
Та энэ талаар төсөөлөөд үз дээ, хэрэв таныг эрүүл бус хоол хүнс хэрэглэх үед эсвэл шаардлагагүй зүйлс худалдаж авахад хэн нэг нь танд анхааруулж, сануулах үүднээс чанга дуугаар орилдог байсан бол яах вэ? Харамсалтай нь тийм хүн гэж байхгүй, бид өөрсдөө идэх болон худалдаж авах зүйлсээ хянаж, сонголт хийж, эрүүл эсвэл хортой эсэхийг өөрсдийн мэдлэг, туршлагаараа дүгнэцгээдэг. Гэхдээ ихэнх хүмүүс үүнд шударга бус ханддаг нь нууц биш. Тийм ч учраас бидний дийлэнх нь идэх, илүү их мөнгө зарцуулах зэрэг асуудлаа зогсоож чаддаггүй билээ, харин “Amazon”-ы энэхүү бугуйвч танд зарим нэг сонирхолтой зүйлсийг санал болгож байна.
“Amazon” таныг хэтэрхий их мөнгө үрэх эсвэл их хэмжээгээр түргэн хоол идэхийг болиулах үүднээс сануулга өгдөг бугуйвчийг худалдаалж байна
“Pavlok” гэх нэртэй энэ бугуйвч “Amazon” дээр худалдаалагдаж байгаа ба шаардлагатай нөхцөл байдалд, хүний зан чанар дээр суурилан ажилладаг гэж ойлгож болно.

Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үзэж буйгаар, шаардлагатай нөхцөл байдалд, хүний зан чанар дээр суурилан ажиллах нь гэнэтийн шийдвэрээр хор хөнөөлтэй, сөрөг нөлөөтэй үйлдлээс сэргийлэх боломжийг олгох аж.
Хүмүүс хортой гэдгийг нь мэдсээр байж тамxи татсаар байгаа нь олон хүний хувьд зугаатай санагддагтай холбоотой.
Харин хүмүүс эрүүл бус амттан идсэний дараа дахин эрүүл бус амттан иддэг нь маш гоё амттай байдгийн илрэл юм.
Ийм учраас дээрх бугуйвч үр дүнгээ өгөх нь гарцаагүй хэмээн зохион бүтээгчийн зүгээс тайлбарлажээ.

Энэхүү бугуйвчны тусламжтайгаар олон сөрөг зуршлуудаа хаяж болно
Интернетэд хий дэмий цагаа үрэх, хэмжээ хязгааргүй их идэх, түргэн хоолонд дoнтох, хумсаа мэрэх, тамxи татах болон хэт их унтах гээд олон зүйлстэй холбоотойгоор танд сануулж, анхааруулах болно. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүсийн хэлж байгаагаар, өглөө сэрүүлэг тавьсан мөртлөө цагтаа сэрж чаддаггүй хүмүүс энэ бугуйвчны тусламжтай хүссэн цагтаа сэрж чадаж байгаа гэнэ.

Энэ бугуйвч маш энгийн байдлаар ажиллана. Зохион бүтээгчид энэ бугуйвчийг хоолны хордлоготой харьцуулж байна – нэгэнт та энэ бүтээгдэхүүнийг авсан л бол хоолны хордлого болгох хоол хүнс идэхээ зогсооно, үүнийг шаардлагатай нөхцөлд сануулж буй анхааруулга гээд байгаа юм.
Сэтгэл хөдлөлийн бага зэрэг тогтворгүй үйл явцыг ашиглаж, энэ бугуйвч таны тархийг муу зуршлуудаас ангид байлгаж сургах болно. Хэдхэн 7 хоногийн дараа гэхэд таны тархи ингэж хэлнэ:
“Хөөе, хэдэн секунд хүлээгээрэй, магадгүй тамxи татаад хэрэггүй юм биш үү?”
“Хөөе, хэдэн секунд хүлээгээрэй, магадгүй хэтэрхий их жигнэмэг идээд байгаа юм биш биз?”

Хэрэглэгчид эхнээсээ энэ бугуйвчийг худалдаж авч хэрэглэх болсон ба бүгд ам сайтай байгааг дуулгахад таатай байна.







