Apple корпораци iPad 3 шинэ таблетаа танилцууллаа

0

Apple корпораци iPad 3 шинэ таблетаа танилцууллаа


2012 оны 3-р сарын 7-ны өдөр Сан Франциско хотноо Apple корпораци Apple iPad төхөөрөмжийнхөө гурав дахь үе болох шинэ таблетаа танилцуулсан байна. Урьд өмнөх үеүүдийн танилцуулгаас ялгаатай нь iPad 3 төхөөрөмжийг Steve Jobs-ыг өөрийн хүсэлтээр огцорч буйгаа албан ёсоор мэдэгдсэний дараагаар Apple Inc.-ийн гүйцэтгэх захирлаар нэрлэгдсэн Tim Cook танилцуулсан явдал байлаа. iPad 3 таблет нь ирэх 16-ны өдөр АНУ, Канад, Нэгдсэн Вант улс, Франц, Герман, Швейцарь, Япон, Гонконг, Сингапур, Австрали орнуудад, 23-наас эхлэн Дэлхийн бусад 26 улс оронд худалдаалагдаж эхлэх аж.Retina дэлгэц, 1080p-ийн видео бичлэг хийх 5 мегапикселийн iSight камер болон 4G LTE технологи бүхий шинэ iPad таблетын үнэ 499 доллараас эхэлж байгаа ба хамгийн дээд үнэ нь 829 доллар гэгдэж байгаа юм байна.

21:30 Төв хаалганы цугларсан хүмүүсийн тоо аажмаар нэмэгдсээр байлаа.
09:40 Yerba Buena төвийн төв хаалга

09:45 Сэтгүүлчид орж эхэллээ.

09:46 Apple корпорацийн ахлах дэд ерөнхийлөгч Eddy Cue, маркетингийн ахлах дэд ерөнхийлөгч Philip W. Schiller, программ хангамжийн албаны ахлах дэд ерөнхийлөгч Scott Forstall нар харагдаж байна.

09:47 Тав тухтай суудал эзлэн суулаа.

09:49 Сэтгүүлчид харагдаж байна.

09:56 Энэ индэр дээр шинэ iPad тавиатай байгаа байхаа.

10:00 Tim Cook тайзан дээр гарч ирлээ. Тэрбээр “Өглөөний мэнд! Та бүхнийг бидэнтэй хамт байгаад баяртай байна. Бидэнд та бүхэнд танилцуулах нэг зүйл байна” хэмээн яриагаа эхэлсэн юм.

10:02 Tim Cook: “Бид төв цэг нь персонал компьютер бус тийм дижитал ертөнцийн тухай ярилцаж байна.”

10:03 Энэхүү эрс эргэлтэнд хүргэсэн төхөөрөмж нь үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь өөрчилсөн билээ. Шинэ эриний төхөөрөмж нь үйлдвэрийн орлогыг 76 хувиар нэмэгдүүлсэн.

10:04 Tim Cook Амстердам болон АНУ-ын Grand Central Station дахь Apple Store-ын тухай ярьсан бөгөөд “Бид нийт 362 дэлгүүртэй” гэсэн байна.

10:05 2011 оны дөрөвдүгээр хагас гэхэд Apple-ын дэлгүүрүүдэд 110 сая зочид зочилсон байна.

10:06 Tim Cook-ын яриа OS-ын тухай яриагаар үргэлжилж байна.

10:07 Хүмүүс iPad HD юу? эсвэл iPad 3 уу? хэмээн сэтгэл догдлон хүлээж байлаа.
10:08 Tim “Олонх хүмүүсийн хувьд тэр хамгийн сайн найз нь болсон” хэмээн Siri-гийн тухай өгүүллээ.
10:08 “Өнөөдөр бид Японд Siri-г ажиллуулж байна.”

10:09 “Өнгөрсөн жил бид iOS (iPhone, iPad, iPod touch)-ын 315 сая төхөөрөмжийг худалдан борлуулсны 62 сая нь оны дөрөвдүгээр хагаст зарагдсан.”

10:10 “Өнөөдрийн байдлаар iOS 05.01 хувилбарыг татаж авах боломжтой болоод байна.”
10:10 “Өнөөдрийн байдлаар App Store-т 585.000 application байгаа ба 25 тэрбум таталт хийгдсэний дотор ойн баярын таталт Хятадаас хийгдсэн.”
10:11 “Өнөөдөр iCloud-ыг 100 сая хүн хэрэглэж байна.”

10:12 1080p бүхий шинэ Apple TV!

10:13 Тайзан дээр Eddy Cue гарч ирэн Apple TV-гийн тухай ярилаа.
10:13 Apple компаний зүгээс iTunes Store-оос телевизийн цуврал бүтээлүүд болон шоунуудыг 1080 пикселээр дамжуулан үзүүллээ.

10:14 Apple TV-ээр гарч буй Photostream
10:15 Apple TV-ээр кино үзлээ.
10:15 Шинэчлэгдэн сайжирсан Apple TV-г ирэх долоо хоногоос 99 доллараар худалдан авах боломжтой аж.
10:16 Энэ бүхэн бүгд Apple TV-гийн тухай байлаа.

10:17 Tim Cook тайзан дээр дахин гарч ирэн iPad-ын тухай ярьж эхэллээ. Тэрээр “Бид өнгөрөгч оны сүүлийн хагаст 15.5 сая төхөөрөмжийг худалдан борлуулсан” гэсэн байна.

10:19 Tony Bradley дижитал ертөнцийн тухай өгүүлэхдээ “Өнөөдөр үүнгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болжээ” гэсэн нь мэдээж хэрэг iPad-ын тухай хэлсэн хэрэг байлаа.

10:20 “iPad нь цахилгаан шуудан болон тоглоомонд тун сайн тохирсон төхөөрөмж”

10:21 “Хоёр жилийн хугацаанд зөвхөн iPad-д тусгайлан зориулж, 200.000 гаруй application-ыг бүтээлээ.”
10:22 “iPad-тай өрсөлдөхүйц 100 гаруй төхөөрөмж бүтээгдсэн ч ашиг тустай application-ууд тийм ч олон байсангүй.”

10:23 Samsung таблет компьютерын Twitter-ийн хэрэглэгчдийг харуулсан ба “Энэ нь ухаалаг гар утсанд зориулсан программын өргөтгөсөн хэлбэр мэт харагдаж байна” гэжээ.

10:24 Шинэ iPad

10:24 Philip W. Schiller тайзан дээр гарч ирлээ.

10:25 Retina дэлгэц! Цуу ярианд цэг тавилаа. Phil-ийн ард байх дэлгэцэн дээр шинэ iPad-ын нягтаршилыг харуулжээ.

10:26 Шинэ iPad дээр ном унших гайхалтай боломж
10:27 Шинэ iPad-ын дэлгэц 2048 x 1536 пикселийн нягтаршилтай ба энэ нь бүрэн HD-ээс ч илүү юм.

10:27 Энэ нь 40 хувиар илүү гэсэн үг юм.

10:28 Quad-core A5X процессор

10:29 Apple-ын мэдэгдсэнээр A5X процессор нь Tegra 3-аас 4 дахин хурдан гэнэ.

10:30 Мэдрэгч гэрэл бүхий 5 мегапикселийн нүүрний камер нь iPhone 4s-тэй төстэй.
10:30 Арын iSight камер нь автофокустай.
10:31 Тогтворжуулагч бүхий камер нь 1080p видео бичлэг хийдэг.

10:33 Өөр нэг онцлог нь дуу хоолой таних чадвар

10:33 Мөн keyboard дээр шинэ товчлууртай болсон нь микрофон ажээ.

10:34 Шинэ iРad нь 4G LTE технологийг дэмжиж ажилладаг.
10:35 Хэл: Англи (Америк, Австрали, Британи), Герман, Франц, Япон

10:36 Шинэ iPad нь LTE технологийг ашигласнаар 73Mbps хүртэл дээд хурдыг ашиглах боломжийг олгожээ.

10:36 Сурталчилгааны видеонд LTE-ээр интернэтээс бүрэн хэмжээний таван зургийг ажиллуулан харуулжээ.

10:37 Verizon, Rogers, Bell, Telus, AT & T операторууд iPad 3 LTE-г дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
10:38 Personal Hotspot – Интернэтийг хүлээж авахын зэрэгцээ буцаан цацах үйлчилгээ

10:39 Шинэ iPad-ын батерей iPad 2-тай адил ба 4G сүлжээнд 9 цаг барина.
10:40 Шинэ iPad-ын зузаан 9.4 мм

10:41 3-р сарын 16-наас эхлэн худалдаанд гарна.
10:41 16GB iPad 499 доллар, 32GB iPad 599 доллар, 64GB iPad 699 доллараар үнэлэгдэж байгаа юм байна.
10:42 Стандарт application-ууд шинэчлэгдэн сайжирсан.
10:43 Энэ үеийг хүртэл шинэ iPad-ын нэр тодорхойгүй байлаа.
10:43 Application суулгахад автоматаар дэлгэцний нягтаршилд тохируулагддаг нь iPhone 4-тэй адил.

10:44 Японы Namco корпорацийн James Shelton шинэ iPad-д зориулагдсан тоглоомуудыг танилцуулахаар тайзан дээр гарч ирлээ. Тэдгээрийн анхных нь нисэх онгоцны загварчлалын Sky Gamblers тоглоом байлаа.

10:46 Тоглоомууд энэ сард зөвхөн iOS дээр гарах болно.

10:47 Autodesk-ээс Chris Cheung иржээ.
10:48 Autodesk-ийн 10 сая хэрэглэгч iOS-ыг ашигладаг.

10:49 Autodesk-ээс SketchBook Ink-ийг танилцууллаа.
10:49 Sketchbook 4-р сард iOS-д зориулагдан гарах аж.
10:50 Одоо туйлын гайхалтай болж хувирсан хуруугаараа чирэх үйлдлийн талаар ярихаар Phil тайзан дээр дахин гарч ирлээ.

10:51 Infinity Blade: Dungeons. HDR график болон tone-mapping. Үнэхээр гайхалтай!

10:54 Unreal Engine шинэ iPad-ын боломжуудыг нээлээ.
10:54 Шинэ iPad нь Xbox 360, PS3, PSP тэр ч бүү хэл Vita-гаас ч илүү сайн онцлог шинж чанартай болжээ.
10:55 Тоглоом нээлтээ хийх өдөр одоогоор тодорхойгүй байна.

10:56 Philip W. Schiller Retina дэлгэцэн дээр application-ууд хэрхэн харагдахыг ярьж байна. iWork application-ы гурван хувилбар харагдаж байна.
10:56 iWork багцын шинэ application-уудын үнэ 9.99 доллар аж. Шинэ Pages, Keynote, Numbers болон… GarageBand. Өмнөх хувилбаруудын шинэчлэлтүүд үнэгүй.

10:58 Шинэчлэгдэн сайжирсан iMovie нь шинэ нүүр, шинэ өөрчлөлтүүд, шинэ засварлах хэрэгслүүдтэй болжээ.
11:00 Шинэ iMovie 4.99 долларын үнэтэй.

11:01 iPad-д зориулагдсан iPhoto бий болсон.
11:02 iOS дээр iPhoto анх гарч ирлээ.

11:03 Төхөөрөмж дээр шууд шилжүүлэх, засвар хийхэд зориулагдсан multi-touch, шинэ эффектүүд, шинэ үйл хөдлөлүүд

11:04 Зурган дээр дарснаар засвар хийх төлөв гарч ирнэ.

11:05 Зурган дээр хоёр удаагийн товшилт хийхэд л хэрэгтэй гэснээ гаргаж ирэх боломжтой.

11:06 Зургийн эзэлхүүнийг 19 мегапиксел хүртэл өсгөх application
11:07 Nikon D300S аппаратаар авсан зургийг харуулж байна.

11:08 Сайжруулсан тэнцэтгэлийн механизм нь төлөв байдлыг харуулна. (нэг товшилтоор)

11:09 Нийгмийн харилцааны сайтуудад шейрлэх

11:09 Хүний арьс харагдах зургийн хэсэг дээр дарснаар зурагны цайралтын тэнцвэрийг сайжруулж болно.

11:12 Та зургандаа огноо, тэмдэглэл гэх мэт янз бүрийн элементүүдийг нэмэх боломжтой.

11:13 Journal цомгийг бий болгож, сэтгэгдэл нэмэхээс гадна Mac дээр iPhoto-оор зохицуулж болно.
11:14 iPad-д зориулагдсан iPhoto өнөөдөр худалдаанд гарч байгаа ба 4.99 долларын үнэтэй аж.

11:14 Apple мөн iLife-ын тухай өгүүллээ.

11:15 Дэлгэцэн дээр өнөөдөр үзүүлсэн бүхний сурталчилгаанууд гарлаа.

11:18 A5X-ын тухай яриа

11:20 iPad 2 худалдаанаас гарахгүй бөгөөд үнийн хувьд 100 (399/499/599) доллар хүртэл буурах аж.

11:22 Шинэ iPad-ны сурталчилгаа гарлаа.
11:25 Шинэ iPad-ны нэр зарлагдсан нь iPad 3 байлаа.

11:26 Tim Cook “2012 он бүх зүйлсээр арвин баялаг байх болно. Бид дөнгөж эхэлж байна.” гэж хэлснээр танилцуулга өндөрлөсөн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. EoD

    2012/03/08 at 20:25

    WooW

  2. Зочин

    2012/03/08 at 20:35

    nice;-)

  3. Mongolhh

    2012/03/08 at 20:40

    eniig tsalingara avnaa :p

  4. SuMySteRy

    2012/03/08 at 20:48

    ene sxan mede bla tnx jich windows 8 consumer preview in talar mede beltgene u mash ix taalagdsn mongulchud mini medej awag

  5. mede0724

    2012/03/08 at 21:14

    gaihaltai buteel boljee tnx

  6. Зочин

    2012/03/08 at 21:19

    awnaaaaaaaaaa nofsh gej!

  7. bsa_86

    2012/03/08 at 21:21

    Wowwwwww. Thanks

  8. PhilosoPy_Ganaa

    2012/03/08 at 22:09

    ipad heregguie !

  9. Зочин

    2012/03/08 at 22:59

    Bi ipad, samsung tab ali aliniig ni ashigladag. New ipad iig abna. Zaluusaa xogjiloos buu xochor.

  10. jerry-man

    2012/03/08 at 23:03

    аймар2

  11. Зочин

    2012/03/09 at 03:17

  12. Зочин

    2012/03/09 at 10:34

    zaluusiin zaawal oroh estoi site http://mediafire_2012.miniih.com/

  13. Зочин

    2012/03/09 at 13:12

    Nalaihad tsewer agaart 8-7 haritsaatai hashaa baishin zarna Utas 99736707 Nalaihad tsewer agaart 8-7 haritsaatai hashaa baishin zarna Utas 99736707 Nalaihad tsewer agaart 8-7 haritsaatai hashaa baishin zarna Utas 99736707 Nalaihad tsewer agaart 8-7 haritsaatai hashaa baishin zarna Utas 99736707

  14. Зочин

    2012/03/09 at 14:53

    2toigoo adilhan hudaldaj avaad hereggui

  15. Anarchy

    2012/03/09 at 22:13

    ipad bish HD7970 heregtei bna

  16. Зочин

    2012/03/09 at 23:43

    enuunii ornd zgr ps vita avsan deer yum bndoojavascript:justReturn()

  17. house1124

    2012/03/09 at 23:44

    gaihaltail ghees uur ug alga shan ghdee heregleel yumda icam awmaar bna xa xa

  18. Зочин

    2012/03/10 at 00:12

    ipad 3 chin 499$ gj baiga bolov ch dara n tatvar 100$ gj avad 600 $ shte

  19. tmra

    2012/03/10 at 14:49

    ter har tsamtstai huniig steve jobs bna gej harlaashde lol

  20. Зочин

    2012/03/10 at 22:01

    Ipad3 usb oruulga yumu esvel flash oruulga bgaa bolovuu

  21. Зочин

    2012/03/15 at 19:15

    ipad2 zarna shineree bgaa 95558787

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *