Өөрийн гэсэн пиццагаа бүтээхэд туслах интерактив ширээ

0

Өөрийн гэсэн пиццагаа бүтээхэд туслах интерактив ширээ2012 оны байдлаар Америкт л гэхэд 6000 гаруй зоогийн газартай байсан Пицца Хат /Pizza Hut/ Америкийн сүлжээ зоогийн газар нь 160,000 гаруй ажилтантай том компани бөгөөд дэлхийн хамгийн том зоогийн газар компаний салбар билээ. Тус компани орчин үеийн шинэлэг технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэдгээ үйлчлүүлэгч бүрт өөрийн гэсэн пиццаг захиалах боломжийг олгосон интерактив ширээний концепцийг танилцуулснаараа мэдэгджээ. Америкийн гар утасны программ хөгжүүлэгч Чаотик Мүүн Студиос /Chaotic Moon Studios/-ын хөгжүүлсэн энэхүү интерактив ширээ нь пиццаны хэмжээ, суурь, соус, шанз гэхчилэн бүх зүйлсийг нь өөрийн хүсэлтээр сонгохын зэрэгцээ төлбөр төлөх хэлбэрүүдийг ч санал болгодог байна. Үүгээр ч зогсохгүй пиццагаа хүлээх зуураа уйтгарлах суулгүй янз бүрийн тоглоом тоглох боломжийг ч олгодог. Хамгийн гайхалтай нь энэ бүхнийг зүгээр л сандал дээрээ суугаад ширээний тавцанг товших төдийгөөр хийх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *