
Өнгөний сохор эсвэл өнгөний харааны гажиг гэдэг нь ойролцоогоор 12 эрэгтэй тутмын 1-д, 100 эмэгтэй тутмын 1-д тохиолддог согог юм. Янз бүрийн шалтгаантай энэхүү согогтой хүмүүсийн олонх нь генетикийн шалтгаанаар ийм эмгэгтэй болсон байдаг. Хэдий тийм боловч чихрийн шижин, олон төрлийн хатуурал зэрэг нь харааны өөрчлөлт, харааны гаж үүсэхэд нөлөөлдөг.
Магадгүй та энэ эмгэгээс холуур өнгөрсөн азтай нэгэн бол ийм эмгэгтэй хүмүүс хорвоо ертөнцийг ямархуу байдлаар хардгийг дараах хөдөлгөөнт зургаас мэдэх боломжтой юм.
Өнөө үед дунд сургууль төгсөж байгаа сурагчдын 40% нь харааны эсвэл өнгөний өөрчлөлттэй байгаа нь хайхрамжгүй хандах зүйл биш юм.
Өнгөний сохролын гурван хэлбэр байдаг.
Протанопия буюу улаан өнгө харж чаддаггүй: Энэ төрлийн өнгөний сохролтой хүмүүсийн хувьд спектрийн хөх болон ногоон хэсэг доторх өнгө мөн улаан болон ногоон өнгөнүүдийг ялган таних, харах нь хүндрэлтэй зүйл юм.
Дейтеранопия нь спектрийн ногоон-шар-улаан хэсгийн хоорондох өнгөнүүдийг ялган таньж чаддаггүй.
Тританопия нь хөхөвтөр, ногоовтор өнгө түүнчлэн шаравтар, улаавтар өнгөнүүдийг ялгадаггүй.








Azaa Azjargal
2015/07/29 at 18:10
Bgas
Зочин
2015/07/29 at 19:59
мудцан дэр үейн өнгөт зурагт шиг л юм б
Зочин
2015/07/30 at 14:31
Бараг л нохойны нүдээр хардаг гэсэн үгүү. Эсвэл 2 3 хан өнгө мэддэг юмуу
Зочин
2015/08/02 at 18:27
facebook buteesen mark zuckerberg ongonii sohortoi