Гэрийн нөхцөлд хийх боломжтой тоникыг хэрэглэж эрүүл бас гэрэлтсэн арьстай болоорой

3

Нүүрний арьсны өдөр тутмын арчилгаа – ус шингээсэн зөөлөн алчуураар арчих байж болно. Хэрвээ хэтэрхий хуурай арьстай бол чийгшүүлэгч тос түрхэнэ.

Хүн болгоны арьсны төрөл адилгүй – хуурай, тослог, эмзэг. Төрөл болгон өөрийн гэсэн асуудал үүсгэнэ. Нүүрэн дээр хэтэрхий их батга гарч болно эсвэл том том нүхнүүд үүснэ, мөн цаг агаараас үл хамааран арьс гуужиж арзайна, жоохон ч гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн түрхэнгүүт л харшилна.

Та бүхэнд төрөл бүрийн арьсны онцлогт тохирох тоникуудыг танилцуулж байна. Орцуудын хувьд байгалийн цэвэр гаралтай бөгөөд олдоцтой.

Тослог арьсанд зориулсан тоник

Хэрвээ таны арьс тослог бөгөөд батга гарах хандлагатай бол энэ тоникийг хэрэглэж үзээрэй. Уг тоник арьсны тослогийг багасгаж нүхийг агшаана. Мөн тослог арьсныхаа онцлогоос болж батга гарах асуудал ч багасна.

Ногоон цай нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд батгыг багасгана, үүний зэрэгцээ алимны уксус нь арьсны тослогийн хэмжээг багасгадаг ажээ.

Танд хэрэгтэй зүйл:

  • Ногоон цай – ¾ стакан
  • Түүхий, шүүгээгүй алимны уксус – ¼ стакан
  • Цайны модны тос (өөрийн хүслээр) – хэдэн дусал
  • Лавандагийн тос (өөрийн хүслээр) – хэдэн дусал

Бэлдэх арга:

  1. Нэг уут ногоон цайг ¾ стакан буцалсан усанд хийж хандлаад шилэн саванд хийнэ.
  2. ¼ стакан алимны уксусаа хийгээд сайтар хутгаарай.

Ингээд тослог арьсанд зориулсан гэрийн нөхцөлд бэлдсэн тоник бэлэн боллоо.

Тослог арьсанд зориулсан тоникийг хэрхэн хэрэглэх вэ?

Хөвөнгөө бэлдсэн шингэндээ дүрээд нүүрээ зөөлөн арчаарай.

Тоникийг түрхсэний дараа шууд угаах хэрэггүй, хатахыг нь хүлээнэ.

Өдөрт хоёр удаа үр дүн гартал тоникоо түрхэнэ.

Гэрийн нөхцөлд бэлдсэн тоникийг хөргөгчинд 10 хоног хүртэл хадгалаарай.

 

Хуурай арьсанд зориулсан тоник хийх арга

Уг тоник хуурай арьстай тэмцэхэд туслах бөгөөд арьсыг чийгшүүлж эрүүлжүүлнэ. Ягаан ус нь арьсны рН-ийн тэнцвэрт байдлыг хангаж чийгшүүлдэг. Мөн арьсны том нүхийг агшаана. Глицерин нь хуурай арьсанд чийг өгнө.

Танд хэрэгтэй зүйл:

  • Ягаан ус – 2 хоолны халбага
  • Глицерин – 1 цайны халбага

Бэлдэх арга:

  1. 2 х.х ягаан усыг шүршдэг саванд хийнэ.
  2. 1 ц.х глицеринээ хийгээд сайтар хутгаарай.

Хуурай арьсанд зориулсан таны тоник хэрэглэхэд бэлэн боллоо.

Хуурай арьсанд зориулсан тоникийг хэрхэн хэрэглэх вэ?

Тоникийг нүүрэндээ шүршинэ. Хэрвээ тоникоо шилэн саванд хадгалж байгаа бол хөвөнд шингээгээд нүүрээ арчиж болно.

Өдөр болгон чийгшүүлэгч тос түрхэхээсээ өмнө тоникийг хэрэглээрэй.

Тоникийг хөргөгчинд 10 хоног хүртэл хадгалж болно.

 

Хэвийн арьсанд зориулсан тоникийг хэрхэн хийх вэ?

Хэрвээ таны арьс хэтэрхий тослог эсвэл хуурай биш бол хэвийн арьстай гэж үзнэ. Уг тоник хэвийн арьсанд зориулагдсан бөгөөд арьс хуурайших эсвэл тослогтохоос хамгаална, үүний зэрэгцээ чийгшүүлж өгдөг.

Өргөст хэмх нь арьсыг сэрүүцүүлэх үйлчилгээтэй, эмзэг арьсанд ч тохирно. Арьсыг чийгшүүлж тайвшруулах ажээ.

Зуун наст нь арьсны тослогийг хэмжээг тэнцвэржүүлж чийгтэй байхад нь тусалдаг.

Сарнайн эфирийн тос нь арьсны тослогийг тэнцвэржүүлж батга гарахаас урьдчилан сэргийлдэг байна.

Танд хэрэгтэй зүйл:

  • Дунд зэргийн өргөст хэмх – 1 ш
  • Зуун настын нэг навчны гель
  • Сарнай эсвэл гааны эфирийн тос – 5 дусал

Бэлдэх арга:

  1. Дунд зэргийн өргөст хэмхийн шүүсийг шахаад шилэн саванд хийнэ.
  2. Зуун настын гелиэ өргөст хэмхийн шүүсэндээ нэмээрэй.
  3. 5 дусал сарнайн эсвэл гааны тосоо нэмнэ.
  4. Сайтар холино.
  5. Шүршдэг саванд хийнэ.

Хэвийн арьсанд зориулсан гэрийн тоник хэрэглэхэд бэлэн боллоо.

Хэвийн арьсанд зориулсан тоник хэрэглэх арга:

Нүүрэндээ цацаж болно.

5-10 минут байлгана. Дараа нь цэвэр усаар угааж цэвэрлэнэ. Тоникийг хөргөгчинд 5-7 хоног хадгална.

3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *