Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино

0

“Meet the Parents”-ын дүрд Жим Керри тоглох шахсан юм, тэр л Факер гэдэг нэрийг санаачилсан хүн. Энэ удаад үзэгч олны дунд шуугиан тарьсан кинонуудын гол дүрийг өөр жүжигчид тоглох магадлалтай байсан талаарх мэдээллийг танилцуулж байна. Та нэг төсөөлөөд үзээрэй.

10. Indiana Jones and the Raiders of the Lost Ark

Анхлан Индиан Жонсын дүрийг Том Селлекэд санал болгосон бөгөөд тэрээр саналыг хүлээн авсан байсан юм. Тухайн үед жүжигчин өөр нэг олон ангитай киноны дүр бүтээхээр гэрээ байгуулсан байсан бөгөөд Спилбергийн киноны дүрийг бүтээгээд олон ангит киноныхоо ажилд шууд орохоор төлөвлөж байжээ. Гэтэл олон ангит киноны зураг авалт төлөвлөсөн хугацаанаасаа эрт эхэлсэн тул Том сонголтоо хийжээ. Ингээд л домогт Индиан Жонсын дүр Харрисон Фордод ирсэн юм.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 1

9. Iron Man

Төмөр хүн гэхээр л таны нүдэнд бага Роберт Дауни санаанд ордог уу? Түүний оронд та Том Круизийг төсөөлж чадах уу? Үнэндээ киноны дүрүүдийг сонгож байхад Том Круизийн нэр цохиж явсан, даанч кино зохиол түүнд таалагдаагүй юм.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 2

8. Man in Black

Уг киноны бүтээгчид гол дүрүүдэд Дэвид Швиммер болон Клинт Иствуд нар тоглоно гэж төлөвлөж байсан юм. “The Friends”-ийн од, залуу жүжигчин тавьсан саналыг хүлээж аваагүй, ийм хариу өгөхөд магадгүй Иствуд нөлөөлсөн байх магадлал бий. Хөөрхий Швиммер тэр үед юунаас татгалзаж байгаагаа яаж мэдэх вэ дээ. Тэр цагаас хойш Швиммерт олигтой дүрийн санал ирээгүй юм даа.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 3

7. Terminator

О.Ж.Симпсон Жеймс Камероны 1984 оны “Терминатор”-ын дүрийг бүтээх байлаа. Харин найруулагч өөрөө түүнээс татгалзжээ, Симпсон алуурчин машины дүрийг гаргаж чадахгүй тийм зөөлөн сэтгэлтэй нэгэн гэж бодсон байна. Камерон булчинлаг Шварценеггерийг хараад шийдвэрээ шууд гаргажээ.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 4

6. Django Unchained

Жүжигчин Уилл Смитэд кино зохиол нь таалагдсан ч гэсэн энэ удаад Квентин Тарантиногийн санал болгосон дүрээс татгалзжээ. Уиллийн хүслээр цорын ганц гол дүрийг бүтээх хүсэлтэй байсан аж, харамсалтай нь Жанго гол дүрүүдийн нэг нь байсан юм. Тэгээд л Уилл Смитийн оронд Жейми Фокс тоглох нь тэр.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 5

5. “Southpaw” болон “Elysium”

Рэпер Эминемд гол дүр санал болгосоор л байна гэхээр итгэмээргүй байгаа биз? Тэрээр “Elysium”-ын гол дүрийг бүтээх санал авсан ч өөрийн төрсөн хот болох Детройтод зураг авалт болохгүй учраас хэмээн татгалзав, оронд нь Мэтт Дэймон дүрийг бүтээв. Харин “Southpaw” киноны зураг авалт Детройтод болж, боксчны амьдралын түүхийг Эминемийн амьдралын түүхээр сэдэвлэн бичсэн ч Эминем өөрийгөө зөвхөн хөгжимд зориулах ёстой юм байна гэж үзэж шинэ цомог руугаа хүчээ дайчлахаар шийджээ. “Southpaw”-ийн киноны гол дүрийг Жейк Жиллехолу бүтээсэн юм.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 6

4. The Lord of the Rings

Гендальф өвгөний дүрийг бүтээх саналыг хамгийн анх Шон Коннерт авсан юм. Түүнд анги болгоноос авах 10 сая доллараас гадна нийт кассын орлогын 10 хувийг авах боломж байсан. Коннер хичнээн хичээгээд ч кино зохиолыг ойлгоогүй тул татгалзахаас өөр аргагүйд хүрчээ.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 7

3. X-men

Найруулагч Брайан Сингер Росомахийн дүрийг шотландын жүжигчин Дугрэй Скоттод санал болгосон байжээ. Тэр үед жүжигчин “Mission Impossible 2” кинонд тоглож байсан бөгөөд зураг авалт нь сунжирсан тул саналыг хүлээж авах боломжгүй болсон байна. Дугрэйг Австралид эргэж ирэхэд олны танил болоогүй байсан Хью Жекманыг аль хэдийн сонгосон байжээ.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 8

2. Jerry Maguire

Найруулагч Кэмерон Кроу кино зохиолыг Том Хэнкст өгч түүнийг гол дүрд тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр үед Том Хэнкс өөр киноны зураг авалттай байсан тул саналыг хүлээж авах боломжгүй байв. Уг нь кино зохиолыг Том Круизд зориулж бичсэн гэж Кроу хэлж байсан. Дүрийг Том Круз хэнээс ч дутахааргүй бүтээсэн билээ.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 9

1. The Lord of the Rings

Николас Кейжид Арагорны дүрийг санал болгож байсныг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. Кейжийн сонголт буруудаж тэрээр амжилт олоогүй “Left Behind” киноны дүрийг бүтээв. Татгалзах болсон шалтгаан нь гэр орноосоо 3 жил хол байх нь хэцүү санагдсан гэжээ.

Өөр жүжигчид тоглох магадлалтай байсан 10 алдартай кино 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *