Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга

2

Хүмүүс бид бол нийгмийн амьтан. Цаг үргэлж бусадтай харилцаанд орж, харилцааны мөнхийн тойрогт амьдардаг бидний дунд хүнийг гадаад байдлаар нь сэтгэл татам, нүдэнд дулаахан болон энд дурдсанаас сөрөг байдлаар дүгнэх явдал цөөнгүй байдаг. Мэдээж хэрэг гадаад үзэмж, харагдах байдал сайхан, хүний сэтгэлд таатай нөлөө үзүүлдэг байх нь бидний ажил амьдрал болоод сэтгэл санаанд онцгой чухал нөлөө үзүүлнэ. Тэгвэл [tweetable]өөрийн харагдах байдлыг сайжруулж, бусдын нүдэнд аятайхан харагдахын тулд яах ёстой юм бол?[/tweetable] Дараах маш энгийн 7 аргыг уншаад, хэрэгжүүлээд үзээрэй. Үр дүн нь таныг баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Цагаан шүд

Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга 1Анхны сэтгэгдэлд чухал нөлөө үзүүлдэг зүйл бол цэвэрхэн, цагаан шүд. Шарлаж гундсан, эрүүл бус шүд зөвхөн бусдад таагүй сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй өөртөө итгэлгүй байдлыг бий болгодог. Санаа зовох зүйлгүй сайхан шүдтэй хүн нүүр бардам инээмсэглэж чадна. Харин сайхан инээмсэглэл нь хүнд онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Иймээс шүднийхээ эрүүл мэнд болоод гоо сайханд хамгийн түрүүнд анхаарал хандуулаарай.

Манай сайтад урьд нь нийтлэгдэж байсан гуравхан минутын дотор шүдээ цайруулах аргыг судалж мэдэхийг хүсвэл энд дараарай.

Тохирсон үс засалт

Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга 2Хүн бүрийн толгой өөрийн гэсэн өвөрмөц хэлбэртэй байдаг. Нэг хүнд гайхалтай зохиж байгаа нарны шил нөгөө хүний нүүр царайг хачин харагдуулах нь бий. Шилдэг стилистэд хандаж, өөрт гойд тохирох үс засалтыг сонгоход цаг болон мөнгөө харамлах хэрэггүй юм.

Биеийн зөв хэлбэр

Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга 3Бөгтөр нуруу нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүнийг өөртөө итгэлгүй, сул дорой харагдуулдаг. Толгой болон харц дээгүүр, мөр тэгш, нуруу эгц байж сураарай.

Гутал

Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга 4Гутал муут гурвын ард гэдэг үгийг санаж байгаа биз дээ? Чанартай, сайн гутал хүн бүрийн харцыг булаагаад зогсохгүй тэднийг танд эерэгээр хандахад хүргэдэг. Өөрийн хөлөнд яг таарсан, чанартай, сайн гутал сонгож байгаарай.

Жинс

Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга 5Үс засалттай адил биеийн хэлбэрт бүрт тохирсон жинс гэж байдаггүй. Жинсэн өмдөө сонгохдоо загвар болон бусдын биед зохиж байгаагаас илүү өөрийн чинь биеийн галбирт хэр зохицож байгааг нь анхаараарай.

Шүд цэвэрлэх утас

Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга 6Амны эвгүй үнэрийн хоёр томоохон эх үүсвэрийн нэг нь шүднүүдийн завсар дахь хоол хүнсний үлдэгдэл юм. Цүнх болон халаасандаа шүд цэвэрлэх утас байнга авч явж хэвшээрэй.

Үнэр

Харагдах байдлаа сайжруулах маш энгийн 7 арга 7Усанд ороод, үнэртэн түрхчихсэн байхад та өөртөө сэтгэл хангалуун, итгэлтэй байхаас гадна бусдад ч тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Үнэртэн түрхэхгүй байсан ч усанд байнга ордог байх нь элдэв үнэр үнэртэхгүй, цэвэрхэн байхад тусална.

6
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  2. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  3. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  4. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  5. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  6. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  7. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  8. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  9. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

  10. Buyaka Buyanaa

    Buyaka Buyanaa

    2014/08/23 at 18:46

    Харагдах байдлаа сайжруулах гэж монгол хүн ярьдаггүй. Аятайхан харагдах гэдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *