Бидний идэх дуртай дараах 11 хүнсийг чухам юугаар хийдэг, ямар орцтой болохыг олж мэдэхээр шийдсэн юм

0

Өөрийгөө үе үе амттанаар эрхлүүлэх – тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Бид бүгдэд дуртай хоол хүнс гэж бий, гэхдээ шударга л байцгаая: тухайн бүтээгдэхүүн чухам ямар орцтой болохыг бид тэр болгон анхаарч хардаггүй. Жишээ нь, алдартай Nutella түрхлэгийг бид шоколадтай л гэж боддог, гэхдээ үнэндээ тийм биш шүү. Бүх зүйлийг мэдэж болох энэ цаг үед үл мэдэгч яваад байх хэрэггүй болов уу.

Nutella

© Tutatamafilm / Shutterstock.com

Nutella-гийн үндсэн орц нь сахар, далдуу модны тос – нийт орцны бараг 50 гаруй хувийг эзэлдэг. Мөн ойн самар 13%, какао 7,4%, тослоггүй сүү 8,7 хувийн орцтой. АНУ болон Их Британид зардаг түрхлэгт шошны орц агуулагддаг байна.

Дэлхийн олон улс оронд Nutella-г самрын түрхлэг гэж ойлгуулдаг. Уг бүтээгдэхүүнийг шоколадны түрхлэг гэж ойлгож огт болохгүй, учир нь нунтаг какаоны орц маш бага юм.

 

Пончик

© Max Katsubo / Shutterstock.com

L-цистеиний амин хүчил (Е920 гэх нэрээр мөн бичигдэнэ)  – галууны өд эсвэл хүний үснээс гаргаж авдаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Цистеинийг худалдааны зориулалттай нарийн боовонд ашигладаг, учир нь тухайн бүтээгдэхүүнийг зөөлөн, зунгааралдсан болгодог ажээ.

Бидний идэх дуртай пончик, пицца зэрэг нь химийн аргаар боловсруулсан өд, сөд эсвэл хүний үсний агууламжтай байж болох нь. Хамгийн хачирхмаар нь, цистеиний агууламжийг тэр болгон орцондоо дурдаад байдаггүй.

 

Бохь

© OlgaWhitman / Shutterstock.com

Бохь нь амт оруулагч, зөөлрүүлэгч, үнэр оруулагч, будагч болон хатуу эсвэл нунтаг хэлбэрийн полиолийн бүрхүүлийн орцоос бүрдэнэ. Бохины суурийг полимер, пластификатор болон давирхайгаар хийдэг. Полимер нь бохины зунгааралдсан бүтцийг бий болгох бол пластификатор нь уян хатан чанарыг бий болгоно, харин давирхай нь зажлах бүтцийг бүрдүүлж өгдөг.

 

Буудайн өглөөний бэлэн хоол

Ионол (бутилгидрокситолуол) – онгоцны түлш, тосолгооны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд антиоксидант байдлаар, мөн хуурай өглөөний хоолонд ашигладаг органик бодис юм.

Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад химийн тус бодис нь хоол боловсруулах эрхтэн бие махбод цадсан гэх дохиог тархинд хүргэх үйл ажиллагааг доголдуулахад нөлөөлж болзошгүй байна. Тиймээс хэмжээнээсээ хэтрүүлж идэх аюултай гэж үзжээ.

 

Зайдас

© Nickola_Che / Shutterstock.com

Хямдхан зайдсыг гахайн хоншоор, туурай эсвэл өөр бусад дотор эрхтнээр л хийдэг гэсэн ойлголт худлаа болохыг бид нэгэнт мэддэг болсон. Тухайн бүтээгдэхүүнд орсон орцыг заавал бичдэг журамтай. Зайдсыг махны татшаар хийдэг юм.

“Хиам”-ан төрлийн уг бүтээгдэхүүний өөр бусад орцуудаас дурдвал: буудайн эсвэл будааны гурил, бүтээгдэхүүний жинг нэмэгдүүлэх зорилготой ус, амт нэмэх бусад нэмэлтүүд. Зайдасны гадна уутыг мал, амьтны өлөн гэдсээр, мөн үхэр, гахайн арьснаас гаргаж авсан коллагенаар (илүү хямд төрлийн зайдаст) хийдэг ажээ.

 

Skittles

Шеллак – эмэгчин өтний ялгаруулдаг нэгэн төрлийн сүүнцэр юм. Ихэвчлэн ямар нэгэн гадаргууны өнгөлгөөнд ашиглана, тэр дундаа модон тавилгын өнгөлгөөнд. Skittles-ийн үйлдвэрлэгчид 2009 он хүртэл үрлэн чихэртээ шеллак ашигладаг байсан нь чихрийн будаг арьсанд хайлахгүй байх зориулттай байжээ.

Одоо Skittles-ийг цагаан хоолтнуудынх гэж үзэх болсон тул чихэртээ амьтны гаралтай орц нэмэхээ больсон байна.

 

Кетчуп

© Naqiuddin zakaria / Shutterstock.com

Кетчупын үндсэн орц нь улаан лооль, амт оруулагч, уксус, давс, амтлагчууд, үнэр оруулагч, сонгино, сармис юм. Амт оруулагчийн хувьд нишингийн эсвэл хүрэн манжингийн сахар ашигладаг. Мөн декстроз эсвэл эрдэнэ шишээс гаргаж авсан шингэн сахар ч нэмсэн байж болох юм.

Олон нэр төрлийн кетчупууд нь өөр хоорондоо адил төстэй орцтой, тэдний онцлог нь хэдий хэр хэмжээний орц ашигласанд л байна. Илүү өтгөн кетчуп нь сахар, амтлагчийн агууламж ихтэй гэж ойлгоорой.

 

Шоколадтай сүү

© Pixel-Shot / Shutterstock.com

Шоколадтай сүү, мөн зарим нэг төрлийн зайрмаг, пудинг, йогурт зэрэгт каррагинаны орц агуулагддаг – улаан өнгийн усны ургамлаар хийсэн нунтаг бодис. Уг бодис нь бусад орцуудыг барьцалдуулах үүрэгтэй бөгөөд тухайн хүнсний бүтээгдэхүүний өөх, тосны хэмжээг нэмэгдүүлдэггүй.

Ургамлын гаралтай уг барьцалдуулагч бодисыг үйлдвэрлэгчид орц дээрээ бичихэд нэг их төвөгшөөхгүй: онолын хувьд далайн ургамал тул органик гэж үздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны тайлангаас харахад каррагинан нь хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Магадгүй ойрын ирээдүйд тухайн орцыг органик гэж үзэхээ болих магадлалтай тул ашиглалт нь буурах болов уу.

 

Хийжүүлсэн ундаа

Сoгтууруулах үйлчилгээгүй хийжүүлсэн ундаа нь ортофосфорын хүчлийн ачаар олон янзын амттай болдог. Уг бодис нь сахарын уусмалд амархан үржих хөгц, нянгаас хамгаалдаг. Ортофосфорын хүчил хямд үнэтэй. Судлаачид уг бодисын хэрэглээ нь яс хэврэгших, бөөрний өвчлөлд хүргэж болно гэж анхааруулж байна.

 

Pringles

© darksoul72 / Shutterstock.com

Хүмүүс Pringles-ийг тусгай хэлбэрээр хэрчиж тосонд шарсан төмс гэж боддог. Үнэн хэрэгтээ чипснүүдийн 42-хон хувийг л төмс эзэлдэг ажээ. Бусад орц – ус, цардуулын гурил. Орцуудыг шигшин хольж цагирган хэлбэрт оруулж бэлддэг байна.

Аль хүнсний бүтээгдэхүүн таныг  агуулж буй орцоороо гайхшруулав?

60
ГайхмаарГайхмаар
12
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *