Долоо хоногт нэг удаа нүүрээ утахад таны арьсанд гарах итгэмээргүй 7 өөрчлөлт. Нүүрээ утах нь сүүлийн үед хамгийн шалгарсан арга хэмээн тооцогдож байна

0

Дэлхийн олон оронд агаарын бохирдол үлэмж ихсэж, утаа арьсыг их хэмжээгээр гэмтээн, нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй болж, идэж буй хоол хүнс хангалттай шим тэжээлтэй байж чадахгүй байх гээд арьсанд халтай зүйл мундахгүй олон. Тиймээс л арьсаа арчлах гэдэг зүйл урд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр чухалд тооцогдох болсон бөгөөд тэдгээрийн дотроос нүүрээ утах нь маш шалгарсан арга хэмээн тооцогдож байна. Энэ арга нь арьсыг цэвэрлэж, цочроог тайвшруулж өгдөг. Ямар ч мөнгө үрэхгүй гэдгийг хэлсэн билүү? Ингээд нүүрээ тогтмол утахын ач холбогдлыг хүргэж байна.

1. Арьсны нүх сүв дэх бохирдлыг гүн цэвэрлэнэ

© depositphotos.com, © pexels.com, © Jazmin Quaynor / Unsplash, © depositphotos.com

Нүүрээ утах үед уурын арьсанд үзүүлж буй дулааны нөлөөгөөр арьсны нүх онгойж бохирдол нь гадагшилж эхэлдэг. Нүх онгойсноор арьсны гүнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх боломжтой болно гэсэн үг.

Ихэнхдээ бидний арьсан дээр орчны нөлөөнөөс үүдэлтэй шороо, тоос болон элдэв бохирдол хуримтлагдсан байдаг. Хотын агаар, шороо тоос, машинаас гардаг утаа зэргийг бодоод үз л дээ. Өдөр тутам нүүрэндээ хэдэн давхар юм түрхэж байгаагаа ч бодоод үз. Мөн арьсан дээр тосон давхарга гэж байдаг бөгөөд тэрхүү давхарга нь арьсыг хамгаалж, чийглэг хэвээр байлгах үүрэгтэй. Гэсэн хэдий ч арьс бохирдолтой байгаа үед тэдгээр олон хүчин зүйлийн нөлөөгөөр батгашилт болох аюултай.

Харин арьсаа утсанаар тэдгээр арьсны давхаргуудад бохирдол хуримтлагдахаас сэргийлж чадна. Арьсны нүхийг бохирдлоос чөлөөл тэгээд гялалзсан, цэвэрхэн харагдах бодит үр дүнг мэдэр.

 

2. Батга гарах шалтгаан болдог бактериудыг цэвэрлэнэ

© depositphotos.com

Арьс бол биеийн хамгийн том эрхтэн хэмээн тооцогддог бөгөөд таны биеийн ихэнх хэсэгт тогтмол нөхөн сэргэх үйл явц явагдаж байдаг учир үхэжсэн илүүдэл арьсан дээр бактери үржих нөхцөл бүрддэг. Гэвч энэ бактери нь арьсан дээр байх ёстой ашигт бактери бөгөөд биед сөрөг нөлөө үзүүлнэ гэж айх хэрэггүй. Гэсэн хэдий ч аливаа зүйл хэмжээндээ байх ёстой учраас тэдгээр бактериудын тоог нэмэхгүйн тулд уураар утаж байх хэрэгтэй. Мөн үхэжсэн арьс нь арьсан дээр өөр нэгэн давхарга үүсгэдэг учир арьсыг амьсгалуулахгүй байх магадлалтай.

Харин арьсыг уураар утах үед арьсан дээрх илүүдэл бактериуд устаж үгүй болох болно. Тиймээс арьс илүү эрүүл, өнгөлөг болно гэсэн үг.

 

3. Арьс илүү их хүчилтөрөгч хүлээж авна

© shutterstock.com

Зарим хүмүүс арьс улайлгаж, тууралт үүсгэдэг гэсэн шалтгаанаар нүүрээ утахаас татгалздаг. Гэсэн хэдий ч арьс улайх нь маш олон сайн талтай гэдгийг хүмүүс мэддэггүй. Нүүрээ уураар утахын бас нэг давуу тал бол нүүрэн дэх цусны судаснууд тэлж, арьсан дахь хүчилтөрөгч нэмэгддэг явдал юм. Тиймээс нүүрээ утах үед улаан өнгөтэй боллоо гээд айх хэрэггүй. Та арьсандаа тэр хэмжээгээр илүү их хүчилтөрөгч өгч чадлаа л гэж ойлгох хэрэгтэй.

 

4. Үрчлээ үүсэх үйл явцыг удаашруулна

© shutterstock.com

Үрчлээ бол сая сая эмэгтэйчүүдийн санаагаа зовоон суудаг гол асуудал. Үрчлээний эсрэг олон мянган бүтээгдэхүүн байдаг ч тэдэн дундаас шинжлэх ухаанаар батлагдсан хоёр гол элемент байдаг нь коллаген, эластин хоёр юм. Хэрэв та хоол хүнсээрээ коллагенаа авч чаддаггүй бол уураар арьсаа утаж яг ижил төрлийн үр дүнг мэдэрч болно. Ингэснээр таны арьсны цусны эргэлтийг түргэсгэж улмаар коллаген, эластины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, арьсыг уян харимхай болгож, үрчлээ үүсэх явцыг удаашруулна.

 

 

5. Байгалийн аргаар чийгшил авах төгс арга

© shutterstock.com, © pexels.com

Биеэс ялгардаг тос нь арьсыг чийгтэй хэвээр байлгаж, чийгшлийн түвшинг хэвийн хэмжээнд нь барьж байх үүрэгтэй байдаг. Харин арьсыг уураар утах үед арьсны нэвчих чанар нэмэгддэг ингэснээр чийг нэвчих боломжийг олгодог.

 

6. Бүтээгдэхүүн шингэлтийг сайжруулна

© shutterstock.com

Арьсыг утах нь дангаараа бүрэн дүүрэн арьс арчилгаа болж чадахгүй бөгөөд зөвхөн арьсны үндсэн суурийг дараа дараачийн арчилгаанд зориулж бэлдэж өгч байдаг гэж ойлгож болно. Тиймээс арьсаа уураар утахын хамгийн сайн зүйл нь байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг нэмж өгдөг явдал юм.

Энэхүү давуу тал нь таны арьсны цусны эргэлт, хүчилтөрөгч нэмэгдсэнтэй холбоотой юм. Нүх сүв нээгдэж, цэвэрлэгдсэн учраас бүтээгдэхүүний шингэлт сайжирдаг гэсэн үг. Эцэст нь хэлэхэд арьс сайн чийгтэй байх тусмаа бүтээгдэхүүнийг илүү сайн шингээж авч, бүтээгдэхүүний үр дүнг нь жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой болдог.

12
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *