Таны амьдралын эрч хүч, энергийг өдөр бүр сорж байдаг 10 зүйл!

4

Таныг ядрааж өвчлүүлэх өдөр тутмын нөхцлүүд.

Ажлын цаг дуусаж, ядарч цуцсан та гэртээ ирэн буйдан дээрээ унана. Өглөө босоход дүүрэн байсан тэр их эрч хүч хаачив? Өөрийн эрч хүчээ зөв хуваарилах буюу зөв хооллолт, хангалттай хэмжээгээр идэвхтэй хөдөлгөөнтэй байх зэрэг нь санхүүгийн сахилга батаас дутуугүй ач холбогдолтой юм. Энэхүү эрч хүчээ дэмий зүйлд үр ашиггүй зарахгүйн тулд эхний ээлжинд чухам юунд энэ их энерги зарагдаж байгааг тодорхойлоод дараа нь түүнийгээ хэрхэн яаж хуваарилахаа тооцож түүнийгээ мөрдөх хэрэгтэй. Энэ нь маш чухал ба энерги дутагдсаны улмаас янз бүрийн таагүй мэдрэмж, өвчин зовлон тусдаг билээ.

1. Дуусгаагүй ажил

Залхуу хүрэх үед юм уу, хийх сонирхолгүй учраас дутуу орхисон ажил нь таны анхаарлыг танд мэдэгдэхгүйгээр татаж байдаг ба зарим нэгэнд нь шөнө зүүдлэгдэж, хийж дуусгах ёстойг сануулсаар байдаг.

Ийм учраас та цаг хугацааны хувьд дуусгаж амжмааргүй эсвэл хүсэл сонирхолгүй ажлыг эхлүүлж болохгүй юм. Иймэрхүү дуусгаагүй ажилд өр, төлбөр, биелүүлээгүй амлалт зэрэг мөн орно.

2. Худал хуурмаг зүйл

Хэдий чинээ том худал хэлнэ төдий чинээ эрч хүч энэ худлыг аргалахад зарагдах ба өчнөөн олон жижиг зүйлсийг хооронд нь зөрөлдөхгүй байхаар, худал гэдэг нь мэдэгдэхгүй байхаар бодож боловсруулна гэдэг нь бүтэн вагон ачаа буулгахаас дутуугүй энерги шаардах билээ. Тиймээс аль болох үнэнч шударга байж чадвал таны амьдрал хөнгөн, эрч хүч дүүрэн байх болно.

3. Айдас, дайсагнал, үл итгэх

Айдас нь худал хуурмагтай адил ихээхэн эрч хүч зарцуулах ба хүнд үл итгэх болон дайсагнасан хандлага нь хүний биеийг стрессийн хэлбэрт оруулах бөгөөд үүнд сайн зүйл гэж үгүй билээ. Таны сэтгэл хөдлөл зөвхөн та тухайн орчин нөхцлийг яаж харж байгаагаас шалтгаална гэдгийг сайн санах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүл, ингэж чадвал та эрч хүчээ дэмий зүйлд зарцуулахгүй байж чадна.

4. Байгаль дэлхийтэй харьцах харьцаа дутах

Хүн ам шигүү, том хотод амьдрах нь өөрөө энерги эрч хүч шаарддаг зүйл. Нэг ч минут чив чимээгүй орчинд байх нөхцөлгүй, элдэв бэрхшээлээ мартахын тулд цэвэр агаарт гарч, байгаль дэлхийтэйгээ харьцах боломж бага гэх мэт. Мод, өвс, шувууны жиргэх дуу нь таны эрч хүчийг сэргээдэг ба харин сэтгэлгүй хүйтэн хот түүнийг нь сорж байдаг билээ.

5. Сэтгэл зовох болон хэт ачаалал

Хүний бие хэт ачаалал болон стрессийн үед маш их энерги зарцуулах ба стресс муугаар нөлөөлдөггүй биеийн нэг ч эрхтэн, хэсэг гэж үгүй юм.

6. Юуны ч тухай бус дэмий яриа

Танд болон тантай харьцаж байгаа тэр хүнд ямар ч нэмэр болохгүй дэмий зүйлд эрч хүч зарцуулах ямар шаардлага байна? Иймэрхүү чалчаа яриа нь таны энергиэс гадна цаг хугацааг тань үр дүнгүй үрж байгаа хэрэг. Тиймээс яриа маань ямар нэг утга учиргүй, дэмий яриа гэж мэдрэгдвэл шууд л зогсоох хэрэгтэй. Амьдрал гэдэг дэмий ярианд цаг үрэх урт зүйл биш шүү.

7. Гомдол

Хүнийг уучилж чадахгүй, гомдол, тунирхал, өс хонзонгоо мартаж чадахгүй байх нь хүний хамгийн өөдгүй зан чанар билээ. Иймэрхүү муу бодол санаа нь таны энергиэр тэжээгдэн томрох ба хэрвээ та өөрийгөө гомдоосон хүнийг уучилж чадахгүй бол та хамгийн түрүүнд өөрийгөө, сэтгэл санаа, бие махбодийн хувьд хорлон, эрч хүчээ алдаж байгаа юм шүү.

8. Дутуу нойр

Хэрвээ та гүйцэд унтаж бие, сэтгэлээ амраахгүй бол эрч хүч юунаас цуглах билээ? Био хэмнэл алдагдах нь бие организмд үл ойлгогдох байдал үүсгэн цаашид ямар байдлаар яаж амарч, ажиллахаа ойлгохоо байх нөхцөл үүсгэдэг. Удалгүй бие организм тань гэв гэнэт “ажил хаялт” зарлаж магадгүй шүү.

9. Муу зуршил

Хүний биед зөвхөн архи, тамхи, хар тамхи муугаар нөлөөлдөг биш ба бидний анзаардаггүй олон муу зуршлууд байдаг. Хэт их идэх, хортой хүнс хэрэглэх, аливаа зүйлийг муугаар хардаг, болох бүтэхгүй зүйлд өөрөөс нь бусад нь буруутай байх …гэх мэт. Муу хооллох тусам таны бие хороо гадагшлуулахад төвөгтэй болох ба иймэрхүү зуршил нь таныг ходоод гэдэс, бөөрний өвчтэй болгох ба аливаа зүйлийг муугаар харах нь мэдрэлийн системийг хямраана.

10. Гадаад нөхцөл, өвчин

Биед нөлөөлж үл чадах гадаад нөхцөл гэж байна. Гэхдээ үл таалагдах хүнтэй уулзаж байх үед зарцуулах эрч хүчээ хадгалах боломж бид бүгдэд бий. Хамгийн гол нь уурлаж, дургүйцэлгүйгээр нөгөө хүн тань таныг уурлаж дургүйцэж байна гэдгийг мэдэн таашаал авах нөхцөл бий болгохгүй байх хэрэгтэй.

Зөвлөгөө: Хэрвээ та эрч хүчээ зөв зохицуулж чадахгүй байгаа бол санхүүгээ хэрхэн зохицуулдаг шигээ зарчим бариад үз. Эрч хүч зарж байгаа бүх л зүйлээ жагсаагаад, ямар үйлдлийг хасаж болох, ямар сайн зүйлд зарах эрч хүчээ нэмэгдүүлэх гэх мэтээр. Ингэж байж та өөрийн амьдралаа зөв голдрилд оруулж чадах ба өөр том үйл хэрэг бүтээх хүч чадал хуримтлагдах болно.

27
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цээсүрэн Цээсүрэн

    2018/01/07 at 21:10

    Л

  2. Mira Yadmaa

    2018/01/08 at 03:03

    Bugd unen gol n ooriigoi dotroosoo zov setgeltei aruin bailgakh ter bol tiim ch amar bish gekhdee temtsej baij l ooriigoo khort energy s tseverlene

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *