Цагаан харандаа яагаад бүсгүй хүний будагны цүнхэнд заавал байх ёстой вэ?

2

Цагаан будаг нүүрний будаг дотроос хэрэглээ багатай, гэхдээ энэ харандааны тусламжтайгаар өөрийн дүрийг тодосгож болно. Хэт тод учраас шууд нүдэнд өртдөг, үнэнийг хэлэхэд нэг талаас ямар ч нүүр будалтыг гутааж мэднэ. Гэхдээ загвар мэддэг бүсгүйчүүд цагаан харандаанд найдлага тавьдгийг та мэдэх үү?

Та бүхэндээ цагаан харандааны хэрэглээг танилцуулахаар бэлдлээ. Бид нүүр будалтын нууцыг дэлгэх гэж байна.

 

Нүдний цагаан харандаа

1. Өтгөн сормуус болон том нүд

Ганц зураас нүүр будалтанд нөлөөлдгийг бүсгүйчүүд сайн мэднэ. Энэ тохиолдолд ч мөн адил. Хэрвээ зовхиныхоо дотор булангаар цагаан харандаа явуулбал нүд гялалзаж сормуус илүү өтгөн харагдах болно. Нүдийг байгаагаас нь томсгож харааг нээж өгдөг. Зөөлөн балтай харандаа сонгохыг хичээгээрэй.

 

2. Тень түрхэх суурь болно

Тенийн суурь болоход тохирдог. Дээд зовхиндоо ганц хоёр яваад тениэ тавина. Ингэж тавьсан тень илүү удаан хадгалагддаг ажээ.

 

3. Сум

Загварлаг бас этгээд сум зурж болно. Сонгодог хувилбар гэвэл хар зураас дээр цагааныг татна. Илүү зоримог будалт хийх гэж байгаа бол давхар сум зураарай. Хартайгаа зэрэгцүүлээд цагааныг татахад л болно. Таны нүд илүү дур булаам бас зоримог харагдана.

 

4. Гялалзах нүд

Харандааны тусламжтайгаар нүдний төрхийг сэргээж болно. Нүдний дотор талын буланг будвал нүдний хэлбэрийг улам тодосгож өгнө.

 

5. Хөмсөгний хэлбэр засна

Цагаан харандааг хөмсөг засалтад ашиглах боломжтой. Контурыг тодруулах, хөмсөгний хэлбэрийг сайжруулахын тулд хөмсөгний захыг цагаан харандаагаар зурна, дараа нь тушиа тавиарай.

Бие даан хөмсгөө засдаг бүсгүйчүүдэд өгөх бас нэг зөвлөгөө бий. Мэргэжилтнүүд хөмсөгний зөв хэлбэрийг гаргахдаа цагаан харандаа ашигладаг. Хэлбэрээ зөв гарган зурж чадвал илүү хөмсөг зулгаахгүй. Хар харандааг бодвол илүү сайн мэдэгдэнэ.

 

6. Нүдний хэлбэр өөрчлөх

Нүүрнийхээ аль нэг хэсгийг том харагдуулахыг хүсвэл цайруулах ёстой гэдгийг бүсгүй болгон мэднэ. Хэрвээ та жижигхэн  нүдтэй бол нүдний дотор буланг цагаан харандаагаар будаад тушиа түрхээрэй. Том нүдтэй бол цагаан харандаагаар будах хэрэггүй.

 

7. Уруулаа том харагдуулах

Цагаан харандааг зөвхөн нүдэнд ашиглаад зогсохгүй урууланд ч ашиглаж болно. Уруулаа илүү том, хөвсгөр харагдуулахыг хүсэж байгаа бол дээд уруул дээрээ V үсэг зураад будаарай.

Бас нэг арга бий. Уруулаа будаад дараа нь дээд болон доод уруулын захыг цагаан харандаагаар будсаны дараа тушиа түрхэнэ. Дээрээс нь давхар уруулын будаг явна. Ингээд л дур булаам уруултай боллоо.

Цагаан харандааг хэрхэн хэрэглэхийг бүсгүй та мэдэж авлаа. Өөрийнхөө давтагдашгүй өнгө төрхийг бий болгоорой.

Та цагаан харандааг яаж хэрэглэдэг вэ, өөрийн гэсэн нууц байгаа бол бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. Мөн бидний мэдээллийг найз нөхдөдөө дамжуулаарай.

22
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *