Зөвхөн од эрхэс бидний амьдралыг хэрхэн өрнөх тухай төрсөн сараас шалтгаалан хэлж өгдөг өгөгдөл биш юм. Кельт модны зурхай сүүлийн үед илүү алдартай болж, хүмүүсийн анхаарлын төвд ороод байна. Энэ зурхай 13 хэсгээс бүрдэх бөгөөд тус бүртээ нэг модонд хамааралтай. Та өөрийнхөө төрсөн сарын модыг мэдэж авч, таны талаар юу гэж хэлэхийг нь сонсоорой.
Хус: 12/24 – 01/20
Та бол урам зоригоор дүүрэн хүн бөгөөд ямар ч саад бэрхшээлээс ухарч няцдаггүй. Харин ч зоригтойгоор нүүр тулахыг эрхэмлэдэг. Та өөрийн дотоод хүч чадлаараа бусдад урам зориг, итгэл үнэмшил өгөх дуртай.
Хадир: 01/21 – 02/17
Та хүмүүсийг өөрийн хүсэл тэмүүллээрээ захирах авьяас чадвартай. Төрөлхийн философичид бөгөөд бусад хүмүүс таны бодол санааг ойлгохгүй үед сэтгэл чинь тавгүйтэж, урамгүй болдог.
Яшил: 02/18 – 03/17
Та бол маш их уран бүтээлч сэтгэхүйтэй хүн. Та зөвхөн урлагийн салбарт бусдыг гайхшруулаад зогсохгүй, уран зохиол болон шинжлэх ухааны салбарт ч гэсэн амжилтад хүрнэ. Байгаль болон түүнийг хүрээлэн буй бүх зүйлс тантай нягт холбогдсон байдаг. Гэсэн хэдий ч танд дайсагнах хүн цөөнгүй. Учир нь тэд тань шиг уран сэтгэмж, төсөөлөл өндөртэй болохыг дотроо битүүхэн мөрөөддөг.
Нигүрс: 03/18 – 04/14
Та бол гэр бүлийнхээ амьдрал, амин сүнс нь бөгөөд үргэлж бусдыг өөртөө эрч хүч, идэвхтэй байдал болон өөртөө итгэлтэй зан чанараараа татаж байдаг. Та бол онцгой авьяастай нэгэн. Цагийг хий дэмий зүйлд үрэх туйлын дургүй.
Бургас: 04/15 – 05/15
Мэдрэмтгий болон хүчтэй зөн совин таны онцгой зан чанарууд юм. Та болж буй зүйлсийн мөн чанар, учир шалтгааныг олж мэдэх чадвартай. Хүмүүсийг нууцыг хүртэл хэлүүлэлгүй мэдчихдэг гэхэд буруудахгүй. Та бол оюуны өндөр чадамжтай, бүтээлч хүн бөгөөд бусадтай мэдлэг, туршлагаа хуваалцахдаа үргэлж таатай байдаг.
Долоогоно: 05/13 – 06/19
Таны байгалиас заяасан зан чанарыг олж мэдэх амаргүй. Яагаад гэвэл та маш хувирамтгай. Хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй гэдэг үг 100% танд тохирно. Та бол маш их өөдрөг үзэлтэй нэгэн бөгөөд бусдыг сайн сонсох чадвартайн дээр бусдад ухаалаг зөвлөгөө өгөхдөө гаргууд.
Царс: 06/10 – 07/07
Таны өөдрөг үзэл зогсошгүй! Бусад хүмүүс алдаж байхад, та үргэлж онож, амжилтад хүрч байдаг. Та бол ухаалаг, өглөгч хүн бөгөөд танаас сурах зүйл бусад хүмүүст их бий.
Балуу: 07/08 – 08/04
Хүмүүс таныг дагадаг! Та бол хүч чадал болон манлайллын тэнцвэрийг маш сайн хангадаг хүн юм. Заримдаа бага зэрэг догшин зан чанар танаас ажиглагддаг. Гэхдээ та өглөгч бөгөөд өөрчлөгдөхөөс огтхон ч айдаггүй нэгэн.
Самрын мод: 08/05 – 09/01
Таны оюун санаа гайхалтайн дээр та эрдэм номын мөр хөөсөн хүн. Үүний зэрэгцээ таны ой санамж үнэхээр сайн ажиллахаас гадна, амьдралд тохиолдсон үйл явдлыг нэг бүрчлэн санаж байдаг. Биеэ зөв авч явах, бусдад үлгэрлэх болон дүн шинжилгээ хийх таны чадварууд үнэхээр гайхалтай.
Ороонго: 09/02 – 09/29
Та бол төрөлхийн урлагийн мэдрэмжтэй, гоо сайхан төгс төрсөн хүн. Хөгжим, хоол хүнс болон урлагтай холбоотой бүх төрлийн эд юмс таны сонирхлыг татдаг. Хэрэв та намар төрсөн бол, аливаа асуудлыг хоёр талаас нь харж, дүгнэх онцгой чадварыг танд заяажээ. Та бол гоо үзэсгэлэнтэй, сэтгэл татам хүн учир эсрэг хүйсийнхээ хүмүүсийг зүрх сэтгэлийг үргэлж булиглуулдаг.
Мөлхөө: 09/30 – 10/27
Таны дотоод ертөнц маш хүчирхэг бөгөөд та хэзээ ч өөрөө өөрөөсөө урвадаггүй. Хүмүүс таны шийдвэрийг эхлээд сонссоныхоо дараа саналаа хэлдэг. Учир нь таны гаргасан шийдвэр дийлэнхдээ зөв байдаг. Та бол сайхан сэтгэлтэй, бүхнээ зориулдаг сайн анд нөхөр юм.
Зэгс: 10/28 – 11/24
Үнэнийг эрэлхийлэгч. Бүхнийг өөрийн гараар бүтээх, босгох чин хүсэлтэй. Шаардлагагүй зүйлд хошуу дүрдэггүй. Гэхдээ таны нэр үргэлж бусдын хов жив дунд явж байдаг. Та үнэхээр авхаалж самбаатай: үргэлж асуултын хариултыг бодоод олчихсон байдаг бөгөөд ямар ч үед өөрийгөө эвтэйхэн аргалаад гарчих чадвартай.
Хөгшин мод: 11/25 – 12/23
Та бол байгалиасаа нээлттэй хүн бөгөөд үргэлж бусдад туслахыг зорьдог. Таныг худлаа хэлж байгааг харах нь маш бага. Учир нь та оюун санаандаа урьдчилан тооцоолсны дараа ярьж эхэлдэг. Заримдаа та хэтэрхий яриасаг болчихдог гэмтэй ч, таны амнаас гарсан үг бүр үнэ цэнэтэй, хатуу үнэн байдаг.
Хүн бүрт зан чанарыг нь тодорхойлох мод гэж байдаг ажээ. Эдгээр моднууд үнэн зөв хэлж байна уу? Та санал нийлэх үү? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичнэ үү.
Uranchimeg Munkh-Ochir
2020/04/14 at 20:13
Үнэн ба
Otgontsetseg Lkhasuren
2020/04/15 at 09:48
Үнэн байна
Zulaa Bayarzul
2020/04/15 at 10:52
Vnen bna
Ganbold Uuganbold
2020/04/15 at 10:58
Baljka Bonny
Tsedendamba Narantsetseg
2020/04/15 at 12:36
Үнэн бна шүү
Энхтуяа Дэвдээ
2020/04/15 at 15:23
Vnen bna
Гэрэлцэцэг Болд
2020/04/15 at 18:50
Яг үнэн
Dorlig Enkhtuya
2020/04/16 at 11:03
edreer modiig haanaas awah be