Харилцаанаас нь зөвхөн муу нөлөө мэдрэгдэх хортой найз охины 7 шинж тэмдэг

3

Бид хуучин анд нөхдөөсөө салж хагацаж чаддаггүй, үнэн хэрэгтээ зарим нэг тохиолдолд түүнийг тавьж явуулах нь бидний хувьд хавьгүй дээр үе бий. Магадгүй таны эргэн тойронд ганц хоёр муу хүн байж болно – таны араар хов ярина, тантай харьцахдаа зөвхөн өөрийнхөө асуудлыг л нуршина.

Мэдээж олон жил таньдаг байсан хүнтэйгээ харилцаагаа таслах нь тийм ч амаргүй, гэхдээ зайлшгүй таслах шаардлага гардаг байна.

Харилцаанаас нь зөвхөн муу нөлөө мэдрэгдэх хортой найз охины 7 шинж тэмдэг

1. Тэр таны амжилтад баярладаггүй

Та түүнд өөрийнхөө ололт амжилтыг ярихад түүний нүүр “барайгаад” л ирдэг эсвэл ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй сууна. Иймэрхүү хүмүүс бусдын хийж байгаа аливаа ажилд хөндий хүйтэн ханддаг. Зарим нэг тохиолдолд таныг бүтэлгүйтээсэй гэсэн нууц мөрөөдөл ч тээж явахыг үгүйсгэхгүй.

 

2. Тэр таныг хувийн зорилгодоо ашигладаг

Иймэрхүү сонирхол олон байдлаар илэрч болно, жишээ мөнгө зээлүүлэх, хүргүүлэх эсвэл таны найз залуугаар эвдэрсэн гоожуураа янзлуулахыг гуйна. Иймэрхүү хүмүүсийн хувьд найз нөхөд гэдэг бол – зөвхөн өөрийнхөө хүсэл зорилгод хүрэх хэрэгсэл болдог байна. Санаж яваарай: тэдэнтэй хэдий хэр олон уулзана төдий чинээ хурдан тэд таны толгой дээр гарч сууна. Тиймээс иймэрхүү зан чанартай хүмүүст эртхэн “үгүй” гэж хэлж сураарай.

 

3. Юм болгонд таны дээр байх гэж эрмэлзэнэ

Ийм төрлийн найз охинтой байхад та хоёрын үерхэл яг л уралдаан тэмцээн шиг болж хувирна. Ямар ч сайхан мэдээ та түүнд дуулгасан бай – мэдээж тэр танд илүү сонирхолтой бас баяртай мэдээ дуулгана. Энэ төрлийн уралдаан тэмцээнд та дандаа ялагдагч болж байгаа мэдрэмж төрөх тул ийм найз охидуудаас зайгаа барихыг зөвлөж байна.

 

4. Тэр таныг хамгаалдаггүй

Хортой найз хэзээ ч танд туслахаар ирэхгүй, танд дэмжлэг үзүүлэхгүй, мөн шаардлагатай үед таныг хэнээс ч хамгаалахгүй. Тусалж дэмжихийн оронд эсвэл хамгаалахын оронд тэр дуугүй байхыг эрхэмлэнэ эсвэл нөхцөл байдлыг бүр ч муутгаж болно. Үүссэн нөхцөл байдалд та өөрөө буруутан болж хувирахыг үгүйсгэхгүй.

 

5. Тэр таныг сэтгэл зүйн хувьд хоослоод хаячихна

Хэн нэгэнтэй уулзсаны дараа таны сэтгэл эзгүйрч хоосорч байсан уу? Бид энэ мэдрэмжийг тэр болгон анзаардаггүй, гэхдээ сайтар ажиглавал хортой хүнтэй харьцсаны дараа сэтгэл болон бие махбодь үнэхээр суларч доройтсон байдаг юм. Хэрвээ найз охинтойгоо уулзсаны дараа толгой өвдөх эсвэл бие суларч байгааг мэдэрвэл эрч хүч, энерги сорогчтой уулзжээ гэж ойлгоорой.

 

6. Тэр дандаа завгүй байдаг

Хэрвээ таны найз охинд таньтай уулзах цаг зав байхгүй бол нэгийг бодох шалтгаан болно. Мэдээж хүн болгонд өөрийн гэсэн ажил төрөл, асуудал байгаа – ажил, гэр, хүүхэд гэх мэт. Гэхдээ энэ бүгдийг уулзахгүй байх байнгын “шалтгаан” болгоод байвал зайгаа барьсан нь дээр болов уу.

 

7. Тэр өөрөө хүссэн үед залгаж таныг сонсохыг шаардана

Сэтгэлээ нээж яримаар үе хүн болгонд л тохиолдоно, гэхдээ хортой найз нар үүнийг муугаар ашигладаг. Иймэрхүү хүмүүс тань руу харанхуй шөнөөр эсвэл өглөө үүрээр залгаж таныг сэрээх нь энүүхэнд – амьдралд гомдоллож эсвэл өөрийгөө гайхуулах гэж залгаж байгаа юм. Мэдээж ямар ч харилцаанд бие биедээ харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ түүний гомдол болгоныг сонсож нулимсыг нь арчих ёстой сэтгэл судлаач та биш биз дээ?

Хүн болгон л өөрийн гэсэн дутагдалтай байдаг бөгөөд найз нөхөдтэйгөө дандаа сайхан харилцаатай байх нь ч худлаа. Гэхдээ үерхэл хүнд баяр баясал авчрах ёстойгоос бус гэмшил, дарамт болон сэтгэл санааны хоосрол авчрах ёсгүйг анхаараарай. Ямар нэгэн эргэлзээгүйгээр эргэн тойрон байгаа хортой хүмүүсээс холд. Мөн хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа заавал хуваалцаарай.

12
ГоёГоё
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Жаргалан С.

    Жаргалан С.

    2018/10/31 at 20:14

    True.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *