Амттанд дурлагчдыг хүртэл гайхшруулах, дэлхийн улс орнуудын дахин давтагдашгүй 16 өвөрмөц амттан

1

Аяга цай эсвэл кофетойгоо шоколадтай бялуу, эклер эсвэл алимны шанзтай пирог идэх ямар сайхан байдаг билээ дээ? Эдгээр десертүүдийн амт бүгдэд танил (та яг одоо идмээр болж байна уу?). Таны найз нөхөд, танилуудын дунд бидний танилцуулж буй амттаныг идэж үзсэн хүн цөөхөн байгаа болов уу?

Дэлхийн улс орнуудад үнэхээр давтагдашгүй амтыг мэдрүүлэх амттан байдаг юм. Зарим нэг нь үнэхээр этгээд болохоор ирсэн зочид гийчид зөвхөн нүдээрээ л “амтлах”-ыг бодно. Учир нь этгээд хачин өнгө үзэмж, үл мэдэгдэх орцноос нь эмээдэг биз ээ. Тийм учраас төрөл бүрийн амттан сонирхогч л зоригтойгоор амандаа хийх ажээ.

Санкая, Тайланд

pnuntida

Нэгэн төрлийн пирог. Өндөг, сүү, өтгөрүүлсэн сүүг сайтар хутгаад хулуунд хийж болтол нь жигнэх ёстой.

 

“Борооны дусал” бялуу, Япон

japancandybox

Япончууд шинэлэг зүйлээрээ угаасаа алдартай улс. Тэр дундаа борооны дусал хэлбэртэй амттан хийхдээ. Ус, агарын орцоор уг амттаныг хийдэг ажээ. Шанзанд нь чихэрлэг сироп эсвэл тусгайлан бэлдсэн шошны гурил ашиглана. Энэ амттан бараг калоригүй, тиймээс өөрийгөө огт хазаарлахгүйгээр хүссэнээрээ идэж болох нь.

 

Ёкан, Япон

btlk48

Таны өмнө шошны мармелад шууд утгаараа харагдаж байна. Ёкан – япон гал тогооны бас нэгэн давтагдашгүй десерт. Агар, чихэрлэг шошоор хийдэг ажээ.

 

Шаржигнуур шарсан шоколадтай Mars, Шотланд

Outatime_doc

Шотландын оршин суугчид Марс шоколадыг арай өөрөөр амталж идэхээр шийджээ. 1995 оноос хойш тэд шарж идэх болсон юм. Амттан хийхээс өмнө Марс шоколадыг эхлээд хөлдөөнө, дараа нь шарж шууд халуунаар нь иддэг байна.

 

“Cherpumple” бялуу, АНУ

typhoon_tommy

Алдартай сонгодог амттай гурван төрлийн пирог давхарлаж хийсэн америкийн баярын бялуу. Гурван төрлийн пирог – алим, хулуу, интоор. Бүх пирогийг тусад нь болгоод дараа нь давхарлан тавьж чимэглэдэг байна.

 

Тавук-гёксу, Турк

Zelihanın Tatlı tuzlu tarifleri

Тахианы цээж махаар хийсэн туркийн чихэрлэг пуддинг. Урьд нь Султан хааны ордонд л идэж болдог байлаа. Үндэсний уламжлалт амттанд тооцогдоно.

 

Бүйлсэн самрын дүпү, Хятад

__-_DIO_-__

Бүйлсэн самраар хийсэн зөөлөн цэлцэгнүүр. Идсэний дараа самрын амт илүү мэдрэгддэг ажээ.

 

Мартабак, Индонез болон Малайз

martabakmertua

Кокосын сүүгээр хөөлгөж хийсэн хөвсгөр пирогийг зөвхөн тагтай хайруулын таваг дээр л болгодог.

 

Айс каканг буюу “шошны мөс” десерт, Малайз болон Сингапур

helen_goh_bakes

Десертийг шош болон үрж жижиглэсэн мөсөөр хийдэг. Амталгаанд нь эрдэнэ шиш, далдуу модны үр, цэлцэгнүүр, өтгөрүүлсэн сүү нэмнэ.

 

Шоколадаар бүрсэн царцаа, Тайланд

thailandunique

Тэр болгон идэж чадахгүй амттан. Гэхдээ Тайландчууд өөрсдөө их дуртай.

 

Жалеби, Энэтхэг

RomancingThFood

Энэтхэгийн алдартай десертийг шууд гудамжинд л хийж байдаг. Амт, шаржигнуур бүтцээрээ олон хүнд таалагддаг ажээ.

 

Агч модны ирис, Канад

Catroinerz

Агч модны хайлуулсан шүүсийг цасан дээр асгаж биежүүлж хийдэг амттан. Дараа нь модон савхаар бэлэн болсон ирисийг авч жоохон хүүхэд шиг л долоон амтархаж идэх ажээ.

 

Шакотис, Литва

jurgaintheworld

Литвийн уламжлалт бялуу (мөн Польшид ч хийж иддэг). Өндөгний орцтай бялууг ил гал дээр болгодог байна.

 

Чендол, Малайз

sesatn00b

Чендол – мөстэй уламжлалт десерт. Ногоон будааны гурилаар хийсэн цэлцэгнүүр, кокосын сүү, далдуу модны сахарын сиропоор хийдэг. Будааны цэлцэгнүүрийг заавал гурил хэлбэрээр бэлдэх ёстой. Тийм учраас гаднын жуулчид десерт биш үндсэн хоол гэж андуурах нь элбэг.

 

Османтус-цэлцэгнүүр, Хятад

lovecoyan

Османту – цайны ургамал. Жимсгэнэ, цэцгийн үнэртэй десерт.

 

Агч модны шарсан навч, Япон

wanderingwiththewalstons

Япончуудын идэх дуртай амттан (ялангуяа Кансай мужийнхан). Шарахаас өмнө навчийг сайтар угааж цэвэрлэнэ, заримдаа устай саванд хийж ч тавьсан байдаг. Дараа нь халаасан тосонд шарж болгоно.

74
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *