Хувцас зөөлрүүлэгчийг та гэрийнхээ дараах 8 зүйлд ашиглах боломжтой. Гэрийн эзэгтэй нар мэдээд авахад илүүдэхгүй шүү!

2

Шумуулнаас салах, түлэгдсэн хайруулын тавгийг цэвэрлэх, Барби хүүхэлдэйний арзайсан үсийг самнах болон шинэ хивсний хатуу үсийг зөөлрүүлэх – эдгээрт хувцас зөөлрүүлэгчийг ашиглаж болдог гэдгийг та урьд өмнө нь мэддэггүй байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна!

Бид аливаа энгийн бүтээгдэхүүнүүдийг өөр олон зүйлд хэрэглэх боломжтой гэдгийг лайфхакын тусламжтай мэдэж авдаг. Ийм учраас та бүхэнд хувцас зөөлрүүлэгчийн тусламжтай ашиглаж болох зарим заль мэхүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Түлэгдсэн хайруулын тавгийг цэвэрлэх

Түлэгдсэн хайруулын тавгийг зориулалтын химийн бодисгүйгээр цэвэрлэх бараг боломжгүй. Зарим хүмүүс энгийн шийдлийг санал болгож байна: хайруулын тавгийг нэг халбага хувцас зөөлрүүлэгч уусгасан усанд дэвтээж, шөнийн турш байлгах бөгөөд маргааш өглөө нь цэвэрлэхэд илүү хялбар байх болно.

© FiveRings / Wikimedia Commons

 

2. Модон тавилга угаах

Цэвэрлэгээний лайфхакуудыг хүргэдэг блоггер Lynsey Crombie хувцас зөөлрүүлэгч ашиглан модон гадаргууг угаахыг санал болгожээ. Ингэснээр гадаргууг гэмтээлгүй бохирдлыг цэвэрлэх боломжтой гэнэ. Учир нь хувцас зөөлрүүлэгчийн найрлаганд хортой химийн бодис агуулагддаггүй. Бонусанд нь тухайн тавилга байрлаж буй өрөөнөөс гоё үнэр гаргана.

© shutterstock.com

 

3. Наалтуудыг хялбархан салгах

Наалт болон шилийг хооронд нь холбосон цавуу маш бат бөх байдаг учраас салгахад багагүй хүндрэл учруулдаг. Хувцас зөөлрүүлэгч болон усыг 50/50 хэмжээтэй хольж, машины цонх болон бусад гадаргуу дээрх наалтан дээр дусаавал, амархан сална.

© shutterstock.com © shutterstock.com

 

4. Угаалгын өрөөн дэх усны толбонуудаас ангижрах

Та угаалгын өрөөнд үүсэх уур хүргэм цагаан толбонуудаас зүгээр ч нэг усны тусламжтай салах боломжгүй – ихэнхдээ зориулалтын химийн бодис хэрэг болдог. Харин хувцас зөөлрүүлэгчийг үүнд ашиглаж болно! 1/2 аяга хувцас зөөлрүүлэгчийг 1/2 аяга усанд хийж, хольсныхоо дараа гадаргуу руу цацна. Порлоноор арчиж, хаттал нь байлгана – толбонууд удалгүй арилна.

© depositphotos.com © depositphotos.com

 

 

5. Хөшгийг сэргээх

Хэрэв та агаар чийгшүүлэгч хэрэглэхийг хүсэж байгаа ч, хэтэрхий их мөнгө зарцуулах бодолгүй байгаа бол, өөрийнхөө гараар агаар чийгшүүлэгч хийгээрэй! Бага зэрэг хувцас зөөлрүүлэгч болон 1/2 халбага хүнсний содыг устай хольж, цацлагын саванд хийхэд болно. Дараа нь хөшиг, цагаан хэрэглэл болон бүрээстэй тавилгууд руугаа шүршинэ.

© shutterstock.com © shutterstock.com

 

6. Хүүхэлдэйнийхээ үсийг самнах

Хэрэв Барби хүүхэлдэйний чинь үс арзайсан бол түүнийг гаргаж хаях гэсний хэрэггүй! Учир нь Ashley Hackshaw гэх нэртэй блоггер хүүхэлдэйний үсийг тэнцүү хэмжээтэй ус болон хувцас зөөлрүүлэгчид дэвтээж, хэдэн минут байлгасны дараагаар самнаж, сүүлд нь цэвэр усаар угаавал арзайж, хоорондоо орооцолдсон үс нь хэвийн болохыг зөвлөж байна.

© shutterstock.com

 

7. Шинэ хивсний үсийг зөөлөн болгох

Хивснүүдийг хувцастай адилхан даавуугаар хийдэг учраас хувцас зөөлрүүлэгч ашиглан хивсний үсийг зөөлрүүлэх нь гайхалтай санаа юм. Халуун ус болон хувцас зөөлрүүлэгчийг хольж, хивсэн дээгүүрээ цацаж, хэдэн минут шингэтэл нь байлгаад сүүлд нь хивс угаагчаар угаана. Хэрэв танай гэрт балчир насны хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан байдаг бол, маш сайн угаах нь чухал болохыг анхаарна уу.

© shutterstock.com

 

8. Шумуулны эсрэг цацлага хийх

Хувцас зөөлрүүлэгч танд шумуулнаас ангижрахад чинь тусална. Хүнсний сод болон усыг хольж, гэрийн нөхцөлд шумуулнаас салах цацлагыг хийгээрэй. Дэлгүүрт зарагддаг шүршигчийг бодвол таныг ханиаж, найтаахад хүргэхгүй, бас гоё тансаг үнэртэй.

© shutterstock.com © shutterstock.com

Та бусад энгийн бүтээгдэхүүнүүдээр өөр олон асуудлыг шийдэх, гэрийн эзэгтэй нарт тус болох лайфхак мэдэх үү? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

13
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ичинхорлоо Ганзориг

  2. Дарьсүрэн Сувсан

    Дарьсүрэн Сувсан

    2020/02/29 at 15:08

    С

  3. Дарьсүрэн Сувсан

    Дарьсүрэн Сувсан

    2020/02/29 at 15:08

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *