүрний арьсыг сэргээж өнгөлөг болгох маскыг танилцуулах гэж байна. 5-7 удаа тавиад л та ялгааг нь олж харна. Хүрэн манжин нь эрдэс бодис ихээр агуулдаг, төмөр, амин дэмээр баялаг тул арьсанд тэжээл өгдөг байна.

Орц:

  • 1 хүрэн манжин
  • 2 х.х шавар (Мултани митти)
  • 1 ц.х нимбэгийн шүүс
  • 1 х.х тараг

Бэлдэх арга:

  1. Хүрэн манжингаа цэвэрлээд үрж жижиглэнэ. Шүүсийг нь шахна.
  2. 2 х.х шавар, 2 х.х шүүс, 1 ц.х нимбэгийн шүүс, 1 ц.х таргаа саванд хийж сайтар хутгана.
  3. Нүүрэндээ түрхээд 15 минут байлгаж хатаана.
  4. Цаг дуусангуут бүлээн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.
  5. Долоо хоногт хоёр удаан түрхсэнээр арьсны өнгө сэргэнэ.

Хүрэн манжин нь С амин дэмээр баялаг тул пигментийн толбыг багасгаж арьсны өнгийг сэргээдэг байна. Антиоксидант тул үрчлээ гарахаас урьдчилан хамгаална.

9
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Batsvkh Batsvkh

    Batsvkh Batsvkh

    2017/11/17 at 17:53

    Шавар гэсэн монгол үгийг Мултани митти гэж орчуулдаг болсон юм уу жоохон учиртай бичвэл боловсрол бага над мэтэд амар юм хаанаас юуны шавар авах юм бэ уучлаарай

  2. Д. Отгоо

    Д. Отгоо

    2017/11/17 at 20:14

    Мултани митти гэдэг шавар нь хна байдгийн болдоо

  3. Mandaa Amanda

    Mandaa Amanda

    2017/11/17 at 20:19

    Нүүр сайхан хүрэн өнгөтэй болоод мөд арилахгүй бхдаа????

  4. Lhagvajav Tsendsuren

    Lhagvajav Tsendsuren

    2017/11/18 at 02:28

    Ккк

  5. Munkhtuya Rentsendorj

    Munkhtuya Rentsendorj

    2017/11/18 at 03:14

    Цус шүүрчихсэн юм шиг хүрэн нүүртэй хүүхнүүд гэртээ бүгэх нь дээ :) Эсвэл зузаан зузаан будаг. Инээхэд нь ховхроод л хаха

  6. Sambuu Sainbuyn

    Sambuu Sainbuyn

    2017/11/18 at 14:24

    Будаг нь арилах уу хүрэн манжингийн

  7. Nch Gntlg

    Nch Gntlg

    2017/11/18 at 23:46

    ulaan nuurtei boloh bhddaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *