Сод – эрүүл хумсны дугаар №1 эмчилгээний бодис

1

Өнөө цагийн эмэгтэйчүүд өнө эртнээс шалгарсан энгийн аргаар гоо сайхандаа анхаарах хүсэлтэй болжээ. Үс, нүүрний маск, скраб, хөлийн ванн – энэ бүгдийг гэртээ өөрөө бэлдэж мөнгө, цагаа хэмнэнэ. Энэ удаад хүнсний содоор хумс арчлах аргыг танилцуулж байна.

Таны хумс шарлаад байвал содтой ванн тус болно. Зөвхөн хумсны өнгийг цайруулаад зогсохгүй арьсыг зөөллөж хөлийн арьсны өнгийг бүхэлд нь сэргээж өгөх ажээ. Ингээд эхэлцгээе.

Эхний үе шат – хумсаа бэлдэх

Содтой ваннд хөлөө дүрэхээс өмнө хумсны будгийг ацетонгүй уусмалаар арилгаж цэвэрлэнэ. Хумс бүхэлдээ орохоор сав бэлдэнэ, сав нь хуванцар байж болно.

Ус хэтэрхий халуун эсвэл хүйтэн байж болохгүй. Ваннд дүрэх хугацаа 10-15 минут байна. Содтой ванны дараа гар, хөлөө хуурай болтол нь арчаад тэжээлийн тос түрхэнэ.

Содтой ванныг гурван өдөрт нэг удаа ашиглана. Хэрвээ таны хумс мэдрэг, эмзэг байвал долоо хоногтоо нэг удаа дүрнэ. Хумсаа засаж янзлахаас өмнө содтой ваннд орвол сайн, яагаад гэвэл арьсыг зөөлрүүлж илүүдэл махыг авахад хялбар болно.

Хоёр дахь үе шат – ванн бэлдэх

Гарын хумсны асуудлыг шийдвэрлэх хамгийн энгийн жорыг бид сонгож авсан юм.

Хумс бэхжүүлэх

Хумс тань амархан хугарч хэврэгшээд байвал танд йод-давсны уусмал тус болно. Аяга бүлээн усанд 1 ц.х йод, сод хийж 15 минут хумсаа дүрээрэй. Дараа нь гараа хуурай болтол нь арчиж чийгшүүлэх тос түрхэнэ.

Хумс чийгшүүлэх

Хуурай арьстай хүмүүст тохиромжтой. 100 мл бүлээсгэсэн ургамлын тосонд 1 ц.х хүнсний сод уусгаж 10 минут хумсаа дүрнэ. Цэвэр даавуун бээлий өмсөж унтаарай. Өглөө үлдэгдэл тосыг авч хуурай болтол нь арчина.

Хумсны мөөгөнцрийн эсрэг ванн

Мөөгөнцөртөөд байна уу? Саван-содын уусмалаар эмчилж болно. Нэг хүндрэл нь өдөр болгон энэ ваннд дүрэх юм даа. 200 мл бүлээн  усанд 1 х.х сод, багахан шингэн саван хийж ус хүртэл байлгана. Хуурай болтол нь арчаад нянгийн эсрэг тос түрхээрэй.

Хумс цайруулах ванн

1 стакан бүлээн усанд 1 х.х сод, тал нимбэгийн шүүс хийсэн ванн хумсны өнгийг сэргээнэ. Уусмалд хумсаа 5-хан минут л дүр, гайхалтай үр дүн гарна.

Бас нэгэн содын уусмал энэ асуудлыг шийдэж чадна. Чимх хүнсний содыг багахан устөрөгчийн хэт исэлтэй хольж өтгөн каш бэлдээрэй. Бэлэн болсон зуурмагийг хумсны толинд түрхэж 10 минут байлгана. Урсгал усанд гараа угааж цэвэрлэнэ. Устөрөгчийн хэт ислийн оронд шүдний оо ашиглаж болно, дутахааргүй цайруулах үйлчилгээ үзүүлнэ.

Эцэст нь: гар, хумсыг гүн цэвэрлэх сонирхолтой бол хүнсний сод ашиглаж байгаарай. Хүнсний содоор сайтар арч, пилинг болж таны гарны өнгө сайжрах болно.

Содыг хумсанд хэрхэн ашиглаж болохыг мэдэж авлаа, тиймээс гарын гоо сайханд одоо асуудал гарахгүй нь ойлгомжтой.

12
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *