Аялалд тань хэрэг болох 32 тоноглолууд

2

Хэдий цаг агаар биднийг дулаан өдрүүдээрээ баярлуулж байгаа ч зуны ид дунд бид бүгд амралтын талаар л мөрөөднө. Бид аялалд явахдаа ихэвчлэн илүү зүйлс авахгүй байхыг хичээдэг, харин хамгийн чухал зүйлсүүдээ жагсаалт болгон бичдэг. Бид танд аялалын замд хэрэг болох хэд хэдэн зүйлсийг санал болгож байна.

1. Авсаархан шампунь, савангийн багц (1 багц нь 5 $)

Хэн аялалд явахдаа хайрцаг шампунь авч явахыг хүсэх билээ? Энэ тусгай савыг худалдан авснаар аян замд авч явахад тань илүү хөнгөн, авсаархан байх болно. Үүнийг ашиглахдаа ердөө ус нэмэхэд л хангалттай. Дашрамд хэлэхэд, сахлын гель, гарын саван, биеийн шингэн саван ч хийх боломжтой шүү.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 1

2. ChatSIM-ийн роуминг хэмнэлт (жилд 10 $)

Жилд ердөө 10 еврогоор 150 оронд тусгай SIM картаар Viber, WhatsApp, Facebook Messenger Skype, Twitter, Telegram, Hangouts болон Хятадын QQ-ээр мессежлэх боломжийг олгож байна. Мөн түүнчлэн нэмэлт төлбөрөөр зураг, видео, дуут мессеж илгээх боломжтой.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 2

3. Хөхний даруулганы нууц халаас (14$)

Аюулгүй байдлын үүднээс бүх мөнгө, зээлийн картаа биедээ ойр байлгасан нь дээр байдаг. Энэхүү нууц халаас нь хөхний даруулганд хамгийн тохиромжтой.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 3

4. “Ухаалаг” чихэвч (150$)

Унтахыг хүссэн үед тань уйлж буй хүүхэд эсвэл дуу чимээ ихтэй орчин, хүмүүсийн яриа сонсогдох нь хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг шүү дээ. Тэгвэл “Ухаалаг” чихэвч нь дуу чимээг бүрэн хязгаарлах чадвартай. Хэрэв та хүсвэл гар утасныхаа тусламжтай тайвшруулах дуу эсвэл далайн дуу, ойн шувуудын чимээг сонсох боломжтой.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 4

5. “Үрчлээний эсрэг” цамцны сав (50$)

Та хувцас индүүдэх ажилд цаг бага зарцуулахыг хүсэж байна уу? Гэхдээ бидэнд үрчийдэггүй хувцас тэр тусмаа срочкан цамц хэр олон билээ. Томилолт, аялалд яаралтай явах үед туслах Shuttler цамцны савыг хэрэглээрэй. Гэвч хэн амралтанд срочкан цамц авч явах вэ гэж бодож байна уу? Ийм зориулалтын сав нь томилолтонд жинхэнэ туслах чинь болно.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 5

6. Тасалгаатай вакум шуудай (40$)

Юу ч вакум шуудай шиг таны чемоданы зайг хэмнэхгүй. The Hoboroll загвар нь дотроо эд зүйлсээ ялган хийх таван тасалгаатай, ингэснээр бүр ч хялбар болох болно.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 1

7. Гуталны сунадаг үдээс (10$)

Нисэх онгоцны буудалд шалгалтаар орохдоо гутлаа тайлах шаардлага гардаг. Цагаа хэмнэж үйл явцыг хурдасгахын тулд эртнээс эдгээр сунадаг үдээсийг авч хэрэглээрэй. Шаардлагатай үедээ та ямар ч асуудалгүй гутлаа тайлах боломжтой шүү.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 6

8. Эм хийх тасалгаатай усны сав (15$)

Энэ нь ямар нэг нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдлын улмаас эм уух шаардлагатай хүмүүсийн талархалыг хүлээсэн төхөөрөмж юм. Усны саванд салгаж авах боломжтой долоо хоног бүрт зориулсан эмний 7 тасалгаа байдаг. Савны тагийг аяга болгон ашиглаж болно.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 18

9. Хийлдэг өлгүүр (13$)

Зочид буудлын өрөөнд зөвхөн 1-2 өлгүүр байх тохиолдол байдаг шүү дээ. Мэдээж энэ нь хангалттай биш. Хийлдэг өлгүүр нь хамгийн зөв сонголт юм. Тэд их зай эзлэхгүйгээс гадна тээвэрлэлтийн үед хөнгөн байх болно.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 7

10. Биеийн нойтон алчуур (6$)

Усанд орох боломж гарахгүй байна уу? Санаа зовох хэрэггүй дээ. Хэрэв та хэд хоног шүршүүргүй галт тэргэнд явж байгаа бол таныг биеэ цэвэрхэн байлгахад нойтон алчуур тусална.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 9

11. iPad-ны дуу өсгөгч (6$)

Apple-ийн таблетанд зориулсан Bluetooth-ээр холбогддог авсаархан SoundBender дуу өсгөгчийг хямд үнээр худалдан авах боломжтой.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 8

12. Ухаалаг гар утасны, тасалгаатай SIM картны гэр (30$)

Та өөр улсад байх үедээ дуудлага хийхийн тулд орон нутгийн SIM карт худалдан авах хэрэгцээ гарна. Та энэхүү ухаалаг гар утасны, тасалгаатай SIM картны гэрийг авсанаар хаана SIM-ээ хийснээ мартах болон хаяж гээгдүүлэх гэсэн асуудал байхгүй болно.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 10

13. iPhone-ы линзний багц (100$)

Мэдээж бүх хүмүүст мэргэжлийн камер байдаггүй, гэхдээ ихэнх хүмүүс хангалттай сайн чанарын зураг авахыг хүсдэг шүү дээ. iPhone-ы линзний багц нь сайхан сонголт болох болно. Эдгээр линз нь маш бага хэмжээтэй ба хөнгөн учир аялалд авч явахад тохиромжтой юм.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 11

14. Авсаархан USB-чийгшүүлэгч (35$)

Өөрийн арьсанд анхаарал тавьдаг хүмүүст энэ хамгийн шилдэг хэрэгсэл юм. Үүнийг хэрэглэхэд үнэхээр хялбар. Савыг цэвэр усаар дүүргэх хэрэгтэй. Үүний дараа тусгай голыг бүхлээр нь усанд хийж USB оролтыг залгаад асаана.

Таны аялалд хэрэг болох дэвшилтэт 32 тоноглолууд 12

15. Нарны шилээ хаяхааргүй боллоо (20$)

Та дахиж хэзээ ч шилээ алга болгохгуй. За, бараг л хэзээ ч. Энэ шилний гар нь бугуй эсвэл дугуйны руль дээр цохиход ороогдож найдвартай бэхлэгдэнэ, иймээс санаандгүй алдана гэж байхгүй.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 1

16. Зээлийн картны хэмжээтэй зөөврийн цэнэглэгч (29$)

TravelCard – энэ бол iPhone болон Android гар утас цэнэглэгч жижиг төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь таны хэтэвчинд багтахуйц авсаархан эд. Энэ нь ухаалаг гар утсыг 5 цаг ажиллах боломжийг олгоно. Мэдээж цэнэгийн багтаамж тийм ч их биш ч авсаархан, хөнгөн учир экскурсээр явах үедээ авч явбал тохиромжтой.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 1

17. Гар тээшээ хийх, багтаамжтай үүргэвч (299$)

Minaal үүргэвч нь аялалд зориулагдсан ба эмх цэгцтэй байх дуртай хүмүүст тохиромжтой. Үүн дотор олон тооны тасалгаа байх ба нөүтбүүк хийх найдвартай цоожтой тасалгаа ч бий. Чемодантай адил, аль ч талаасаа онгойдог цахилгаантай. Гэнэтийн бороо орохоос сэргийлж ус нэвтэрдэггүй материалаар хийгдсэн байна.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 2

18. USB залгуурын авсаархан багц (45$)

Энэ шийдлийн тусламжтай шинэхэн найзуудтайгаа зургаа солилцох эсвэл хаана ч утсаа цэнэглэх боломжтой юм. Богино залгуур орооцолддоггүй давуу талтай. Энэ багцад бүх л төхөөрөмжинд зориулсан 3 төрлийн залгуур бий: iPhone 5 болон түүнээс дээш загварын ухаалаг гар утаснууд, iPhone 4S болон түүнээс өмнөх загварууд болон Android утаснуудад тохиромжтой. Эдгээр багц нь аялалын авсаархан гэртэй дагалдана.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 3

19. 1-д 3 авсаархан шийдэл: флаш, зүү, үзэг (40$)

Олон жижиг зүйлс авч явахыг хүсэхгүй байгаа ч өдөр тутмын амьдралд үргэлж хэрэг болдог шүү дээ, аялалд явахад ч тэр. Наад зах нь өөр улс оронд онгоцны буудалд мэдэгдэл бөглөхөд үзэг хэрэг болдог, мөн амралтын уулзалт төлөвлөхөд, худалдан авалтын жагсаалт гаргахад хэрэг болно. Зураг, текст файлууд болон бусад мэдээллийг хадгалахад флаш илүүдэхгүй шүү. Шаардлагатай бол флаш диск дээр хадгалсан өгөгдлийг BitLocker эсвэл truecrypt ашиглан бичиж болно.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 4

20. Бороо орох үед өмсөх юүдэн (25$)

Энэ юүдэн нь таны чемодан эсвэл үүргэвчинд их зай эзлэхгүй. Бороо орох тохиолдолд та юүдэнгээрээ толгойгоо халхалж болно шүү. Ингээд замдаа шүхэр авч явах шаардлагагүй боллоо.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 5

21. Жуулчдад зориулсан Wi-Fi цацагч (50$)

Таны байрласан өрөөнд интернэт зөвхөн утастай холболтоор ажилладаг бол Smart Travel Router & Adapter энэ асуудлыг шийдэж өгнө. Энэ төхөөрөмж нь USB-гээр ухаалаг гар утас, камер, болон бусад зөөврийн төхөөрөмжийг цэнэглэх боломжтой. Үүнээс гадна энэхүү авсаархан төхөөрөмж нь өрөө бүрт Wi-Fi-ыг жигд цацна. Wi-Fi цацагч нь АНУ, Мексик, Европын ихэнх улс орнууд, Канад, БНХАУ-ын разетканд тохирно.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 6

22. Дотуур хувцасны органайзер (28$)

Энэ нь дотуур хувцасаа хэсэгчлэн хийхэд тохиромжтой сав юм. Хөхний даруулганы аяганы хэлбэрийг алдагдуулахгуйн тулд тусгай тасалгаа байдаг байна. Хэрвээ хүсвэл нэмэлт хэсэгт гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл анхны тусламжийн хэрэгсэл ч хийж болно.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 8

23. iPhone-ы оосор (35$)

Энэ чинь дээр үеийн хоцрогдсон зүйл шүү дээ гэж бодож байна уу? Гэвч энэ оосор нь аялалд явахад үнэхээр амар зүйл юм. Та утсаа санамсаргүй унагаахаас, мөн халаасны хулгайчаас урьдчилан сэргийлэх боломжтой боллоо шүү дээ.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 7

24. Хаалганы дохиоллын систем (12$)

Хэрэв та зочид буудлын өрөөндөө ажлаа хийж эсвэл унтаж байх үеэр хүн орж ирэх вий гэж айж байгаа бол хаалганы бариуландаа Belle Hop дохиоллын системийг байрлууларай. Хэн нэгэн зөвшөөрөлгүй орж ирэх үед дохиолол дуугарна. Дашрамд хэлэхэд, энэхүү хаалганы дохиоллын систем нь LED гэрэлтэй байдаг байна.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 9

25. Коктейлны зөөврийн хайрцаг (24$)

Замд явахдаа өөрийн хүссэн ундаагаа бэлтгэхэд энэхүү авсаархан хэрэгсэл хэрэг болно шүү. 1 багц нь 1 хүний порц болно. Энэ хэрэгсэл нь дотроо (коктейлоос хамааран): холигч багажууд, зарим согтууруулах ундаа болон сиропнууд, жор, салфетка байна.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 10

26. Ухаалаг чемодан (339$)

Энэхүү гайхамшигт дэвшилтэт чемодан нь аялалын төгс хамтрагч чинь байх болно. Энэ чемоданд GPS суулгаж өгсөн учир байрлалыг тодорхойлно, мөн электрон цоожтой, утас цэнэглэх аккумулятортой (2 USB оролттой, аккумуляторын багтаамж нь 10,000 мА), бариул нь өөрийн гэсэн жин хэмжигчтэй. Гар утасны Bluetooth-ээр дамжуулан хянах боломжтой. Хэрэв чемоданыг хулгайлах гэж оролдвол эзэндээ мэдэгдэнэ.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 12

27. “Бүгд нэг дор” аялалын хэрэгсэл (77$)

Аялал зугаалгаар явахад энэ хэрэгсэл хамгийн хэрэгцээтэй зүйл байх болно. Энэхүү сонирхолтой хэрэгсэл нь өөртөө 9.87 инчийн өргөнтэй эмтэрсан иртэй хутга, мөн бөглөө онгойлгогч, консервны хутга, хавтгай халив, барбекюны хавчаар болон хувирах боломжтой сэрээг багтаана. Энэ хэрэгсэл нь нянгийн эсрэг тусгай гадаргуутай.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 11

28. Ачаа тээш хайхад зориулсан ухаалаг зүүлт (100$)

Агаарын аялалын дараа жуулчдад маань тулгардаг асуудлын нэг бол ачаагаа хүлээн авах явдал юм. Онгоцны буудалд олны дунд зогсож ачаагаа гарч ирэхийг хүлээх үнэхээр таагүй байдаг биз дээ? Энэ ухаалаг зүүлт нь Bluetooth-ийн тусламжтай танд ачаа ирсэнийг мэдэгдэж дохио өгөх болно.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 13

29. Амтлагчны багц (26$)

Хэрэв та төрөл бүрийн амтлагч ашиглан өөрөө хоол хийж идэх дуртай бол энэхүү багц нь гэрээсээ хол байсан ч гэлээ таны хоолыг яг л өмнөх шигээ амттай, гайхалтай үнэртэй, өнгөлөг хэвээр байлгах боломжийг олгоно.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 17

30. Аялалын цүнхэнд зориулсан холбогч (12$)

Хэрэв та замдаа 3 чемодантай явах гэж байгаа бол үүнийг санал олгомоор байна. Та энэ холбогчийг ашигласнаар өөрийгөө аялалын турш ачаатай тэмээ шиг мэдрэхгүй байх болно. Магадгүй ядрахгүй ч байж мэднэ шүү.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 15

31. Эвхдэг шаахай (18$)

Уг шаахайтай байхад бүх л замын турш онгоц, галт тэргэнд гуталтайгаа байх шаардлагагүй болно. Зочид буудал, амралтын газар болон томилолтоор явах үед таныг энэ шаахай гэртээ байгаа мэт мэдрүүлнэ. Мэдээж хэрэг шаахайнуудыг нугалах боломжтой тул авч явахад авсаархан байх болно шүү.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 14

32. Гольфийн хэрэгсэл (900$)

Гольф сонирхогчид маань үүнийг сонгох нь лавтай. Энэхүү гольфийн хэрэгсэлтэй цүнх нь галт тэрэг эсвэл онгоцны ачаа тээшний саванд багтахаар авсаархан эд юм.

Таны аялалд хэрэг болох 32 тоноглолууд 16

17
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayasgalan Battseren

    Bayasgalan Battseren

    2015/07/29 at 16:44

    chat sim talaar medeelel heregtei bna

  2. Marshall Mongol

    Marshall Mongol

    2015/07/30 at 03:23

    Zugeer share yumuu zaraad bnuu?

  3. Сэргэлэн Ганаа

    Сэргэлэн Ганаа

    2015/07/30 at 11:32

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *