Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ?

0

Жилээс жилд зарагдаагүй машины тоо өссөөр байна. Эдийн засгийн хямрал дэлхий дахинд нүүрлэснээс хойш автомашины худалдан авалт буурчээ. Дэлхийн улс орнуудад “шинэ машины оршуулгын газар” маш ихээр бий болжээ. Та зургуудыг хараад гайхах болно.

Зарагдаагүй хэдэн мянган машинууд, Ширнес, Их Британи

Хьюстон, манайд асуудал үүслээ. Хэн ч машин худалдаж авахгүй байна. Юу л даа, худалдаж авах нь авч л байна, гэхдээ үйлдвэрлэснийх нь тоогоор биш.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 1

Их Британийн Суиндон дахь зогсоол. Тэнд хэдэн мянган машинууд эзнээ хүлээгээд “зэвэрч” байна.

Авто үйлдвэрлэгчид конвейрээс ирж байгаа шинэ машинуудаа хадгалах илүү их зай хэрэг болоод байна.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 2

Мэриленд мужийн Балтимор боомт дахь машинууд

Машины компаниуд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хэзээ ч үнийг нь буулгахгүй. Мэдээж үйлдвэрийн явцад гарсан зардлаа ширхэг зоос ч үлдээлгүй эргүүлж олж авахыг хүсэлгүй яах вэ. Хэрвээ нийтийн хэрэгцээний машинаа борлуулахын тулд үнийг нь бууруулбал үнэтэй машинууд нь эзэнгүй хоцорно. Ингээд л хөдөлж чадахгүй байгаа юм.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 4

Их Британийн Сэндерлэнд дэхь “Ниссан”-ы автодром, арай л их машин байгаа юм биш үү?

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 3

Хажууд нь “Ниссан”-ы үйлдвэр болон авто зогсоол – үйлдвэрийн ажилчдын машины зогсоол биш шүү, шинэ машины зогсоол

Машин үйлдвэрийн конвейрийг зогсоох боломжгүй – тэрэндээ тулбал үйлдвэр зогсож, хэдэн мянган ажилчдыг халах хэрэгтэй болно. Үүнээс гадна төмөр олборлох болон боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусна.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 5

Испанийн автопарк дээр хэдэн мянган машин наранд шарагдаж буй байдал

Долоо хоног болгон хэдэн мянган машин үйлдвэрээс гарч, эдгээрийн цөөн хэд нь л борлогдож байна. Хөгжингүй орнуудын ихэнхи гэр бүлд нэг машин байдаг, тэгэхээр илүү машины хэрэг байхгүй.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 6

Санкт-Петербургийн нисэх онгоцны буудлын газардах зурвасын нэг хэсгийг зориулалтын бус аргаар ашиглаж байна – Европоос импортоор орж ирсэн машины зогсоол

“Худалдан авалт-ашиглалт-эвдрэл-шинэ худалдан авалт” гэсэн тойрог нэгэнт эвдэгдсэн. Хэрэглэгчдийн хувьд машинаа шинээр сольж байхаар завсарлаж сэлбээд хуучнаа унаж байх нь эдийн засгийн хувьд ашигтай.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 7

Окфордширийн Аппер, Хейворд, Бичестер зэрэг газруудад байрлах шинэ машины автопарк. Зүү ч орох зай алга.

Гунигтай дүр зураг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ – хэн ч мэдэхгүй байна. Автомашин үйлдвэрлэгч компаниуд цаг шиг л зогсоо зайгүй ажиллана, харин шинэ машинаар зогсоолууд нь дүүрч байна.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 8

Францаас ирсэн хэнд ч хэрэггүй баахан “Синтроен”-ууд Их Британийн Корби хотод

Сайхан цагт хүмүүс жил болгон машинаа сольдог байлаа. Харин одоо халаасан дахь тоолдог хэд нь багассан учраас юун шинэ машин авч унах ….

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 9

Испанийн Валенсия боомт. Өнгө өнгийн ганган машинууд эндээс хэзээ ч хөдлөхгүй бага багаар зэвэндээ идэгдээд л байж байна.

Баталгаа нь энэ зураг. Сая биш юм аа гэхэд хэдэн мянган машинууд авто зогсоол дээр зэврэхийн тулд үйлдвэрийн конвейрээс гарч ирээгүй л байлтай.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 10

Детройт дахь Ford-ийн шинэ машины оршуулгын газар.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 11

Хятадын хаа нэгтээ Rover 75 тоосондоо даруулаад …

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 12

Калифорнийн Лонг-Бич дэх “Тоёота”-гийн 60 га талбай эзэлсэн зогсоол

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 13

Бристолын шинэ машины оршуулгын газар

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 14

Honda-гийн хэдэн мянган автомашин эзнээ хүлээгээд Токиогийн нэгэн талбайд хэвтэж байна.

Магадгүй олон арван жилээр байрнаасаа хөдлөхгүй л болов уу, харамсалтай.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 15

Асуудлыг шийдвэрлэх л ёстой. Машинаа борлуулмаар байна, даанч борлогдохгүй байдаг.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 16

Жилээс жилд асуудал хүндэрсээр. Авто үйлдвэрлэгчид машинаа шинэ дэвшилтэт технологи ашиглан үйлдвэрлэсээр, төлбөрийн чадвартай худалдан авагч бүр супер машиныг л худалдан авахыг хүсэхээс бус хоцрогдсон машиныг бол тоож ч харахгүй. Хоёр, гурван жил зогсоол дээр эзнээ хүлээсэн машин борлогдох магадлал багасна. Тэгэхээр хөөрхий машин сэлбэгэнд эсвэл прессний гараар орно гэсэн үг. Өөр яалтай ч билээ.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 18

General Motors болон Cadillac зэрэг томоохон компаниуд үйлдвэрээ Хятад руу нүүлгэсэн. Борлуулалт буурч байгаагаас шалтгаалж Хятад удахгүй шинэ машины оршуулгын газар болох бололтой.

Зарагдаагүй машинуудыг хаана хадгалдаг вэ? 17

10
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Э. Дамдиндорж

    Э. Дамдиндорж

    2016/07/04 at 13:16

    НАДАД нэгийг нь зүгээр өгчөөч би сайхан унанаа

  2. Jamiyan Ganbold

    Jamiyan Ganbold

    2016/07/04 at 15:22

    Hairan hudulmur hairan mashin ingej baihaar hyamdhanch gsen zarchihdag bolch ochood awahsan.

  3. Baku Buren

    Baku Buren

    2016/07/04 at 15:46

    xopom is back

  4. asas

    2016/07/04 at 16:14

    nadaa bugdiig ni unegui ogchih bi zaraad ogii ntr

  5. zochin

    2016/07/04 at 16:34

    taaruulaad zaxialgaar uildwerlexguidee dendvv ix bn. yduu ornuudad zarxgui

  6. Монголд хадгалдаг

  7. Byambaa Tumurbaatar

    Byambaa Tumurbaatar

    2016/07/04 at 22:17

    Haha nandignan unah bolno

  8. HOKDARA

    2016/07/04 at 23:24

    Heden luhaachnaraar asuudliig shiiduuliii

  9. Munhuu

    2016/07/05 at 02:50

    Doorooso 2 dahi zurag avraarai geed A ysgeer zogscgoojee

  10. Зочин

    2016/07/05 at 04:43

    ENE neg nadaa nadaa geed bga humuus yaduu yu ugui yu

  11. Sambuu Munkherdene

    Sambuu Munkherdene

    2016/07/05 at 19:13

    Hahaha achah geed huleegdej bga mashinuud

  12. hghgg

    2016/07/06 at 15:20

    үнээ буруулах гэхээр зарсны дараа дахиад хэзээ ч өсөхгүй болчих гээд байгаа байхааа. ха ха. манайхан махийнаац хийж япон машины үнийг унагах хэрэгтэй.

  13. А. Мөнхтулга

    А. Мөнхтулга

    2016/07/06 at 19:44

    хмм энэ маягаараа үйлдвэрээ хумих, зогсоохоос өөр аргайгүй цаг ирсээн машин борлуулалтын алтан үе ард хоцорсөөн

  14. Зочин

    2016/07/14 at 20:17

    zahialgaar uildverlehed yanaa nadaas mangar humuus baih yumaa

  15. Тахиа

    2016/08/27 at 03:00

    Хүний маяг гэж. Би бол хуучин, шинэ гэлтгүй ямар ч машиныг голохгүй унана.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *