Хийгээ гаргах нь эрүүл мэндэд дараах 7 ашиг тустай

3

Хийгээ гаргах буюу унгахыг байж болохгүй зүйл буюу бүдүүлэг үзэгдэл гэж олон хүн үздэг, харин шинжлэх ухаан унгах нь үнэн хэрэгтээ эрүүл мэндэд тустай гэсэн дүгнэлт хийжээ. Таныг хаа дуртай газраа унгаад бай гэж уриалж байгаа юм биш, унгаж байнаа гэдэг чинь таныг эрүүл байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Унгах – бие махбодийн үйл явц, бүгд л унгадаг. Бидний хоол боловсруулах үйл ажиллагааны нэг хэсэг юм. Гэдсэнд байгаа хий гадагшлах ёстой, хийгээ гаргаж байх ёстой гэдгийг батлах хэд хэдэн шалтгааныг ч танд танилцуулахаар бэлдлээ. Мэдээж угаалгын өрөөнд хийгээ гаргах нь тохиромжтой шүү дээ.

1. Унгасаа барих нь бүдүүнд гэдсэнд хор уршигтай

Унгасаа барих нь бүдүүн гэдэс, шээс-бөөрний замын асуудал үүсгэнэ, мөн хүндрэх үеэр өвчин ихээр мэдрэгдэхэд хүргэдэг. Олны дунд байхдаа унгах нь зохимжгүй, гэхдээ хэтэрхий удаан барих нь танд муугаар нөлөөлнө. Тэгэхээр ариун цэврийн өрөө ороод л хийгээ гарга. Хийгээ гаргах – жирийн л үзэгдэл, таны ходоодыг эрүүл байлгах юм.

 

2. Үнэр “эрүүл” байгааг илтгэнэ

Унгахад ганц таагүй үе байдаг – энэ бол үнэр, гэхдээ таны хоол боловсруулах эрхтэн зөв ажиллаж байгааг илтгэж байгаа хэрэг шүү. Таныг унгах тоолонд хүхэрт устөрөгч гэх нэгдэл мөн гадагшилж байдаг. Энэ нь таны бие махбодь өөрийгөө өвчнөөс хамгаалж чадаж байна гэсэн үг ажээ. Хүхэрт устөрөгч гарснаар зүрхний шигдээс болон цус харвах эрсдэлээс хамгаалдаг байна.

 

3. Унгаснаар гэдэсний дүүрэнг арилна

Гэдэс дүүрэх – таагүй мэдрэмжүүдийн нэг. Хоолоо хэтрүүлж идсэний дараа гэдэс дүүрдэг, зарим тохиолдолд бүр өвчин мэдрэгддэг. Мөн ходоод хийгээр дүүрэхээр гэдэс дүүрдэг байна. Унгасаа барих нь амь насанд аюулгүй, гэхдээ таагүй мэдрэмж төрүүлнэ. Таагүй мэдрэмжийг арилгахын тулд хийгээ гаргах хэрэгтэй.

 

4. Байнга гэдэс дүүрээд унгаад байвал эрүүл мэндийн асуудал байгааг илтгэнэ

Байнга унгаад байвал эрүүл мэндийн асуудал байгааг илтгэх ажээ. Муухай үнэртэй, унгаж байхад өвчин мэдрэгдэх зэрэг нь шинж тэмдэг байгааг анхаараарай.

 

5. Унгас нь таны ходоод эрүүл байгааг илтгэнэ

Эрүүл хоол хүнс хэрэглэж байгаа тохиолдолд, жишээ нь, уураг, ширхэглэгээр баялаг хоол хүнс идэж байгаа үед унгаж байгаа бол таны хоол боловсруулах эрхтэн эрүүл байгаа илтгэнэ. Брокколи, байцаа, шош нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, өөрөөр хэлбэл та илүү их унгана. Тэнэг санагдаж магадгүй л дээ, гэхдээ таны ходоод, гэдсэнд тустай.

 

6. Унгас нь хоолны дэглэмийг тэнцвэржүүлнэ

Унгасаараа та өөрт ямар хоол хүнс сайнаар нөлөөлж байгааг мэдэж авах боломжтой. Нэг л төрлийн хоол тогтмол иддэг эсвэл зарим нэг хоол хүнс идэхээс зайлсхийдэг хүмүүст нэн тустай.

 

7. Унгас – хөнгөрөх мэдрэмж

Унгах нь таны эрүүл мэндэд бүхэлдээ тустай, энэ нь нэг талаасаа бие хөнгөрөхөд тусалдаг. Та бусдаас ичиж байж болно л доо, гэхдээ шинжлэх ухаанаар батлагдсан тустай зүйл юм шүү.

41
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *