Хүмүүсийн 90% нь халаасны хулгайч нарын дараах аргуудад өртдөг

0

Хулгайч ямар ч хамаагүй үнээр таны зүйлийг хулгайлах зорилготой. Үүний тулд тэд төрөл бүрийн арга заль зохионо. Хэрвээ та тэдний муйхар санааг мэдэж байвал тэд зорилгодоо 100% хүрч чадахгүй.

Тиймээс түрийвчээ авч үлдэхийн тулд хулгайч нарын 7 аргыг мэдэж авъя.

1. Хүүе, цүнх гулсаад уначихлаа

Гэмт хэрэгтний нэг нь таны урд гараад ямар нэгэн зүйл хөл дээр чинь санаандгүй унагаана (чемоданаа ч унагааж мэднэ). Мэдээж та огцом зогсож мөргөлдөнө. Энэ үед ард явж байгаа хулгайч таны үнэт зүйлийг цүнхнээс чинь шууд сугалж авна. Энэ бүх үйл явц хэдхэн секундэд болоод өнгөрнө, юмаа хулгайд алдсанаа та хэзээ хойно л мэднэ.

Хэрхэн хамгаалах вэ: утас, түрийвчээ далд хувцасны халаасандаа хийж бай.

 

2. Өө, миний дуртай ном байна

Модны сүүдэрт суугаад тайван ном уншиж байтал нэг залуу ирээд: “Миний хайртай зохиолч” эсвэл “Та ямар гоё хүрэмтэй юм. Хаанаас авсан бэ” гэж асууна. Хөгжилтэй, эелдэг харагдах хэдий ч ганц л зорилготой юм: таны сайхан сэтгэлийг ашиглан хулгай хийх.

Хэрхэн хамгаалах вэ: цүнхээ өөрийн биед ойр авчирч, бариулаас нь барина. Эсвэл хөл доороо газар тавьж болно.

 

3. Уучлаарай, та энд юмаа унагаачихлаа

Бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байхад арын хүн таны Пин-кодыг харна. Яг мөнгө гарч ирэх үед арын хүн санаандгүй мөнгөө унагааж таны анхаарлыг татна. Та унагасан зүйлийг нь авч өгөхөөр бөгтийх үед таны картыг нөгөө хулгайч нь сугалж авна.

Та картынхаа тухай санах ч үгүй. Яагаад гэвэл бэлэн мөнгөний машин эхлээд карт өгөөд дараа нь мөнгөө өгдөг шүү дээ. Та мөнгөө аваад л яваад өгнө, харин картыг тань гэмт этгээдүүд авсан.

Хэрхэн хамгаалах вэ: Пин-код хийхдээ гараараа нууж байна, хэн ч харахааргүй нуугаарай. АТМ-ээс холдоод картаа авсан эсэхээ байнга шалгана.

 

4. Бүгдийн нүдэн дээр ил

Хулгайч нар олон хүн цугларч бөөгнөрсөн газар ажлаа хийдэг. Яагаад? Таны эд зүйлийг маш амархан хулгайлах нөхцлийг олгож байгаа юм.

Хэрхэн хамгаалах вэ: үнэтэй эд зүйлсээ цүнхэндээ битгий хийж бай.

 

5. Дамжлагатай ажиллагаа

Үүргэвч, цүнхнээс эд зүйл хулгайлах шалгарсан арга гэхүү дээ – цахилгааныг нь аажим онгойлгоно. Эхлээд цахилгааныг онгойлгох хулгайч дараа нь эд зүйлсийг суга татах хулгайч ирнэ.

Хэрхэн хамгаалах вэ: далд цахилгаантай үүргэвч, цүнх худалдан авахыг хичээгээрэй. Далд цахилгааныг тэгж амархан онгойлгож чадахгүй.

 

6. Зам зааж өгөөч

Ширээн дээр сууж байхад зам асуух жуулчин ирнэ. Туслахаар оролдож байх тэр үед таны халааснаас эсвэл ширээн дээр байгаа утас, түрийвчийг авна.

Хэрхэн хамгаалах вэ: цүнхээ сандлын түшлэгээс өлгөхгүй, ширээн дээр эд зүйлээ ил гаргаж тавихгүй.

 

7. Миний зургийг дараад өгөөч

Нэг хулгайч нь зураг дараад өгөөч гээд танд зургийн аппаратаа өгнө. Ихэнх тохиолдолд хямдхан, муудсан камер байдаг. Асуудал бишдэхэд шууд хаяад явахад харамсахааргүй тийм муу камер байна. Та цүнхээ газар тавихад илүү наашлахыг таниас хүснэ, ингээд таны цүнх таны ард үлдэнэ. Ингээд л таны цүнхийг хулгайч авах нь тэр.

Хэрхэн хамгаалах вэ: хэн нэгэн таниас зураг дарж өгөхийг хүссэн үед цүнхээ газар тавихаас өөр аргагүй бол цүнхээ нүдэнд ил харагдахаар тавиарай.

26
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Б. Чингүн

    Б. Чингүн

    2017/09/30 at 17:11

    Bilgun Batkhuyag

  2. Bilgun Batkhuyag

    Bilgun Batkhuyag

    2017/09/30 at 17:13

    ???

  3. Enhbold Hashhvv

    Enhbold Hashhvv

    2017/09/30 at 19:23

    Nobsh

  4. Зочин

    2017/10/04 at 15:00

    olon arga surlaa mongold newtregui shn argud bna…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *