Ямар ус уувал хүний биед сайн бэ: Буцалсан ус уу эсвэл түүхий ус уу?

2

Ус бол байгаль юм. Бас хүний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл. Зарим улс оронд ус ямар ч үнэ цэнэгүй байдаг ба хүмүүс усыг ямар хайр гамгүй хэрэглэж байгаагаа тэр бүр анзаардаггүй. Хамгийн гол нь ямар ус уух ёстой вэ? Бид танд хариултыг нь хүргэж байна.

Ямар төрлийн ус илүү сайн бэ? Түүхий эсвэл буцалсан?

Асуудлыг шийдье. Хэрэв та бие организмдоо ач тусыг нь мэдрэхийг хүсэж байвал буцалсан биш, цэвэршүүлсэн ус уух хэрэгтэй. Нүүрстөрөгч болон бусад материалын тусламжтай ажилладаг зориулалтын цэвэршүүлэгч ашиглан усыг цэвэршүүлнэ – хаа сайгүй энэ бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа. Энэ бүтээгдэхүүн усыг цэвэршүүлж, бохирыг арилгана.

 

Ямар ус уух нь илүү дээр вэ: бүлээн эсвэл хүйтэн?

Бүлээн ус уухыг сонго. Жишээ нь, хүйтэн ус бодисын солилцооны үйл ажиллагааг хурдасгаж, жин хасахад туслах боловч, ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах болон ходоодны талстыг гэмтээх эрсдэлтэй.

Халуун ус өвлийн улиралд тохиромжтой, учир нь цусны судсыг тэлэх ач тустай. Гэвч сөрөг үр дагавар бас бий: шингэн хэтэрхий халуун байх нь залгиур болон улаан хоолойг гэмтээх, хийгээр дүүргэх, шүдний пааланг гэмтээх, дархлааг муутгах гэх зэрэг сөрөг нөлөөтэй.

Харин бүлээн усны хувьд дараах давуу талтай: бие дэх хортой бодисыг гадагшлуулах болон арьсыг эмчлэх ач тустай.

 

Рашаан бол хамгийн сайн чанарын ус

Шингэн маш цэвэрхэн, аюулгүй бас үнэ төлбөргүй байх ёстой. Гэвч энэ төрлийн усыг олж ууна гэдэг хэцүү зүйл. Энэ төрлийн ус сайхан амтагдана. Ихэвчлэн явах боломжгүй, очиход хэцүү байгалийн тогтоц бүхий газар байдаг.

 

Үр дүнд нь ямар ус уух нь зөв бэ?

Хамгийн цэвэрхэн бас хэрэгцээтэй ус байгаль эхийн нэг хэсэг болсон уулан дахь рашаан ус юм. Түүнчлэн та ямар ч төрлийн ус уухаасаа өмнө, заавал цэвэршүүлсэн эсэхийг нь шалгах эсвэл уух усаа өөрөө цэвэршүүлж ууж байгаарай гэж зөвлөе.

12
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *