Илон Маск гэр бүлийн гишүүдээ хулгайлагдах вий хэмээн болгоомжилж, аюулгүй байдалдаа маш нухацтай хандах болжээ

0

Гэр бүлийн гишүүдээ муу зүйлд өртүүлэхгүйн тулд Tesla, SpaceX-ийн үүсгэн байгуулагч мөн Twitter-ийн удирдагч өөрийн хамгаалалтыг бүрэн зэвcэглэхийн зэрэгцээ эцгийнхээ гэрийг бүрэн камержуулжээ. Технологийн магнатын эцэг Эррол Маскийн хэлж байгаагаар бол 51 настай Илон Өмнөд Африкт байдаг байшингаа нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай болгожээ. Мөн бага Маск өөрийн байшингийн аюулгүй байдалд маш нухацтай хандах болсон байна.

Тэтгэвэртээ суусан 76 настай инженерийн хэлснээр, хулгайчид тус гэр бүлийн хэн нэгнийг хулгайлаад “маш амархан бөгөөд хурдан аргаар 20 сая доллар”-тай болох боломжтой гэж хүү нь үзэж байгаа тухай дурдсан байна.

the-sun.com

АНУ-ын засгийн газар сошиал сүлжээ контентын цензурийн талаар тус төрлийн платформуудтай нууц хэлэлцээр хийсэн тухай Twitter-т илэн далангүй мэдээллэснээс хойш ийнхүү гэр бүлийнхээ аюулгүй байдалд анхаарал тавихад хүрчээ.

the-sun.com

Үүгээр ч зогсохгүй нэгэн “галзуу” этгээд Илон Маскын бага хүү болох X Æ A-12-ынх нь суусан машиныг Лос-Анжелест дагаснаас хойш бүр ч болгоомжлох болсон юм. Яг энэ үед түүний нүдэнд “өөрийнх нь байгаа байрлалыг яг бодит цагаар заасан” постууд өртөх болжээ.

Тухайн хэрэглэгчийг хассан төдийгүй мөн Илоны онгоц, түүнчлэн түүний тухай бичдэг сэтгүүлчдийг мөрдөх нэгэн хэрэглэгчийн эрхийг ч хаасан байна.

the-sun.com

Сонирхуулж хэлэхэд, сүүлийн хоёр жилд Маскийн аавын гэрт хэд хэдэн удаа хулгайчид нэвтрэн оржээ. Азаар аавыг нь оролдсонгүй, ямартай ч хоёр том зурагтаа хулгайд алдсан гэдэг.

2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *