Дуучин Lady Gaga-гийн олны хүртээл болж байгаагүй зургууд [15 зураг]

0

Дуучин Lady Gaga-гийн олны хүртээл болж байгаагүй зургууд [15 зураг]


Та The Fame нэртэй аялан тоглолт хийж, махаар урласан содон даашинз өмсөхөөс өмнөх үеийн Lady Gaga-г сайн мэдэх үү? Цаг үргэлж л олны нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгаж байдгаараа алдартай энэ дуучин хатагтайг гэрэл зурагчин Malgorzata Saniewska зоогийн газар хамт ажилладаг байсан ердийн нэгэн Stefani Germanotta гэдгээр нь сайн мэддэг ажээ. 2005 оны зун Saniewska West Village хэмээх зоогийн газрын бааранд 19 настай ирээдүйн одын хамт зөөгчийн ажил хийдэг байсан юм.Тухайн үед 24 настай байсан Saniewska Польшоос гэрэл зурагчин болох мөрөөдөл тээн АНУ руу хоёр жилийн өмнө ирсэн байсан нь энэ аж. Мөнгө олох зорилгоор энэ ажлыг хийж байсан тэрээр гэрэл зургаа сонирхсоор байсан ба түүгээр зургаа авахуулсан хүмүүсийн нэг нь Lady Gaga байжээ. Гэрэл зурагчны хэлснээр тэд хамт ажилладаг байсан ч хамтдаа тийм ч удаан байсан удаагүй гэнэ. “Тэр надад анхныхаа синглийн CD-г өгсөн. Тэгээд би түүнийг нь сонсоод үнэхээр гайхсан. Бас тэр үнэхээр үзэсгэлэнтэй охин. Тэр үед тэр төгөлдөр хуур тоглож, дуулж байсан. 19 настай охины хувьд үнэхээр авьяастай тал байсан. Гэвч тэр энэ талаараа тийм их зүйл яриагүй л дээ. Би түүнд зургийг нь авах санал тавьсанд тэр тийм гэж хэлснээр эдгээр зургууд бий болсон.” “Энэ зургуудыг бид түүний эцэг эхийн байшинд авсан бөгөөд тэр үед тэнд бид хоёроос өөр хэн ч байгаагүй. Би түүнийг дуучин гэдгийг мэддэг байсан болохоор бидний гол фокуслах зүйл бол тэр болон түүний төгөлдөр хуур хоёр байсан юм.” “Бидэнд зураг авах талаар ямар нэгэн төлөвлөгөө байгаагүй. Тэр үс засалт болон нүүр будалтаа хийж, хувцсаа сольсноор бид зургаа авч эхэлсэн. Байгалийн гэрэлтүүлгийг л ашигласан.” Saniewska-гийн хэлснээр тэрээр тэр өдөр 200 орчим зураг авсан бөгөөд тэндээсээ хамгийн сайн гэрэлтүүлэгтэй сайн болсон зургуудаа хуулсан CD-г дуучинд өгөхөд маш их баяртайгаар хүлээн авсан төдийгүй заримыг нь сурталчилгааны материалдаа ашигласан байна. Мэдээж хэрэг тухайн үед Saniewska ирээдүйн супер одын зургийг авч байгаагүй мэдэх арга байгаагүй юм. Түүний мэдэх урт үстэй, хар нүдтэй зөөгч охин олон улсын хэмжээний том од болсон ч тэр зургуудаа өөртөө хадгалсаар байсан байна. Харин 2010 онд хуучин андтайгаа дахин уулзах боломж тохиосон ба тэр аль хэдийнээ хуучны Germanotta биш Lady Gaga болсон байжээ. Тэд жаахан ярилцаж суусны дараагаар Gaga түүн рүү налж, чихэнд нь “Чи тэр зургууд миний анхны зургууд байсныг мэдээгүй юу? Надад ямар нэгэн санаа алга.” гэж хэлсэн гэнэ. Тэр үеэс л би ямар нэгэн зүйл хийхээр шийдсэний эцэст энэ зургууд олон нийтийн хүртээл болж байгаа юм. Гэрэл зурагчин бүсгүй эдгээр зургууд Gaga-гийн өөр нэг талыг харуулна гэдэгт итгэлтэй байгаа аж. “Хэдийгээр цаг хугацаа өнгөрч, тэр том од болсон хэдий ч тэр миний нэрийг санаж, намайг хэн болохыг мэдэж байсан, тэр миний хувьд яг л урьдын Germanotta хэвээрээ байсан.” гэсэн байна.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/09 at 14:34

    olond tanigdaagvi baihdaa huurhun baisiimuu daa ene matar chini

  2. Зочин

    2012/03/09 at 14:46

  3. Зочин

    2012/03/09 at 15:28

    сайхан

  4. Mongolhh

    2012/03/09 at 16:14

    zuger ueydee jiriinl gar harin gaj2 huwtsaa umschvul Lady GAGA hha

  5. Зочин

    2012/03/09 at 17:52

    Ene estoi neg Irvaa huuhen shd, delhiid Tom Tom oduud amitan bitgii al ter baitugai amitnii aris bitgii numur Eh delhiigee Hairlay gej (jishee ni Micheal Jackson, Harrison Ford…. geh met) odod urialj bhad Usan tolgoitoigoo gaihuulj bgaa yum shig amitanii tuuhii mahaar daashinz hiij umsdug Yag yu ve.? tsarai muutiin tuil tsarailchihaad oligtoi ch duulchihdag yum shig

  6. zxcz

    2012/03/09 at 18:09

    xaxaxaxa tehees yadiin

  7. Зочин

    2012/03/09 at 18:31

    bi gaga egchiin fan bna ta nar naad ugee bodoj heleerei !!:-P

  8. Зочин

    2012/03/09 at 19:01

    hahaha gaj sonirholtoi matar gehvvdee… neh goy duuldaq shde

  9. pilguun

    2012/03/09 at 22:36

    udahgui 25nd koread ochij togloltoo hiine goydoo bi uzndee wahahahah

  10. Spirit_Crash

    2012/03/09 at 22:36

    ene hvn bol tsaraigaaraa bish avyaasaaraa od bolj baina harin ter muulaad baiga nohdvvd tsaraigaaraa ch ter avyaasaaraa ch ter od bolj chadahgvi baij duugai l amaa angailgaad nvdee bvltiilgeed baijii za

  11. jerry-man

    2012/03/09 at 23:09

    tsarai muutai yum aa :))

  12. Зочин

    2012/03/10 at 00:43

    Amitnii aris numruh zayagui tursun ni ter hyatadaa duiraagaad budaagaa ideechdee, eej shig chin l tom bugstei huuhen bish bnadag nz ohinoos chin aytaihan gj barihad ch bolnodo, duuchin bolhoos bish zagwar umsugch bish shde malnuudaa:-)

  13. Зочин

    2012/03/10 at 02:58

    HEheh End ingej buhimdaad ta nar yahaw dee1 delhiin hemjeend huleen zowshoorogodood od boltson huntei ta nar end buwtanaad yahaw de!! Zamiin nohod hutsjil bdag :)

  14. Зочин

    2012/03/10 at 11:58

    Chadaj baigaam chin yaxiin zailshgui xvn gexeeree l neg negneesee xuulbarlaj xen nanaig ym gex bol gej xuwatsalaxdaa ch emeej baix estoi ym nutsgen shaldan, aris maxaar xuwtsas xiigeed omosson ch yadiin ter xvnii l dur shd. Ene ym oilgoxgui vxmel tolgoitnuud ooroo chadaxgui xvnees xuulj, bvr baixgui ymaa xvnees deeremdej baigaad awdag shdee. Xezee ch xvrexgvi orgildoo xezee ch bitgii temvvlj bai medee

  15. Зочин

    2012/03/10 at 21:30

    yamar aimar ataarhuu humuus ve

  16. xoosh

    2012/03/13 at 13:22

    zarim neg hvmvvvs ataarhaj bh shig bna Sain duuchin sh dee

  17. GereltehOd

    2012/03/15 at 18:27

    Царай муутай, ааш муутай нтр хэнд хамаа бнаа. Сайн дуучин. Үнэхээр чадварлаг. Шинэ имиж, стил гаргаж чадсан. Дуунууд нь ч сайн. Монголд лав харьцуулчихаар дуучин байхгүй гэдэгийг би 100 хувь ам бардам хэлнээ.

  18. Зочин

    2012/03/18 at 16:18

    gaga amjilt bas deereesee 1-6 hurtleh humuusiin bas 8 dahi setgedel estoi goe helsen sanal neg bn oo muu ataarhuu amitad durgui tsarai muutai bval uzej sonhoo l bolchih

  19. Зочин

    2012/03/19 at 03:40

    kkk arai emegteleg zuragnuud bh chinee

  20. Зочин

    2012/07/05 at 18:45

    minii eej hoorhon shuu ! ataarhaj bgaa ym shig soliorzgooh ym zarim humuus ni – hun hunii sonirhol oor shuu dee spirit_crash goy shu !! :)
    lady gagad hairtai ni nmg add hiigeerei

    elain germanotta
    artur germanotta
    stefani perera
    busad lalruud ni zailzgaa !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *