Тугалган цаасанд хоол хийж бэлтгэхдээ аль талаар нь ороох ёстой байдаг вэ?

1

Бидний ярьж заншсанаар фольга цаас – уян зөөлөн металлаар хийсэн нимгэн хуудас юм: зэс, цагаан тугалга, алт болон хөнгөн цагаан. Сүүлийн үед тугалган цаасыг ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглах болсон: жишээ нь, хоол хүнс хийхэд, болсон хоол хүнсийг боож хадгалах зэрэгт.

Тугалган цаасыг өөр ямар байдлаар ашиглаж болохыг, мөн хоол хийхэд аль талаар нь шарах шүүгээний хавтан дээр тавих ёстойг танилцуулахаар бэлдлээ.

Тугалган цаасыг хаана ашиглаж байна вэ?

Тугалган цаас нь гарны хөдөлгөөнөөр нугарахаар их уян. Аливаа юмны гадуур орооход амар тул сав баглаа боодолд түгээмэл ашигладаг. Жишээ нь:

  • Эмийн үйлдвэрийн сав баглаа, боодолд ашиглана. Тугалган цаас нь эмийг гадаад xүчин зүйлээс найдвартай хамгаалах тул эмийн хадгалах хугацаа, чанарт эерэгээр нөлөөлдөг. Чийг, микроб, гадны үнэр, гэрэл болон хүчилтөрөгч зэргээс хамгаалж чаддаг ажээ.
  • Хүнсний бүтээгдэхүүнд ашиглагддаг. Ялангуяа хөргөгчнөөс өөр газар удаан хугацаанд хадгалж болох ундаа, сүүн бүтээгдэхүүний савлагаанд ашиглана. Мөн тугалган цаасаар шоколад боосон байдгийг бид сайн мэднэ – халуун, чийг, гэрлээс хамгаалах зорилготой юм.
  • Бэлэн болсон хоолыг орооно. Тугалган цаасан хэв, хавтан зэрэгт нарийн боов хийх эсвэл болсон хоолыг ч таваглахад хэрэглэдэг. Ахуйн хэрэглээний хувьд тугалган цаасанд хоол хүнсээ ороож хөргөгчинд удаан хадгалдаг, эсвэл холын замд хэрэглэх хоолоо ч боодог. Болсон хоолыг гадны xүчин зүйлээс хамгаалахын зэрэгцээ өөр хооронд нь амтыг шингээхээс хамгаалах ажээ.
  • Тусгаарлах зориулалтаар ашиглана. Тугалган цаас нь халуун, цахилгаан дамжуулах өндөр чадамжтай тул дулаан, цахилгаан дамжуулах шугамд өргөнөөр ашигладаг.
  • Урлагт ашиглана– тайз засал, баримал гээд металл гадаргуу үүсгэх, гялалзах зүйлийг бүтээхэд ашигладаг.

 

Хоол хийхэд тугалган цаасыг хэрхэн ашиглах вэ?

Зөөлөн ширхэгтэй хоол хүнс болгохдоо тугалган цаас ашигладаг: жишээ нь, загас, шувуу, мөөг болон ногоо. Хоолыг болгохоос өмнө тугалган цаасандаа ороож дараа нь шарах шүүгээний хавтан эсвэл сараалж дээр тавина. Энэ нь хоол хийх явцад чийгээ алдахаас хамгаалдаг ажээ.

Тугалган цаасаар ороож шарах шүүгээнд хоол хийхэд эрүүл мэндэд ямар нэгэн хортой нөлөө байхгүй. Харин богино долгионы зууханд хийхийг xориглоно. Халуун дулаан нэвтрүүлэх чадвар өндөртэй тул хурдан шатах аюултайг анхаараарай.

 

Хоолыг тугалган цаасанд яаж зөв болгох вэ?

Тугалган цаасны нэг тал нь гялгар, нөгөө тал нь бүрсгэр. Үйлдвэрийн онцлогоос болж ийм адилгүй талуудтай болдог. Тугалган цаасыг хүнд металл элдүүрээр элдэж үйлдвэрийн аргаар нимгэлдэг байна. Үйлдвэрийн элдүүрт дан хавтас оруулахгүйгээр нэг дор хоёрыг явуулдаг ба үүний үр дүнд хавтасны нэг тал элдүүрээр өнгөлөгдөж гялгар болдог бол нөгөө тал нь бүрсгэр хэвээр үлддэг.

Энэ ялгаатай байдлаас болоод тугалган цаасны гялгар тал нь дотроо байх ёстой, харин бүрсгэр нь гадна талдаа гарах ёстой гэсэн ойлголт олны дунд гарчээ. Аливаа гадаргууны гялгар тал нь илүү их дулаан, гэрэл ойлгодог гэж үздэг. Энэ утгаараа гялгар тал нь дотогшоо харвал муу халж халуунаа хангалттай сайн барьж чадахгүй гэсэн үг болж таарна.

Тугалган цаасны гялгар тал нь бүрсгэрээсээ бага зэрэг л гялгар байж чаддаг байна. Халуун орчинд байлаа гэхэд хоол хийх тохиолдолд маш бага ялгаа гарна. Тиймээс та тугалган цаасыг аль ч талаар нь тавьсан адилхан л үр дүн гарна гэсэн үг юм. Гажуудал – түлэгдэxээс хамгаалсан тугалган цаас нь зөвхөн нэг талдаа л хамгаалалттай. Энэ тохиолдолд “түлэгдэxээс хамгаалсан” гэж тэмдэглэсэн талд хоолыг тавьж болгоно.

5
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Баттулга Адьяа

    Баттулга Адьяа

    2021/11/07 at 21:15

    Тугалган аягатай римийн цэргүүд түүнээсээ хордож үхэж байсан гэж уншиж байсан! Одоо хэрэглэж байгаа цаасыг хөнгөн цагаан гэж ойлгодог. Цагаан тугалга үнэтэй!

  2. Baysaa Khan

    Baysaa Khan

    2021/11/07 at 23:31

    Dangaarn yurn hereglej bolohguiee! Dotron hunsnii tsaas dawhar booh heregtei

  3. Doljin Darhaa

    Doljin Darhaa

    2021/11/08 at 02:16

    хѳнгѳнцагаан цаас 2тал адил

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *