Вирусын тархалтын үед гараа угаахаас гадна эдгээр 5 зүйлийг тогтмол угааж, арчиж цэвэрлэх хэрэгтэй! Ингэснээр та эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалж чадна

1

Өдөр бүр бид янз бүрийн эд зүйлсэд хэдэн арван удаа хүрч байдаг. Тэдгээр зүйлстэй контакт үүсгэсний дараа бид гараа тэр даруйд нь угаах ёстой.

Эдгээр зүйлсийг зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй!

Тогтмол, зайлшгүй угаах эсвэл арчиж цэвэрлэх ёстой эд зүйлс гэж байдаг. Бид та бүхэнд заавал цэвэрлэх ёстой гэр ахуйн 5 зүйлийг хүргэе. Мэдээд авахад илүүдэхгүй.

1. Түлхүүрнүүд

Гэр, машин, гараж, сэйф болон ажлын түлхүүр үргэлж гарт, халаасанд эсвэл цүнхэнд байдаг. Иймээс тогтмол угааж, халдваргүйжүүлэх хэрэгтэй.

buninskieluga / Instagram

 

2. Гал тогооны алчуур

Та цаас биш, нэхэж оёсон алчуурыг илүүд үздэг үү? Хэрэв тийм бол 7 хоногт дор хаяж нэг удаа гал тогооны өрөөний алчуураа сольж байх хэрэгтэйгээс гадна, тогтмол угааж цэвэрлэж байгаарай.

 

3. Кофены машин

Та хэр анхаарал болгоомжтой кофены машин хэрэглэдэг эсэх нь хамаагүй, уг төхөөрөмжийн хаа нэгтээ бохирдсон хэсэг заавал байдаг. Энэ нь кофег нунтаглах үед бактери бий болгодог сөрөг нөлөөтэй. Иймд та хэрэглэснийхээ дараа кофены машинаа заавал угааж, арчиж байгаарай.

coffee_service_ufa / Instagram

4. Угаалтуур

Зүгээр л бодоод үз. Бид гар, аяга таваг, хүнсний бүтээгдэхүүнүүдийг угаах үедээ угаалтуурыг ашигладаг. Өдөр бүр угаалтуурыг хэрэглэсний дараагаар ямар их бохирддог болохыг та төсөөлөөд үз дээ? Тиймээс орой бүр угаалтуурыг зориулалтын цэвэрлэгээний бодис ашиглан угааж хэвшээрэй.

dekordoma63 / Instagram

 

5. Гар утас

Орчин цагт хамгийн ихээр бохирддог зүйл бол яах аргагүй гар утас мөн. Бид ажил эсвэл гэртээ өдрийн дийлэнх цагийг өнгөрүүлэхдээ үргэлж гартаа гар утсаа бариастай, ашигласан хэвээр байдаг. Тэгэхээр гар утсыг тогтмол бактерийн эсрэг үйлчилгээтэй алчуураар цэвэрлэж байх хэрэгтэй.

martimatissa / Instagram

Эдгээрээс гадна ахуйн нөхцөлд зайлшгүй цэвэрлэх ёстой өөр олон зүйлс бий. Бид та бүхэнд хамгийн түгээмэл гэж бодсон 5 зүйлийг хүргэлээ. Энэхүү мэдээг SHARE хийж, найз нөхөддөө дуулгаарай.

10
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/04/15 at 08:12

    👍

  2. Tsalintai eekiig yaj shalgadiin link ni bna uu pls

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *