Та хүүхдээ математикийн хичээлдээ мундаг болгохыг хүсэж байна уу? Тэгвэл хурдан бодож сурах дараах 7 аргыг зааж өгөөрэй!

3

Нэмэх, хасах, үржүүлэх. Эдгээр 3 үг биднийг буцаагаад математикийн хичээл рүү аваачна. Хэдийгээр математикийн хичээл зүгээр л бидний дурсамжинд үлдсэн байж болох ч, өдөр тутмын амьдралд шийдвэрлэх эсвэл тооцоолох өөр хоорондоо харилцан адилгүй олон асуудлууд тулгардаг гэдэгтэй санал зөрөлдөх хүн цөөхөн болов уу. Бидний хүүхдүүдийн хувьд, тэд математикийн хичээл дээрээ илүү хурдан бас хялбар аргаар бодож сурах хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд цөөн хэдэн аргыг сурчихвал, энэ үйл явц тийм ч хэцүү биш.

Бид та бүхэндээ бахархалтайгаар цөөн хэдэн математикийн нууцаас хүргэе. Ингэснээр таны хүүхэд амархан бодож сурах болно. Энэхүү мэдээлэлтэй танилцахын өмнө та цаас бэлдээрэй. Та ч гэсэн сураад авахад илүүдэхгүй.

 

1. Гараа ашиглан 9-өөр үржүүлэх

Гараа өөрийнхөө өмнө байрлуулна. Хуруу тус бүрээ тоо гэж авч үзээрэй.

Жишээ нь та 4 х 9-ийг үржүүлэх шаардлага гарлаа гэж бодъё. Тэгвэл 4 гэсэн дугаартай хурууг олж нугалаарай.

Одоо нугалсан хуруунаас зүүн болон баруун тийших бүр хуруунуудыг тоолно уу. Зүүн талд 3, баруун талд 6 байх ёстой.

Одоо энэ хоёр тоог хамтад нь нийлүүлж үзээрэй. 36 бол зөв хариулт.

 

2. Гурван оронтой тоог үржүүлэх

Жишээ болгоод 652 х 6 үржүүлцгээе. Та хүснэгт зурж, тоонуудыг доорх зурган дээрх шиг бичээрэй.

Орон бүрийг нэг нэгээр нь 6-аар үржүүлж, гарсан тоог нь хүснэгтэд бичээрэй.

6х6=36

5×6=30

2×6=12

Одоо тоонуудыг хамтад нь нэмэх бөгөөд ингэхдээ эхний бөгөөд эцсийн өөрчлөгдөөгүй тоонуудыг үлдээнэ. Гарч буй тоо нь зөв хариулт юм.

 

3. Их тоог үржүүлэх

Жишээ болгож 7 х 531-ээр үржүүлье. Хэрэв та их тоог бүхэл бүхлээр нь (10, 100 гэх мэт) хуваах юм бол, үржүүлэхэд илүү амар байх болно. Аль болох бага тоо болгох хэрэгтэй.

 

4. 12-оор үржүүлэх

Өгөгдсөн тоог 10-аар үржүүлж, дээр нь хоёр удаа нэмнэ. Тэгээд өгөгдсөн тоог 10-аар үржүүлсэн дээрээ хоёр удаа нэмснээ нэмж, зөв хариултыг гаргана.

 

5. 15%-ийг бодож олох

Хэрэв та ямар нэгэн тооны 15%-ийг олох гэж байгаа бол, эхлээд 10%-ийг нь олох хэрэгтэй. 400 гэдэг тоог жишээ болгон авъя. Аравтын бутархайг зүүн тийш нь зөөнө. Энэ тоог хоёрт хувааж, дээр нь 40-ийг нэмнэ. Зөв хариулт бол 400-ийн 15% нь 60 юм.

 

6. Гурван оронтой тоог нэмэх

Гурван оронтой тоонуудыг тус тусад нь хэдэн хэсэг болгосноор бодоход илүү амар байдаг. Зуутын бутархайг тусад нь, аравтыг тусад нь бодож хооронд нь нэмнэ.

 

7. 9-өөр үржүүлэх

Хэрэв та 9-өөр үржүүлэх шаардлагатай бол 10-аар үржүүлж болно. Зөв хариуг бодож олохын тулд эхний тооноос гарсан хариуг хасахаа бүү мартаарай.

Таны хүүхэд математикийн хичээлд дуртай юу? Та аль аргыг нь хүүхэддээ зааж өгөх вэ? Хариултаа бичээрэй.

12
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. П. Хашаа

    П. Хашаа

    2019/12/30 at 10:13

    П. Наранцацрал

  2. Bilguuntuya Yondonjamts

    Bilguuntuya Yondonjamts

    2019/12/30 at 10:23

    Khasar Battogtokh, Temuujin Otc

  3. Naranchimeg Bataa

    Naranchimeg Bataa

    2019/12/30 at 14:01

    Busad hvrdiig oruulaach zvgeer yum bna

  4. Jishee ni 6*6= deer ergelzeed bna u oor busad hvrdiig zaagaad ogbol hvvheded mash hylbar arga bna

  5. Urnaa Uka

    Urnaa Uka

    2019/12/31 at 10:15

    Хөөрхөн байна шүү шинэ оны мэнд хүргэе

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *