Намрын улирал эхлэхтэй зэрэгцэн хүний биед гардаг 7 өөрчлөлт. Яг юунаас болж эдгээр өөрчлөлтүүд бий болдог вэ?

1

Өдөр богино болж, модод навчисаа гөвж эхлэх цагтай зэрэгцэн хүний амьдралын хэв маягаас гадна бие физиологид ч мөн өөрчлөлт гарч байдаг ажээ. Хүн хүний биеийн онцлогоос хамаарч арьс хуурайших, үс унах зэрэг шинж тэмдгүүд энэ улиралд илэрч гардаг байна. Манай сайт уншигч танд сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүний биед гардаг 7 өөрчлөлтийг танилцуулж байна.

1. Арьс хуурайшина.

© depositphotos.com

Намрын улиралд хүний биед ажиглагддаг хамгийн эхний өөрчлөлт бол арьс хуурайших явдал ажээ. Арьсны эмч нарын үзэж буйгаар гадаад орчны хэмийн өөрчлөлт хүний биед цочрол үүсгэж, арьсан дахь эрдэс бодисын тэнцвэрийг алдагдуулснаас хуурайшилт явагддаг гэж үзсэн байдаг. Иймээс намар болон хүйтний улиралд арьсаа чийгшүүлж, шөлтэй хүнс их хэрэглэж байхыг зөвлөж байна.

 

2. Үс гэрэлтсэн байдлаа алдаж, унаж эхэлнэ.

© depositphotos.com

Намрын улиралд хүний үс унаж, гэрэлтсэн байдлаа алдаж эхэлдэг ажээ. Зарим хүмүүс энэ үзэгдлийг халзралын эхэн үе хэмээн хүндээр хүлээн авдаг байхад нөгөө хэсэг нь улирлын шинж чанартай энгийн зүйл гэж үзэх нь ч бий. Тэгвэл сэрүүний улирал эхлэх үед үс унадаг гол шатгаан нь зуны улиралд нарны хэт ягаан туяанаас хүний бие өөрийгөө хамгаалах зорилгоор үсний ургалт идэвхжиж байдагтай холбоотой аж. Ийнхүү нэмэлт хамгаалалт хэрэггүй болсон үед үс унаж эхэлдэг байна. Хүйтний улиралд хуйхандаа иллэг хийж, чийгшүүлж байхыг уншиж танд зөвлөж байна.

 

3. Нойрмог болно.

© depositphotos.com

Намрын улиралд өдөр богиносож эхлэхтэй зэрэгцэн хүний нойрны хэмнэл ч дагаж өөрчлөгдөж байдаг байна. Өөрөөр хэлбэл нарны гэрэл тусах нь багасах тусам хүний бие улам бүр ядрангуй болж, нойрмог байдалд ордог аж. Иймээс уншигч та хэдий намар, өвлийн цаг байсан ч нарны гэрлийг сайтар авч, цэвэр агаарт салхилж байхыг зөвлөж байна.

 

4. Илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх хүсэл нэмэгдэнэ.

© QuixoticCaviarSpork / reddit

Зуны улирал дуусч, сэрүүний улирал үүсч эхлэхтэй зэрэгцэн хүний тархи бие дэх инсулин дааврын хэмжээг хязгаарлах дохиог илгээж эхэлснээр хүний биеийн өөхөн давхарга нэмэгдэж, хэрэглэж буй хүнс ч илчлэг өндөртэй болдог ажээ. Ийнүү илчлэг өндөртэй, өөх тос ихтэй хүнс хэрэглэх дуршил нэмэгдсэн сэрүүний улиралд хүн дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаарал хандуулж байх хэрэгтэй.

 

5. Намрын улиралд сэтгэл санаа хямардаг.

© depositphotos.com

Улирал солигдох үед хүний сэтгэл санаа хямрах явдал их гардаг ажээ. Үүнийг шинжлэх ухаанд улирлын шинж чанартай сэтгэлзүйн хямрал гэж нэрлэдэг. Намрын улиралд амралт дуусч, хичээлийн шинэ жил эхэлж, зуны зорилгоо бүрэн гүйцэлдүүлж чадаагүй гэх мэт сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх xүчин зүйлс ч үүнтэй холбоотой аж. Хэрэв та намрын улиралд сэтгэл санаагаар хямардаг бол дасгал хөдөлгөөн сайн хийж, сэтгэл санааг тогтворжуулж, сэтгэл зүйг дэмждэг D амин дэм сайн авч байхыг зөвлөж байна.

 

6. Намрын нар нүдэнд хортой.

© depositphotos.com

Судалгаагаар намрын нарны туяа илүү хурц өнцгөөс тусдаг тул хүний нүдэнд илүү хортой байдаг гэдэг нь ажиглагдсан байдаг. Иймээс намрын наранд та нарны шил зүүж нүдээ хамгаалж байх хэрэгтэй ажээ.

 

7. Ханиад томуунд өртөмтгий болно.

© shutterstock.com, © shutterstock.com

Зун болон өвлийн завсрын хавсарга үед цаг уур эрс өөрчлөгдөж, ханиад томуу, вирусын гаралтай өвчний дэгдэлт нэмэгддэг тул намрын улиралд хүн ханиад томуунд өртөмтгий болдог ажээ. Иймээс энэ улиралд уншигч тан ариун цэврийн дэглэмээ сайтар баримталж, эрүүл мэндэдээ анхаарах нь чухал.

Дээрх шинж тэмдгүүд намрын улиралд танд мэдрэгдэж байсан уу?

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *