Таны толгойд яг одоо юу эргэлдэж байгааг хэлж өгөх Роршахын тест

2

Швейцарийн сэтгэл судлаач Герман Роршах хүний сэтгэл зүйг судлах үүднээс чернилэн дүрсээр тест зохиожээ. Уг тест нь хүний чөлөөт сэтгэлгээг ажиллуулах зорилготой бөгөөд чернилэн дүрснээс юу олж харж байгаагаар хүний сэтгэл зүйг тодорхойлно. Уг зургийг харж байгаа хүний толгойд маш их бодол эргэлддэг байна – ингээд түүний тухай ихийг олж мэдэх боломжтой болох ажээ. “Хар хайрцаг”-ийг харсан хүн болгон шиг л Роршахын зургийг харсан хүн болгонд өөрийн гэсэн бодол төрдөг байна. Тестийн тайлбар маш өргөн цар хүрээтэй, гэхдээ бид энэ удаад хялбаршуулсан хувилбарыг танд санал болгохоор бэлдлээ.

Таныг Роршахын гурван зургийг харахыг хүсэж байна, ингээд өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Ээлжлэн 3 зургийг хараарай: та юу олж харав?

1.

© commons.wikimedia / public domain

 

2.

© commons.wikimedia / public domain

 

3.

© commons.wikimedia / public domain

 

Одоо зургаас олж харсан зүйлтэй дүйхүйц хариултаа сонгож авна:

  • Та нэг бүхэл бүтэн дүр зураг олж харсан. Таны хийсвэрлэн бодох чадвар сайн юм, та зөвхөн нэг зүйл дээр тулгуурлаад зогсдоггүй. Аливаа зүйлийн далд утга учрыг амархан ойлгох бөгөөд хоорондоо адилгүй шийдвэрийг гаргах чадвартай. Ийм хүмүүст олон хүн атаархахаас өөр яалтай билээ.
  • Таны анхаарал тодорхой зүйл дээр тогтсон. Аливааг хүлээн авах чадвар – дүгнэлтэд суурилжээ. Юу ч үлдээлгүй үнэлж дүгнэхийг хүсэхээс гадна өчүүхэн ч зүйл үлдээлгүй бүгдийнх нь нарийн учрыг олохыг хичээнэ.
  • Та санаандаа зургуудыг зурж дуусгасан. Энэ бол таны эсэргүүцэх хүслийг илэрхийлж байна, бүгдийг эсрэгээр нь хийхийг хүсдэг. Энэ байдал тань амьдралд болон хүмүүст сөрөг сэтгэгдэл үлдээдгийг анхаараарай.
  • Таны хамгийн түрүүнд анхаарал хандуулсан зүйл бол – өнгө. Таны амьдрал сэтгэл хөдлөл дээр тогтож байна, ганц хоёр удаа тохиолдсон бүтэлгүйтэл эсвэл азгүйтлээс болоод та амьдрах сонирхлоо гээх талтай. Энэ үзэгдлийг сэтгэл судлалд аливаа зүйлийн холбоо уялдааг олж харах чадваргүй гэж үздэг ажээ.
  • Хамгаас түрүүнд таны анхаарсан зүйл бол – хэлбэр дүрс. Та сэтгэл хөдлөлөө барьж чаддаг хүний төрөлд хамаарна. Ийм хүмүүс айдас, сэтгэл хөдлөл зэргээ ил гаргахаас эмээдэг буюу сэтгэл хөдлөлөө дарж явдаг.
  • Таны харсан зураг хөдөлгөөн дунд байна уу? Та шинэ мэдээллийг хурдан хүлээж авч ойлгодог, дотоод сэтгэлээ сонсохыг эрмэлздэг. Аливаа нөхцөл байдалтай уялдуулан өөрийн үзэл бодлоо өөрчлөх чадвартай. Ерөнхийдөө та өөрийгөө болон өөрийн бодлоо бүрэн хянаж чаддаг хүн.

Сонирхолтой нь уг тестийн түүх 1911 оноос эхтэй ажээ, тэр үед анх удаа “шизофрени” гэдэг нэр томьёо гарч ирсэн байна. Швейцарийн сэтгэл судлаач уг тестээ зохиох анхны санааг чернилийн толбоор тоглодог “Klecksographie” тоглоомоос авчээ. Томчууд гэдэг – том болсон хүүхэд гэдгийг батлах бас нэг баталгаа болж байгаа биз дээ?

Та юу олж харсан бэ? Тестийн үр дүнгээ бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

13
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Erdenetsetseg Flowers

    Erdenetsetseg Flowers

    2019/02/14 at 18:09

    2 хүн

  2. Uujii Buujii

    Uujii Buujii

    2019/02/14 at 20:31

    2 hun

  3. Uugantuya Myagmar

    Uugantuya Myagmar

    2019/02/14 at 23:30

    zalbirch bgaa hvn

  4. Enkhjargal Lkhagvaa

    Enkhjargal Lkhagvaa

    2019/02/16 at 18:41

    2хүн урдаасаа харсан

  5. Monkhonon Orgil

    Monkhonon Orgil

    2019/02/16 at 19:54

    Bambaruush

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *