“Хайртай шүү” гэж хэлэлгүйгээр хайраа мэдрүүлж болох 8 арга. Үг биш үйлдэл илүү үнэ цэнэтэй!

2

Та болон таны хайртай хүний хооронд үгээр илэрхийлшгүй нандин холбоо бий. “Би чамд хайртай” гэдэг их утга учиртай боловч, үйлдлээр нэгэндээ хайртай гэдгээ илэрхийлэх нь илүү утга учиртай байдаг.

Хэрэв доорх жагсаалтад багтаасан үйлдлүүдийг хайртай хүндээ зориулах юм бол тэр танд одоогийнхоосоо ч илүү хайртай болох болно. Хайр дурлалын харилцаанд өгсөж, уруудах үе байдаг, гэхдээ цаг хугацаа бол бүхний хэмжүүр. Та өөрийг чинь хором бүрт аз жаргалтай байлгах нэгнийг олж чадсан бол түүндээ хайртай гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай, гэхдээ үгээр биш үйлдлээрээ!

Хайртай гэдгээ үгээр биш үйлдлээр мэдрүүлдэг хүний 8 шинж:

1. Тэр таныг энэ хорвоо дээрх хамгийн үзэсгэлэнтэй хүн гэж өөрийгөө мэдрэхэд хүргэдэг

Тэр таныг хайр халамж эсвэл амар тайван байдлаар хэзээ ч дутаахгүй. Эдгээрийг үргэлж танд мэдрүүлж, сэтгэл санаа өөдрөг байх нөхцлийг бүрдүүдэг. Та түүнтэй илүү их цагийг хамт өнгөрүүлэх тусам, өөрийнхөө гоё сайхан талуудыг улам их олж харах болно.

2. Тэр таныг болон эрх чөлөөг чинь хүндэлдэг

Тэр хэзээ ч таны хил хязгаарыг давахгүй, яагаад гэвэл таныг хүндэтгэдэг учраас. Хүндэтгэл бол хайр дурлалын харилцаанд маш чухал байр суурь эзэлдэг. Мөн тэр таныг ямар нэгэн байдлаар эрсдэлд оруулах зүйл юу ч болж байсан хийхгүй.

3. Тэр таны үсээр оролдож, нурууг чинь зөөлөн илдэг

Тэр таны хажууд байх үед та тав тух болон амар тайван байдлыг мэдэрнэ. Таны үсээр оролдох болон нурууг чинь илэх гэх мэт жижиг зүйлс хайр дурлалын харилцаанд байх ёстой гэж хэлж болно. Тийм их ч биш гэлээ, тэр таныг гэдэг эсэхийг дээрх жижиг үйлдлүүдээс харах боломжтой.

4. Тэр үргэлж таны гарыг барьж, хажууд чинь хамт байхыг хүсдэг

Тэр тантай хамт илүү удаан байхыг хүсэж байгаа нь цаанаа эерэг учир шалтгаантай байдаг. Тэр таныг байж болох бүхий л аргаар эрхлүүлнэ, зөвхөн унтлагын өрөөнд биш. Тантай цаг үргэлж хамт байхыг хүсдэггүй хүнийг өөрт чинь хайртай гэж бодож байвал, маш том эндүүрч байна.

5. Тэр таныг утга учиртай үнсдэг

Тэр таныг үнсэх үед сэтгэл дотор чинь эрвээхэй нисэх шиг болдог. Яагаад гэвэл түүний үнсэлт чин сэтгэлийнх учраас танд ийм гайхалтай мэдрэмжийг өгч байгаа юм. Ид шидийн гэмээр энэ үнсэлт хүмүүсийн бодож байгаагаас ч илүү үнэ цэнэтэй зүйл билээ.

6. Тэр ямар ч шалтгаангүйгээр таны нүүрэнд инээмсэглэл тодруулдаг

Яагаад тэр таныг аз жаргалтай болгодог, инээмсэглэх үед чинь эргэн тойронд гэрэл гэгээ цацрахыг харах дуртай гэсэн үг. Та түүн рүү зүгээр л харахад, таны нүүрэнд аз жаргалын мишээл өөрийн эрхгүй тодорно.

7. Тэр танд дутагдаж буй зүйл огтхон ч байхгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг

Энэ бүхэн түүний танд тавих анхаарал, хайр халамжтай салшгүй холбоотой. Тэр танд анхаарал халамж тавьж байгаагаас гадна таны талаар үргэлж бодож явдаг. Тэр таныг өдрийн хоолоо идээгүй байх вий гэдэгт хүртэл маш их санаа тавьж, чадах чинээгээрээ таны сайн сайхны төлөө хичээл зүтгэл гаргах болно. Энэ бол хайр, хайр ийм л байдаг.

8. Тэр таныг ярьж байхад чимээгүй сонсдог

Таныг юу ч ярьж байсан чин сэтгэлээсээ сонсож байвал, тэр хүн таныг зүрх сэтгэлдээ тээдэг гэж ойлгож болно. Тэр зөвхөн таны талаар биш, тантай хамт туулах ирээдүйнхээ талаар боддог учраас ийм хандлага гаргаж байгаа юм. Тэр тантай хамт насан туршдаа байхын тулд бүхнийг хийнэ.

Та хайртай хүндээ хайртай гэдгээ үгээр мэдрүүлдэг үү эсвэл үйлдлээр мэдрүүлдэг үү? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

24
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Handaa

    2019/06/25 at 02:45

    Minii hairttai l yag tohirch bn daa. 8 jil zug baigaa bolovch hair mini yag anhnii taniltaj baisan schigee heveeree . Chamdaa bi zugeer l hairtai .

  2. Sh Yesui

    Sh Yesui

    2019/06/25 at 17:47

    Jason BJ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *