Цусан хангамжийг сайжруулах болон бодисын солилцоог идэвхжүүлэхийн тулд орой унтахын өмнө эдгээр аргуудыг ашиглаж үзээрэй

3

Бидний хөл үнэхээр гайхалтай гэж хэлж болно. Нэгдүгээрт, хөлийн хуруу нь биднийг алхахад биеийн жингийн тал хувийг өөр дээрээ авдаг гэдгийг та мэдэх үү? Өдрийн турш хөл дээр хэдэн зуун тонн ачаалал өгдөг байна.

Хөлийн улны рефлескологи гэж та сонссон уу?

Олон улсын уламжлалт анагаах ухаанд жишээ нь, эртний грек болон хятадын уламжлалт шинжлэх ухаанд хөлийн уланд маш их анхаарал тавьж биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж ирсэн байна.

Сүүлийн хэдэн арван жилүүдэд хөлийн улны рефлексологи алдаршиж ирлээ, үүний ачаар олон эд эрхтэнд нөлөөлнө гэж үзэх болсон. Хөл үнэхээр ч бие махбодийн олон эрхтэнд нөлөөлж байна.

Хөлийн улын рефлексологи гэх зүйл үнэхээр үр дүнтэй гэдгийг дараах байдлаар баталж болохоор байгаа юм:

  • Тунгалгийн системийг идэвхжүүлнэ
  • Бодисын солилцоог нэмэгдүүлнэ
  • Толгойн өвчнийг дарна
  • Нойрыг сайжруулна

Рашаан сувилалд амарч эмчилгээ хийлгэх нь өндөр үнэтэй байдаг. Тиймээс та түрийвчинд байгаа хэдэн цаасаа үрэхээс өөр аргагүй болно Гэхдээ бид гэрийн нөхцөлд хөлийн уланд иллэг хийх боломжтойг мартаж болохгүй.

Хөлийн уланд иллэг хийхэд анхаарах үндсэн зарчим

Хөлөө бүлээн усаар угааж хөлийг тайвшруулна, мөн ариун цэвэр сахиж байгаа юм. Иллэг хийхэд ашиглах тосондоо хэдэн дусал лавандагийн эсвэл гааны эфирийн тос нэмнэ: тос нь иллэг хийхэд гулсах үүргийг гүйцэтгэх юм. Хөлийн хуруунаас эхлээд маш болгоомжтой дарж иллэг хийнэ, хөлийн хуруу болгонд иллэг хийнэ. Хөлийн улны бүх хэсэгт хэдэн секунд дарж илнэ. Бие махбодийн өвдөж байгаа хэсэг дээр анхаарлаа илүү хандуулахыг хичээ. Хөлийн дээд хэсгээр иллэг хийхдээ хэтрүүлж болохгүй.

Иллэгийг хялбар хийхийн тулд байгалийн чулуу ашиглаж болно, мөн хөл нүцгэн явж байгаарай. Байгаль дэлхийтэй хөл нүцгэн харьцахад эрүүл мэндэд тустай гэж үздэг. Илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд орой болгон хөлийн уланд иллэг хийнэ. Мөн хайртай хүнтэйгээ харилцан хөлийн уландаа иллэг хийхэд хайр дурлалын таашаал нэмэгддэг гэдгийг мартаж болохгүй.

7
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Амандах

    2022/11/24 at 06:30

    Маш сайн хэрэгтэй зөвлөлгөө бна хуваалцсанд баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *