Ардын уламжлалт анагаах бэлдмэл: Үүнийг орой бүр уудаг болсноос хойш миний цээж дахиж хорсож өвдөхөө больсон!

2

Би олон цагаар унтаж, бага зэрэг өөх тостой хоол хүнс эсвэл гэрийн нөхцөлд хийсэн бялуу, жигнэмэг зэргийг иддэг байх үед тэгтлээ их цээж хорсож өвддөггүй байлаа. Харин хийжүүлсэн ундаа уудаг болсноос хойш нөхцөл байдал улам дордсон. Идсэн хоол ходоодонд шингэх гэж зовдог байв, яагаад гэвэл хүчил ихсэж, хоол боловсруулах үйл явц зогсонги байдалд орсон юм. Эмийн сангуудаар худалдаалагдаж буй эм бэлдмэлүүд гайхалтай үр дүнтэй байдаг. Гэвч үнэн хэрэгтээ их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай болдог нь нууц биш.

Харин би ардын уламжлалт эмчилгээг хийлгүүлэхээр эргэж буцалтгүйгээр шийдсэн. Хөрш маань надад алтан товч цэцгийн цайг хооллохын өмнө уух хэрэгтэй талаар зөвлөсөн юм. Энэ эмчилгээний зориулалттай ургамлын талаар бага зэрэг уншиж, судалсны дараа дээрх асуудлыг шийдэж чадах юм байна гэдэгт бат итгэсэн гэж хэлж болно. Би өөртөө тохируулан жор зохиосон.

Ууж эхэлснээс хойш надад үнэхээр ач тусаа өгч байв, би ямар ч сөрөг нөлөө мэдрээгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, харшилтай хүмүүс мэргэжлийн эмчид хандаж, энэ цайг ууж болох эсэхээ урьдчилан асуух хэрэгтэйг анхаараарай.

Би 250 мл цай бэлдэж уудаг байв. Нэг цайны халбага алтан товч цэцгийн цай, тал цайны халбага календула болон нэг цайны халбага маалингын үрийг ашиглана. Бүгдийг халуун усанд хийж, сайтар хольж, шөнийн турш байлгана. Эдгээр ургамлууд бүгдээрээ эмийн санд худалдаалагддаг билээ.

Давуу талаас нь дурдахад, улаан хоолой болон ходоодны цочрол, үрэвсэл зэргийг үгүй хийж, хүчлийн хэмжээг багасгана. Өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Би хооллохын өмнө 4-5 балгыг уудаг байсан. Нэг курс нь дор хаяж 2 долоо хоног үргэлжлэх хэрэгтэй. Миний хувьд сарын турш уусан ба энэ цайг тогтмол ууж, хэвших юм бол цээж хорсож өвдөх зовиур төд удалгүй арилах болно.

Танд эрүүл энхийг хүсье! Мөн та цээж нь хорсож, өвддөг найздаа энэ талаар заавал дуулгаарай.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boldoo Boldoo

    Boldoo Boldoo

    2019/06/27 at 10:56

    Худлаа хуцаад л….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *