Гадилны хальсыг хогны саванд хаях гэж яарах хэрэггүй! Гадилны хальсны гайхалтай 10 хэрэглээ

7

Бид гадилны хальсыг юу ч бодолгүй хогны сав руу хаядаг. Гэвч гадилны хальсыг олон зүйлд ашиглаж болдог байна. Тухайлбал, гал тогооны өрөөн дэх эд зүйлсийг цэвэрлэх эсвэл гоо сайхнаа арчлахдаа гадилны хальсыг ашиглаж болно.

Ингээд хамтдаа гадилны хальсыг чухам юу юунд ашиглаж болохыг мэдэж авцгаая.

1. Батга арилгах

Гадилны хальс нь найрлагадаа витамин C, витамин Е амин дэмүүд болон кали, цайр, төмөр, манганийг агуулдаг. Эдгээр шим тэжээлүүд нь арьсыг амрааж, батгыг арилгах ач тустай. Түүнчлэн гадилны хальсанд лутейн болон каротенойдууд байдаг бөгөөд үрэвслийг намдаах, үрэвсэл бий болохоос сэргийлдэг тул батга гарахыг зогсооно.

  • Гадилны хальсаар нүүрээ 5-10 минут үрнэ
  • Арьсаа угаана
  • Өдөрт хоёр удаа энэ аргыг хэрэглэнэ

 

2. Үрчлээтэхээс сэргийлэх

Нүүрний арьс үрчлээтэх нь арьс уян хатан болон хатуу чанга байдлаа алдаж буйтай холбоотой. Гадилд агуулагдах антиоксидантууд болон витамин C нь таны арьсыг үрчлээтэхээс сэргийлнэ.

  • Гадилны хальсыг нүүрэндээ тавиад 30 минут эсвэл шөнийн турш байлгана
  • Нүүрээ угааж, чийгшүүлнэ
  • 7 хоногт 3 удаа энэ аргыг ашиглаарай

 

3. Мөнгөн эдлэлийг өнгө оруулах

Хэрэв таны мөнгөн эдлэл өнгө зүсээ алдах эсвэл зэвэрсэн бол, гадилны хальсыг ашиглаж болно. Гадилны хальс кали агуулдаг учир метал эд зүйлийг өнгө оруулах үйлчилгээтэй байдаг.

  • Гадилны хальсыг холигчинд хийнэ
  • Тал аяга ус дээрээс нь хийж холино
  • Зуурмаг болтол нь сайтар холих хэрэгтэй
  • Зуурмагаасаа авч, мөнгөн эдлэл дээрээ түрхэж, сайтар үрнэ

 

4. Өргөс авах

Гадилны хальс ферментүүдээр баялаг учир арьсны завсар орсон гадны биетүүд болох өргөс, өвс болон зомгол зэргийг төвөггүй авах боломжтой.

  • Боловсорсон гадилны хальсыг гадны биед орсон арьсан дээрээ тавина
  • Ойролцоогоор 15 минут байлгана
  • Арьсаа зөөлөн үрж, гадилны хальсыг авна
  • Сүүлд нь гадны биетийг өвдөлтгүй авах боломжтой

 

5. Бордоо болгож ашиглах

Гадилны хальсыг бордооныхоо талбайд тавибал, илүү их кальци, магни, фосфат, кали, сод болон хүхэр ялгаруулах боломжтой болно. Эдгээр нь ургамал, ногоог хурдан ургахад ач тустай эрдэс бодисууд юм.

  • Гадилны хальсыг хэрчиж, олон жижиг хэсэг болгоно
  • Ургамал, ногооны үндэсний хажууханд гадилны хальсыг тавина
  • Хөрсийг нь далд ортол услана

 

6. Шүд цагааруулах

Гадилны хальс калигаар баялаг болохоор кофе, цай болон нэрс, бөөрөлзгөнөөс болж шүдэнд тогтсон шарыг ямар ч асуудалгүй арилгана.

  • Шүдээ сайн угааж, усаар зайлна
  • Шүдээ гадилны хальсаар 2 минут сайтар үрнэ
  • Шүдээ дахин угаах бөгөөд энэ аргыг өдөр бүр туршаарай

 

7. Сорвийг бүдгэрүүлэх

Арьсны асуудлууд болох хавагнах, улайх эсвэл сорви тогтох үед гадилны хальсыг ашиглаж болно. Гадилны хальсны найрлагад тослог хүчил агуулагддаг бөгөөд энэ нь арьсан дээрх сорвийг бүдгэрүүлэх ач тустай.

  • Гадилны хальсыг асуудалтай байгаа арьсан дээрээ тавина
  • 1 цаг эсвэл шөнийн турш байлгана
  • Өдөр бүр энэ аргыг туршаарай

 

8. Толгойн өвчнийг анагаах

Толгойн өвчнийг байгалийн аргаар анагаах боломжтой. Үүний тулд гадилны хальсыг дух, хүзүү болон нуруун дээрээ тавиж, толгойн өвчнийг анагаана. Энэ нь гадилны хальсанд агуулагддаг калитай холбоотой.

  • Гадилны хальсыг хөлдөөгчинд хийж, ойролцоогоор нэг цаг байлгана
  • Гадилны хальсыг хэдэн хувааж, дух, хүзүү болон нуруун дээрээ тавина
  • Бүлээн болтол нь байлгах хэрэгтэй
  • Толгойн өвчнийг намдтал хэдэн ч удаа ашиглаж болно

 

9. Махыг зөөллөх

Та стейкийг илүү зөөлөн, шүүслэг болгохыг хүсч байвал, махаа болгож байгаа тогоонд гадилны хальс хийхэд хангалттай. Үр дүнд нь салахын аргагүй амттай, шүүслэг стейк бэлэн болно.

 

10. Арьс загатнахыг болиулах

Гадилны хальс загатнаж буй арьсанд сайн нөлөөтэй. Учир нь гадилны хальсанд агуулагдах гистамин болон магни, витамин Ц, Е амин дэмүүд байдаг. Иймд шумууланд хазуулсан эсвэл хордлогоос болж арьс загатнахыг гадилны хальсны тусламжтай зогсоож болно.

  • Загатнаж буй арьсан дээрээ гадилны хальсаа тавина
  • 10-15 минут байлгана
  • Гадилны хальсыг авч, дахин загатнаж буй арьсан дээрээ тавина
243
ГайхмаарГайхмаар
62
ГоёГоё
39
БахархмаарБахархмаар
39
ХөөрхөнХөөрхөн
36
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Tungaa Erdenee

    Tungaa Erdenee

    2018/07/05 at 17:05

    Uka Uka tanaih halisnaas ih ymgvi dee

  2. Tseveensuren Bayrtogtox

    Tseveensuren Bayrtogtox

    2023/08/18 at 20:37

    А. Мөнх-Ундрал

  3. Tvmendemberel Ariunaa Ariunzaya

    Tvmendemberel Ariunaa Ariunzaya

    2023/08/19 at 10:32

    Matar Mandakhaa

  4. Oyungerel Gombosuren

    Oyungerel Gombosuren

    2023/08/19 at 11:11

    Amaraa Amar

  5. Tsog Delgermurun

    Tsog Delgermurun

    2023/08/19 at 11:18

    Ямар ч байсан “Үү, ургацаг, сорвинд бол сайн юм билээ”

  6. Ерханат Болат

    Ерханат Болат

    2023/08/19 at 11:23

    Жанар Жаку

  7. Хөлний яс тулайн дээр нь тавиад боо хонуулаад ав өвчин намдана маш сайн шүү

  8. Úr Rõmêò

    Úr Rõmêò

    2023/08/19 at 13:09

    Samdan Delgertsetseg

  9. Tsaa Naraa

    Tsaa Naraa

    2023/08/19 at 13:56

    😲

  10. Т.Болороо

    Т.Болороо 'Б'

    2023/08/19 at 15:58

    Т. Болортуяа

  11. Зээлдүүлэгч Майкл

    Зээлдүүлэгч Майкл

    2023/08/19 at 17:52

    Сайн байцгаана уу ноёд хатагтай нараа🇲🇳

    Бид таны хувийн хэрэгцээ, үйл ажиллагаа, төсөл гэх мэт ₮5,000,000-аас ₮900,000,000 хүртэлх зээлийг санал болгож байна. Маш энгийн журмын дагуу 48 цагийн дотор жилийн 2%-ийн хүүтэй түргэн шуурхай зээл аваарай. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо барина уу. БАЯРЛАЛАА

  12. би яагаад итгэх ёстйогооо ойлгохгүй бн

  13. Crystal Crystal

    Crystal Crystal

    2023/08/20 at 00:01

    Wow

  14. Iredu

    Iredu

    2023/08/20 at 00:15

    Билгүүн

  15. Iredu

    Iredu

    2023/08/20 at 00:15

    @

  16. Suvdaa Suvd

    Suvdaa Suvd

    2023/08/20 at 06:46

    Яасан. Мундаг. Хүмүүс. Вэ. Баяр. Хүргэе.

  17. Мөнхтогтох Ч.

    Мөнхтогтох Ч.

    2023/08/20 at 07:48

    Zolzaya Bayraa

  18. Urjin Urjin

    Urjin Urjin

    2023/08/20 at 08:51

    8

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *