Электрон тамхи үнэхээр тамхинаас гаргаж чадах уу?

0

Электрон тамхи нь жирийн утаат тамхинаас гарахад тусалдаг ч гэлээ шууд хүлээн авах хэрэггүй.

Саяханы шинэ судалгаанаас харахад: электрон тамхины тусламжтайгаар тамхинаас гарахаар шийдсэн бол гартаа байнга вейп барьж явах хэрэг гарна.

Тамхины хэрэглээний талаар хийсэн судалгаанд 24,000 хүн оролцжээ. Судалгааг 2014-2015 онд АНУ-д хийсэн бөгөөд энэ нь электрон тамхи ид мандаж байсан үе юм.

Судалгааны зорилго – вейпийн тусламжтайгаар гурван сарын турш уламжлалт утаат тамхи татахаас татгалзаж чадахыг тодруулах байлаа. Тамхинаас гарч байгаа хүнд чухам эхний гурван сар хамгийн хүнд нь байх ажээ.

Сард 20 болон түүнээс дээш удаа вейп татсан тамхичид гурван сардаа тамхинаас 2,8 дахин их татгалзаж чаджээ. Харьцуулалт хийхийн тулд: жилдээ 5-20 удаа вейп барьсан хүмүүсийн 60% нь л гурван сар тамхигүй амьдарч чадсан. Өдөр болгон вейп татсан хүмүүсийн гуравны нэг нь тамхинаас нэг мөр гарч чаджээ. Хааяахан вейп татдаг хүмүүсийн 6% нь л зорилгодоо хүрсэн байна.

Вейп тамхинаас гарахад тусална, гэхдээ байнга ашиглаж байгаа тохиолдолд. Сардаа ганц хоёр удаа сорохын тулд цахилгаан тамхи авах ямар ч шаардлага байхгүй. Энэ нь ямар ч үр дүнд хүргэхгүй юм.

Жоржтаун их сургуулийн профессор Дэвил Леви

Электрон тамхины ачаар тамхинаасаа гарсан тамхичид тамхи гэгчийг бүрмөсөн мартаж байлаа. Тамхинаас бүрмөсөн гарах магадлал өдөрт 10%-иар өсөж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Энэ бүхнээс дүгнэхэд, вейп нь утаат уламжлалт тамхинаас гарахад тусална.

Нью-Йорк хотын Маунт-Синай анагаахын сургуулийн профессор Луис Де Палогийн үзэж байгаагаар бол тамхичид электрон тамхинд хэт донтож байгаа нь айдас төрүүлж байна гэжээ: “Хүмүүс никотины хамаарлаа өөр байдлаар дарж чадахгүйд хүргэж байна, яагаад гэвэл бусад аргууд нь сонирхолгүй санагдах ажээ. Бохь нь амтгүй, хамрын дусаалга нь хуурайшуулна, наалт нь арьсанд харшил өгнө. Эдгээр аргуудаас тэд сэтгэл зүйн ханамж авч чадахгүй, гартаа барьж амандаа хийх зүйл байхгүй учраас шүү дээ. Электрон тамхинд хурдан дасан зохицно, бас сонирхолтой эд дээ”.

Бидний хийсэн судалгаа нь электрон тамхинаасаа яаж гарах талаар хийгдээгүй.

Луис Ле Пало

“Тамхинаас гарах хүсэлтэй хүн болгонд электрон тамхи санал болгох гэсэнгүй. Гэхдээ өөр бусад арга үр дүнгээ өгөхгүй байгаа бол вейпийг туршиж үзэхэд илүүдэхгүй” гэж Леви онцолжээ.

Тамхинаас бүрмөсөн гарах хүнд вейп тусална. Хэрвээ ийм зорилгогүй бол уур ч гэсэн хорт бодис агуулж байгааг анхаарах хэрэгтэй. Вейпийг судалсаар байгаа, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгаа бүрэн гүйцэд дуусаагүй. Магадгүй электрон тамхи нь бидний төсөөлж ч байгаагүй үр дагавартай байхыг үгүйсгэхгүй. Тамхи татдаггүй ч вейп татаж эхэлсэн бол бас л буруу зуршилд тооцогдоно.

Тамхинаас гарах шилдэг арга бол – бие махбодийн никотиныг гаргахад оршино, тамхи руу явах рефлексийг таслан зогсооход оршино. Зөвхөн бие махбодийн хувьд бус мөн сэтгэл санааны хувьд ч өөрийгөө ялан дийлэх чадвартай байх хэрэгтэй.

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tuul Dash

    Tuul Dash

    2017/10/02 at 20:25

    Чадахгуй ээ Тамхи татах гэдэг чинь нэг талаасаа евчин негеегеесее мануусын дон, хусэл дур юм байх ее. Хэцуу хэцуу.

  2. Chuluuntsetseg Sangijav

    Chuluuntsetseg Sangijav

    2017/10/02 at 22:37

    Chadahgui.

  3. Enhee Enkh

    Enhee Enkh

    2017/10/02 at 23:06

    Шал худлаа шүү эсэргээрээ уушиг муутагдаг юм билээ шүү

  4. Unu Munh

    Unu Munh

    2017/10/03 at 17:13

    Н. Саранцогт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *