Үнэт эдлэлээ дахин шинэ мэт болгох энгийн аргууд

0

Үнэт эдлэлээ байнгын хэрэглээ болгох нь түүнийг өнгө үзэмжээ алдагдахад хүргэдэг. Урт хугацаанд зүүж хэрэглэсэн үнэт эдлэлүүд хуучирч муудан өнгө муутай гандуухан болоход түүнийг зүүх сонирхол ч түүнийгээ дагаж буурдаг. Харин үргэлж анх авсан шигээ гэрэлтэж гялалзсан байлгах маш энгийн, ахуйн нөхцөлд хийх боломжтой аргуудаас та бүхэнд хуваалцаж байна. Доорх гурван аргаар та үнэт эдлэл, сувд болон хагас үнэт эдлэлүүдээ шинэ мэт болгох боломжтой юм.

1. Хэрхэн хагас үнэт чулуун эдлэл цэвэрлэх вэ

Үнэт эдлэлээ дахин шинэ мэт болгох энгийн аргууд 4 Үнэт эдлэлээ дахин шинэ мэт болгох энгийн аргууд 5

Танд бактерийн эсрэг савантай бодис буюу шингэн аяга таваг угаагч болон зөөлөн цэвэрлэгээний материал хэрэгтэй, мөн таваг эсвэл төмөр сав хэрэг болно. Энэ арга нь оюу болон улбар шар өнгийн үнэт эдлэлийг цэвэрлэхэд илүү тохиромжтой юм. Бэлдсэн савандаа хоёр аяга халуун ус хийнэ, гэхдээ буцалсан халуун ус биш шүү. Хэт халуун ус хийвэл таны үнэт эдлэлийн гадаргууг гэмтээх аюултай. Халуун усандаа 2 хоолны халбага аяга таваг угаагч шингэн хийж хөөсөртөл нь сайтар хутгана. Түүний дараа үнэт эдлэлээ угааж цэвэрлээд цэвэр халуун усаар зайлна.

2. Хэрхэн үнэт чулуун эдлэл цэвэрлэх вэ

Үнэт эдлэлээ дахин шинэ мэт болгох энгийн аргууд 7 Үнэт эдлэлээ дахин шинэ мэт болгох энгийн аргууд 2

Мөн л дээрхтэй адил хоёр аяга халуун ус хэрэгтэй, мөн 2 халбага аммиак нэмнэ. Дунд зэргийн хэмжээтэй аяга руу аммиак болон халуун усаа хийгээд халбагаараа хутгана. Бэлдсэн уусмалаараа үнэт эдлэлээ цэвэрлэж дууссаны дараа өөр халуун устай аяганд хийж зайлж угаана.

3. Сувдыг хэрхэн цэвэрлэх вэ

Үнэт эдлэлээ дахин шинэ мэт болгох энгийн аргууд 6Үнэт эдлэлээ дахин шинэ мэт болгох энгийн аргууд 3

Юун түрүүнд танд маш зөөлөн материалтай даавуу, халуун устай шүршигч сав хэрэгтэй. Халуун буюу бүлээн усаар шүрших савыг дүүргэх ба даавуугаа ус шүршигчээр цацаж чийглэнэ. Учир нь даавуугаа хэт их норгохгүйн тулд зориуд бэлдсэн шүршигч савыг ашиглах ба бага зэрэг чийгтэй болсон даавуугаараа сувдаа зөөлөн арчиж цэвэрлэнэ. Янз бүрийн уусмалаар сувдыг цэвэрлэж болохгүй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uher tergeer tuulai guitsdeg naimaachin

    2014/09/16 at 19:23

    Shal oor 2 bogj tavinguutla umnu ni daraa ni geshha xD. Huuhdiin havchaar zarna shu 100MNT

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *