Гоо үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүйчүүдийн хүүхдүүд. Хөөрхөн нь дэндсэн хүмүүс юм аа, та Heidi Klum-ийн охин дээр өөрийн эрхгүй нүд унагах болно!

5

Хэдийгээр загвар өмсөгч бүсгүйчүүд ямар ч цаг наргүй ажиллаж, шахуу хуваарь, төлөвлөгөөний дагуу амьдардаг ч гэлээ, тэд ээж болох тал дээр анхаарлаа маш сайн хандуулдаг – тэдний зарим нь бүр хэд хэдэн удаа ээж болсон. Түүнчлэн байгаль үргэлж өглөгч загнадаггүй, хамгийн үзэсгэлэнтэй загвар өмсөгч бүсгүйчүүд харин ч эсрэгээрээ өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй – тэднийг болон тэдний хүүхдүүдийг хараарай!

Манай хамт олон та бүхэндээ өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй гэж хэлж болох загвар өмсөгч бүсгүйчүүдийн гоо сайхан “ген” хэрхэн хүүхдүүдэд нь уламжлагдсан талаарх мэдээг хүргэхээр бэлтгэснийг хүлээн авна уу.

1. Наталья Водянова-ийн хүү болон охин

37 настай Наталья Водянова бол дэлхийн алдартай загвар өмсөгч, тэр 5 хүүхдийн ээж. Тэр Justin Portman-той гэрлэж 3 хүүхэдтэй болсон: хөвгүүд болох Lucas Alexander болон Victor (баруун талынх), мөн охин Neva (зүүн талынх). Түүний үлдсэн 2 хүүхдийг Maxim болон Roman гэдэг бөгөөд эдгээр хүүхдүүдээ Antoine Arnault-той гэр бүл болсны дараа төрүүлжээ.

© natasupernova / Instagram © natasupernova / Instagram © lucas_portman / Instagram

 

2. Alessandra Ambrósio-ийн охидууд

Бразилийн загвар өмсөгч болон жүжигчин, Польш-Итали цустай, Alessandra Ambrósio бол “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг байсан гэдгээр нь хүмүүс сайн таних биз ээ. Тэр энэ компанид 17 жил ажилласан. 2 охинтой, тэднийг нь Anya болон Noah гэдэг бөгөөд аав нь Jamie Mazur хэмээх бизнес эрхлэгч залуу байдаг аж.

© alessandraambrosio / Instagram © alessandraambrosio / Instagram © alessandraambrosio / Instagram

 

3. Candice Swanepoel-ийн хөвгүүд

Candice Swanepoel бол хэд хэдэн гоо сайхан болон үнэртний компаниудын нүүр царай билээ. 2007 онд загвар өмсөгч бүсгүй анх удаагаа “Victoria’s Secret”-ийн загварын шоунд алхсан бөгөөд 2010 оноос хойш одоог хүртэл сахиусан тэнгэрүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. 12 жилийн турш түүний хувьд, загвар өмсөгч Hermann Nicoli-той үерхжээ. Тэд гэр бүл зохиож 2 хөөрхөн хүүтэй болсон байна – Anaca болон Ariel.

© angelcandices / Instagram © angelcandices / Instagram

 

4. Heidi Klum-ийн охин

Heidi Klum өөрийн том охиноо төрүүлэх үед, охины хууль ёсны эцэг болох тухайн цаг мөчид болзож байсан дуучин Seal-ээс салсан байсан бөгөөд хожим дуучин залуу охиноо өөр дээрээ авсан байна. Нас нэмэгдэх тусам Helene ээжтэйгээ дэндүү адилхан болж байгаа аж. Хосууд 4 хүүхэдтэй: Helene Boshoven, Henry Günther Ademola Dashtu Samuel, Johan Riley Fyodor Taiwo Samuel болон Lou Sulola Samuel. 2012 онд Klum болон Seal нар албан ёсоор гэр бүлээ цуцлуулжээ.

© LCLA / Broadimage / East News © FIA Pictures / MEGA / East News

 

5. Kim Basinger-ийн охин

Ireland Baldwin бол загвар өмсөгч болон жүжигчин Kim Basinger, Alec Baldwin нарын охин юм. Тэр хүүхэд байхаасаа л үргэлж загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан ч, түүний бага зэрэг илүүдэл жин нь саад учруулж байжээ. Тэр өөрийнхөө биеэс огтхон ч ичдэггүй бөгөөд байгаагаараа байхыг эрхэмлэдэг тэрээр өдөр бүр өөрийнхөө зургийг авч Инстаграмдаа постолдог гэнэ.

© REMY DE LA MAUVINIERE / East News © irelandbasingerbaldwin / Instagram

 

6. Домогт Twiggy болон түүний охин

Lesley Hornby буюу хүмүүсийн сайн мэдэхээр Twiggy бол 1960-аад оны үеийн анхны загвар өмсөгчдийн нэг юм. Тэр Michael Witney-тэй анх гэр бүл зохиож, Carla хэмээх хөөрхөн охинтой болж байв. Carla ээжийгээ дагаж загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд тэр хувцасны дизайнераар ажилладаг байна.

© twiggylawson / Instagram © twiggylawson / Instagram

 

7. Kate Moss-ийн охин

Kate Moss-ийн охин ээжийнхээ замналыг дагасан бөгөөд загвар өмсөгчийн карьераа эхлүүлжээ. Тэрээр аль хэдийнээ гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Marc Jacobs брендийн нүүр царай болсноос гадна хэд хэдэн сэтгүүлийн нүүр зургийг чимсэн байна. Түүний эцгийг Jefferson Hack гэдэг.

© katemossagency / Instagram © katemossagency / Instagram

 

8. Linda Evangelista болон түүний хүү

1990-ээд оны үеийн алдартай загвар өмсөгчдийн нэг Linda Evangelista Францын саятан François-Henri Pinault-той болзож байсан. Pinault түүнийг жирэмсэн гэдгийг олж мэдмэгцээ түүнээс салсан бөгөөд удалгүй Salma Hayek-тэй гэрлэсэн байна. Evangelista харин Augustin гэх хүүгээ төрүүлж, эцгийнх нь эсрэг шүүхэд гомдол гаргаж байжээ. Тэрээр хууль ёсны эцгийг нь хүүхдийнхээ ирээдүйд санхүүгийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна.

Mike Coppola/Gettyimages

 

9. Cindy Crawford-ийн хүүхдүүд

Kaia болон Presley Gerber нар генийн сугалаанаас хонжвор хожиж чаджээ! Тэдний ээж бол домогт загвар өмсөгч бөгөөд аав нь ресторан эзэмшдэг, бас загвар өмсөгч хүн байсан гэдэг. Kaia болон Presley нар загварын зах зээлд алдар нэртэй болсоор байгаа бөгөөд тэд хэд хэдэн брендүүд болон сэтгүүлүүдтэй гэрээ байгуулжээ. Тэдний гэр бүл алдар нэрээрээ Hadid-ийнхаас тэгтлээ дутахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

© kaiagerber / Instagram © presleygerber / Instagram © cindycrawford / Instagram

 

10. Doutzen Kroes-ийн хүү болон охин

Германы загвар өмсөгч болон жүжигчин Doutzen Kroes “Frisians” гэх нэртэй жижиг этник хамтлагтай. DJ Sunnery James-тэй гэр бүл болсон тэрээр 2 хүүхдийн ээж бөгөөд хүүг нь Phyllon Joy гэдэг бол охиныг нь Milena May гэдэг.

© doutzen / Instagram © sunneryjames / Instagram

 

11. Karolína Kurková-ийн хөвгүүд

Чехийн загвар өмсөгч, Karolína Kurková-ийн хувьд 2007 оны үед хамгийн дур булаам, шаргал үст бүсгүйчүүдийн нэг байсан бөгөөд түүнээс өөр “Vogue” сэтгүүлийн нүүрийг 40 болон түүнээс дээш удаа чимсэн загвар өмсөгч бараг байхгүй болов уу, тиймдээ ч тэр нэгэн үе дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг байсан биз ээ. Түүний хувьд кино продюсер Archie Drury-тэй гэр бүл зохиож, Tobian болон Noah Lee гэсэн хоёр хүүтэй болжээ.

© karolinakurkova / Instagram © karolinakurkova / Instagram

 

12. Irina Shayk болон Bradley Cooper нарын охин

2017 онд ОХУ-ын загвар өмсөгч Irina Shayk болон жүжигчин Bradley Cooper нар Lea de Seine Shayk Cooper хэмээх охинтой болсон. Харамсалтай нь 2019 оны 6-р сард хосууд салж байгаагаа олон нийтэд зарласан боловч охиноо хамтдаа өсгөж, эцэг эхийнхээ үүргийг биелүүлж байгаа аж.

© MARK RALSTON / East News © Fernando Allende / Broadimage / East News

Хэний хүүхэд загвар өмсөгч ээжийгээ илүү их дуурайж, генийг нь өвлөж авсан байна вэ?

21
ГоёГоё
18
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Munkh Togoo

    Munkh Togoo

    2019/07/04 at 23:36

    9. Cindy Crawford-ийн хүүхдүүд л илүү хөөрхөн бна шүү…

  2. Инээмсэглэл Инээ

    Инээмсэглэл Инээ

    2019/07/05 at 13:09

    Za estoi huurhuniig ni olj harsangui.. MONGOL oor duuren huurhun urs bna

  3. Enkhbaatar Munkhjargal

    Enkhbaatar Munkhjargal

    2019/07/05 at 22:33

    Zarim n hed heden udaa eej boldog bh daa yahaw dee. Emegtei hvn ehnii udaa hvvhdee turvvleed l eej boldiishdee.

  4. Б. Дэлгэрцогт

    Б. Дэлгэрцогт

    2019/07/06 at 00:28

    odgerel aniag guitseh tvvni ohinig guitseh hvn alga xaxa

  5. Zaya Zaya

    Zaya Zaya

    2019/07/06 at 01:27

    Zaaas hoorhon n dendtsen gechijeee kkkkk aimaar tsarai muutai yumnuud l bn shtee

  6. Enkhtaiwan Naraa

    Enkhtaiwan Naraa

    2019/07/06 at 04:12

    tarailguudas tsarailag turdin jisheen

  7. Oyuka Oyunerdene

    Oyuka Oyunerdene

    2019/07/06 at 12:18

    нээх хөөрхөн хүүхдүүд алгаа тэгээд баячууд байж дандаал салцгаасан гэр бүлүүд байндаг

  8. Зоригт Уламбаяр

    Зоригт Уламбаяр

    2019/07/06 at 18:56

    Би лав олж харсангүээ хүүхэд бүхэн эцэг эхдээ л хөөрхөндөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *