Өөртөө төгс тохирсон, зөв матрасс сонгох нь яагаад чухал байдаг вэ? Сонголт хийхдээ юу юуг анхаарах хэрэгтэй вэ?

0

Хамгийн анх матрассыг хийхдээ дотор нь сүрэл эсвэл вандуйн хальс дүүргэж хамба баолон торгон материалаар гадарладаг байжээ. Харин тэдгээр дэвсгэрүүд нь дундад зууны үед олж болох цор ганц сонголтууд байв. Тэр цагаас хойш дэлхий ертөнц өөрчлөгдөж өнөөдөр бид зуу зуун төрлийн матрасснаас сонголт хийж болохоор болсон ч яг өөрт тохирохыг олох нь төвөгтэй хэвээр. Учир нь матрассыг гаднах үзэмжээр нь дүгнэх боломжгүй бөгөөд нуруунд тухтай байх, унтахад эвтэйхэн байх зэрэг олон шалгуураар сонгох ёстой.

Яагаад матрасс тийм чухал гэж?

© depositphotos.com © depositphotos.com
  • Сайн матрасс танд маш олон жил үнэнчээр үйлчлэх болно.
  • Зөв сонгосон матрасс нуруу тэгшилдэг. Тиймээс та зөв матрасс сонгохгүй бол нуруу муруйх, яс янгинах зэрэг олон зовууртай болох болно. Биеийн жинг тэнцвэртэй хуваарилах нь нурууны архаг өвчлөлтэй болохоос сэргийлэхээс гадна сайн унтаж амрахад туслах болно.
  • Хурхиралтыг шийднэ. Матрасс нь биеийн жинг тэнцвэртэй хуваарилж чадахгүй бол толгой, хүзүү тухгүй байрлалд орж амьсгалахад хүндрэл учран хурхирч эхэлдэг.
  • Зөв сонгосон матрасс танд бүхий л талаар эерэг үр нөлөө авчирч стрессийн түвшинг бууруулна. Учир нь шөнийн нойроо хэрхэн авснаас хамаарч биеэс ялгарах дааврын хэмжээ өөрчлөгддөг байна.

 

Матрассны хэмжээг хэрхэн зөв сонгох вэ?

© depositphotos.com

132 см өндөртэй, 70 см өргөнтэй матрасс хүүхдэд төгс тохирно. Насанд хүрсэн нэг хүний матрассны хэмжээ 190 см өндөртэй 96.5 см өргөнтэй байна. Гэхдээ энэ бол хамгийн жижиг хэмжээ гэж ойлгож болно.

 

© depositphotos.com

Нэг хүний XL матрассны хэмжээ энгийн нийлмэл матрасснаас 12 см орчимоор урт байна. Энэ хэмжээ өндөр хүмүүст илүү тохиромжтой. Харин Full/Double буюу бүтэн хэмжээтэй матрасс нь том орон дээр унтах сонирхолтой хүмүүст зориулсан, өөрөөр хоёр хүүхэд хамт унтах боломжтой.

 

© depositphotos.com

Full/Double XL хэмжээ нь энгийн full size  мартасснаас 12 см-аар урт байдаг. Энэ хэмжээ нь өндөр хүмүүс болон бага зайд унтдаг хоёр хүнд тохиромжтой. Харин хатан хэмжээтэй матрасс хамгийн алдартай нь гэж хэлж болно. Учир нь энэ хэмжээ хоёр хүнд төгс тохирно.

 

 

© depositphotos.com

Кинг хэмжээ буюу хаан хэмжээтэй матрасс нь 2м урттай, 1.9м өргөнтэй. Энэ хэмжээ их хөдөлгөөнтэй унтдаг хоёр хүнд тохиромжтой. Харин Калифорнийн хаан хэмжээ нь энгийн хаан хэмжээтэй матрасснаас 10см нарийхан боловч эсрэгээрээ 10см-аар урт байдаг. Өндөр хосуудад зориулсан гэсэн үг.

 

© depositphotos.com

Вайоминг Кинг хэмжээтэй гудасны урт нь 2м 13см, өргөн нь мөн адил 2м 13см. Дэлгүүрт тийм ч олон хувиар зарагддаггүй. Энэхүү матрасс нь олон хүүхэдтэй хосуудад зориулагдсан. Бүр нохойгоо ч хамт унтуулахад хангалттай багтана. Аляска Кинг гудас нь 2.7м урттай, 2.7м өргөн. Гэр бүлд зориулсан энэ матрасс дээр 4 том хүн хангалттай багтана.

Мэдээж энэ бүгдээс харахад матрасс худалдаж авах гэж байгаа хүн зөвхөн өөрийгөө бодолгүй хэнтэй хамт хэрэглэх, хэдэн хүн багтах зэргийг сайтар тооцоолох хэрэгтэй.

 

Матрассны төрлийг хэрхэн зөв сонгох вэ?

© depositphotos.com © ebay.com © ebay.com © amazon.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Зөв матрасс сонгох эсэх нь хувь хүний үзэмжээс шууд хамааралтай ч эдгээр гудас бүр өөрийн гэсэн онцлогтойг анхаарах хэрэгтэй.

  • Хөөсөн: Биед дэмжлэг үзүүлэхдээ сайн, хонхойж, хэлбэр гарах нь бага. Танбг тэвэрч байгаа мэт таатай ч бага зэрэг халуун.
  • Латекс: Ая тух, биеийн дулааныг тэнцвэртэй байлгадгаараа алдартай.
  • Пүрштэй: Олон давхрага бүхий пүрштэй учир тав тухтай.
  • Давхар: Дахин нэг давхрага нэмж өгсөн нь таныг яг л үүлэн дээр унтаж байгаа мэт санагдуулна.
  • Холимог: Яг л нэртэйгээ адил энэ матрасс нь хөөсөн, латекс, пүрштэй гээд бүх төрлийг нийлүүлэн гаргаж авсан загвар юм. Дээрх загваруудын бүх алдааг засан хольж гаргаж авсан учраас хамгийн сайныг нь хайж байгаа хүмүүсийн сонгох сонголт болж чадна.
  • Тохируулагатай: Энэ төрлийн гудас танд унтаж байхдаа чөлөөтэй хөдлөх боломж олгоно. Бараг л танд массаж хийж өгөх болно. Тохируулагчтай матрасс нь нуруу нь өвддөг, хурхирдаг гэх мэт төрөл бүрийн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст хамгийн тохиромжтой.

 

Унтдаг байрлалдаа тохируулж матрасс сонгох нь

  • Хажуу талаараа харж унтдаг: Гудасны хатуу, зөөлөнг 1-10 хүртэлх хэмжээгээр хэмждэг бөгөөд 10 бол хамгийн хатуу гэсэн үг. Ийм байрлалтай унтдаг хүмүүст гудасны хатуугийн хэмжээ 3 болон 6 байхад болно. Биеийн хэлбэрээр хонхойдог гудас сонгох хэрэгтэй. Учир нь хажуу талаараа унтдаг хүмүүсийн нуруу муруйх эрсдэлтэй байдаг.
  • Дээшээ харж унтдаг: Энэ төрлийн хүмүүст тулгуур сайтай, хонхойдоггүй гудас тохирно. Хатуу, зөөлөнг хэмждэг 1-10 хэмжээсээр авч үзвэл 4 болон 7 яг тохирно. Гэхдээ зөөлөн мэдрэмж төрүүлдэг хэрнээ доороосоо дэмждэг төрлийн гудас сонговол илүү зүгээр.
  • Доошоо харж унтдаг: Гэдсээрээ доошоо харж унтдаг хүмүүст огт хонхойж, хэлбэр гардаггүй гудас хэрэгтэй. Гэдэс нь хүний биеийн хамгийн хүнд хэсэг учраас тэр хэсгээр хотойлт үүсч нуруунд гэмтэл учруулдаг. Тиймээс биед тань бүрэн дэмжлэг үзүүлдэг, 5-8-аар хэмжигдэх хатуу талдаа гудас сонгох хэрэгтэй.

 

Хэрхэн хатуу, зөөлөнгөө тохируулах вэ?

© depositphotos.com

Зөөлөн мэдрэмж:

  • Хөнгөн жинтэй хүмүүс /68 болон түүнээс бага/ матрасс сонгохдоо илүү зөөлөн байхаар бодолцож хатуу зөөлний хэмжүүрийн 3-4-р түвшинг сонгох хэрэгтэй.
  • Дундаж жинтэй хүмүүс /68-90кг/ мөн адил зөөлхөн гудас сонговол зүгээр. Жин хүндрэх тусам матрасс таныг тэвэрч байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
  • Хүнд жинтэй хүмүүс /90 болон түүнээс дээш/ хонхойж ордоггүй, биед дэмжлэг үзүүлдэг гудас сонговол зүгээр.

Дундаж мэдрэмж

  • Хөнгөн жинтэй хүмүүс /68 болон түүнээс бага/ “бүх хүнд тухтай юниверсал гудас” сонгоорой.
  • Дундаж жинтэй хүмүүст /68-90кг/ хатуу, зөөлний хэмжээсийн 5 болон 7-р түвшин тохирно.
  • Хүнд жинтэй хүмүүс /90 болон түүнээс дээш/ тав тухтай тулгуур сайтай гудас сонгох хэрэгтэй.

Хатуу мэдрэмж:

  • Хөнгөн болон дундаж жинтэй хүмүүст /68 болон түүнээс бага, 90кг хүртэлх/ гудасны хатуу зөөлний 1-10 хүртэлх түвшний 8, 9-р түвшинд багтах хатуу гудас тохирно.
  • Хүнд жинтэй хүмүүс /90 болон түүнээс дээш/ хатуу гудсан дээр унтмаар байгаа бол өөрийн хайж байгаа түвшнээс дор хаяж 0.5-аас 1-ээр илүү хатууг сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэв та 8-р түвшний хатуу гудас хайж байгаа бол 8.5 юм уу 9-тэй гудас авсан нь илүү тохиромжтой гэсэн үг. Гэсэн хэдий ч 9-өөс дээш гаргах хэрэггүй. Хэрэв тэгвэл шалан дээр унтаж байгаа мэт мэдрэмж төрөх болно.
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *