Хосууд хайр сэтгэлээ шалгаж үзэх зорилгоор 3 сарын турш өөрсдийгөө гинжээр холбожээ. Хугацаа дуусах хүртэл гинжийг тайлах ямар ч боломжгүй бөгөөд бүр лац тавьсан гэнэ

1

Украйн хосууд өөрсдийн хайр дурлалын харилцаагаа сорьж үзэхийн тулд хачирхалтай туршилт хийхээр шийджээ: тэд бие биенийгээ гинжээр холбож, 3 сарын хугацаанд хамтдаа байжээ.

Александер болон Викториа нар Валентины өдрөөс эхлэн энэхүү этгээд хачин сорилтыг эхлүүлсэн байна. Украйны үндэсний рекорд амжилт бүртгэлийн газар ажилладаг Витали Зорин хосуудын энэхүү туршилтанд хяналт тавьжээ.

Александер болон Викториа нар Эв нэгдлийн хөшөөний өмнө, Киев хот, Украйн

Зорины хэлж буйгаар хосуудыг 3 сар үргэлжлэх уг сорилтыг хэрэгжүүлж эхлэхийн өмнө эхлээд сэтгэл санааных нь эрүүл мэндийг шалгаж үзэх хэрэгтэй байсан гэжээ. Мөн хосууд тооцоолж байснаас эрт гинжийг авч хаяхаар шийдсэн нөхцөлд гинжийг таслахын тулд яаралтай түргэн тусламжийн мэргэжилтнээс тусламж хүсэх хэрэгтэй талаар хэлсэн юм.

 

“Хосуудын хайраар холбогдсон гарууд хоорондоо хэдхэн см зайтай байсан.” хэмээн Зорин хэлжээ.

Александер энэ талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ:

“Бид рекорд амжилтад хүрэх болно. Бид гинжээр хоорондоо холбогдсон бөгөөд бүх холбоосуудыг сайтар гагнасан учраас тайлах ямар ч боломжгүй. Хамгийн сүүлийн холбоос нь үндэсний рекорд амжилт бүртгэлийн лацтай байгаа.” гэжээ.

Хосууд бие биетэйгээ гинжээр холбогдоод, хамгийн түрүүнд хотоос 523 км газар таксигаар явах ёстой байв.

Нэг цэг дээр тэд түр зогсож, ариун цэврийн өрөө орох үед хоорондоо салах хэрэгтэй болсон бөгөөд хосууд эцэст нь эмэгтэйчүүдийн өрөө рүү хамтдаа орохоор болжээ.

Тэд хамтдаа энгийн мэт боловч, хүндхэн даалгавруудыг хийж гүйцэтгэж байв – юм идэх, хувцсаа солих, шүршүүрт орох эсвэл гэр орны ажил хийх гэх мэт – хэдийгээр хүндхэн сорилттой нүүр тулгарч, тав тухгүй байсан ч гэлээ хосууд туршилтыг амжилттай давж гарч, рекордын эзэд болж чаджээ.

 

Бичлэг үзэх:

11
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *