Хүн бүрийн гуталны шкафанд байдаг үеэ өнгөрөөсөн 10+ гутлын загвар (одоо тэднийг солих цаг нь болжээ)

0

Моод гэдэг зүйл угаасаа л хувьсамтгай байсан, тиймээс шинэ загварын тухай байнга мэдээлэлтэй байх ёстой болж таардаг. Гуталны хувьд ч мөн адил. Гутал бол ямар ч амжилттай хувцаслалтыг гутааж чадах хүчтэй эд. Гутлын загвар хуучирсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? Магадгүй та одоо ч моодноос гарсан гутал өмсөж яваа юм биш биз? Хэдэн жилийн өмнө бүсгүй хүн бүрийн өмсөж байсан өндөр, нарийхан өсгийт, илгэн ботфорд, нимгэн ултай сандаль гээд энэ бүгдийг юугаар өөрчлөх вэ? Хариултыг та энэхүү нийтлэлээс олж үзэх болно.

Тайзан дээгүүр алхлах загвар өмсөгчдийн болон улаан хивсээр алхсан жүжигчдийн гутлуудыг та сайтар ажиглаж хараарай. Ийм гоёлуудыг 2020 онд өдөр тутамд ч өмсөх болно. Нийтлэлийн төгсгөлд таныг хүлээж буй бонус нь танд аль эрт мартагдсан загварууд эргэн ирснийг сануулах болно.

14. “Болхи” загвартай пүүзнүүд

© Depositphotos © ANGELA WEISS / AFP / East News © PIXELFORMULA / SIPA / Sipa Press Russia / East News

“Болхи” гэх тодотголтой энэ пүүз мөн “аавын пүүз” нэрээрээ алдартай. Загвар хөөдөг бүсгүйчүүд төдийгүй дизайнерууд энэ загварын пүүзнээс зугтаах болжээ. Харахад их л хүнд санагдах энэ пүүз үеэ өнгөрөөж оронд нь Marine SerreGucciRalph & Russo эсвэл House of Holland–ийн үзүүлбэрийн үеэр танилцуулагдсан цэвэрхэн үндсэн загварууд эргэн ирлээ. Этгээд загвараас айдаггүй хүмүүст Jamie Wei Huang болон Longchamp-аас оймс-пүүз болон трико-пүүз санал болгожээ.

 

13. Өндөр өсгийт эсвэл платформ туфлиуд

© Depositphotos © PIXELFORMULA / SIPA / Sipa Press Russia / East News

2020 онд тав тух бол загварын чухал хэсэг, тийм ч ураас явахад эвгүй туфлийн оронд өргөн өсгийтэй туфль ирлээ. Загварлаг бүсгүйчүүдийн тав тухын төлөө Dries Van NotenPrabal Gurung болон Tibi зэрэг загварын ордныхон анхаарал тавьжээ.

 

12. Завьхан

© depositphotos © Bertrand-Hillion Marie-Paola / ABACA / Abaca / East News

Энэ хавраас эхлээд нарийхан өсгийтэй завьхан туфлийг мартах болоод байна. Тэд “Мэри Жейн” гэх бөөрөнхий хоншоортой, өргөн өсгийтэй бас өөрөөсөө оосортой эмэгтэйлэг загварт байраа тавьж өгчээ. Хуучраагүй сонгодог загварын гутлыг Maison MargielaDROMe болон Marc Jacobs өөрийн цуглуулгаар танилцуулсан байна.

 

11. Хар илгэн ботфорд

© Depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Ботфорд өмсөх дуртай бүсгүйчүүдэд дуулгах сайхан мэдээ байна. Энэ загвар эргэж моод болсон, гэхдээ этгээд хэв маягтай. Хар өнгийн илгэн гутлын оронд хурц бөгөөд зоригтой өнгийн гуталнуудыг Miu MiuAltuzarraJeremy Scott болон Sies Marjan-ын дизайнерууд танилцуулжээ. Хурц ногоон, хурц цэнхэр, солонгын бүх өнгө ч байна, бас ислэг жимсний бүхий л өнгийг эндээс харж болно.

Харин Saint LaurentRodarteTom FordOff-WhiteRejina Pyo болон Prabal Gurung загварын орднуудаас 2020 оны жинхэнэ хит болох загварыг танилцуулсан нь анималист хээ. Та Dries Van Noten шиг “могойн” хээтэй гутал өмсөж чадах уу?

 

10. Сонгодог өнгөтэй ботильон

© Depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Jeremy Scott болон Coach–ийн алдартай дизайнерууд сэтгэл сэргээсэн хурц тод өнгийн ботильонуудыг санал болгож байна. Хэсэгхэн ч гэсэн саарал, цайвар шаргал эсвэл хар өнгийг мартаж яагаад болохгүй гэж.

 

9. Нэвт харагддаг гутал

© AGCreativeLab / depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Нэвт гэрэлтдэг гутал загварын ертөнцөд яаж удаан тэссэнийг сайн хэлж мэдэхгүй юм: эвгүй, тэр ч бүү хэл гоо үзэмжгүй, экологид ээлгүй, харин одоо моодных биш боллоо. Энэ хачирхалтай гутлыг өргөн, бүдүүн детальтай гутлаар сольжээ. Харваас сонирхол татахуйц гэдэгтэй та санал нийлэх биз. “Хөөсөн” гутлыг Bottega VenetaProenza SchoulerIssey MiyakeA.W.A.K.E. MODENatasha Zinko-ийн дизайнеруудаас танилцуулсан юм. Эхлээд хүрч үзмээр санагдана, дараа нь углаад үзчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

 

8. Нимгэн ултай сандаль

© Depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

2020 оныг Michael Kors CollectionGabriela HearstAnna SuiErdem болон Valentino–ийн дизайнерууд өндрөөс угтаж авахыг хүссэн бололтой, тодруулж хэлбэл платформоос. Өндөр байх тусмаа бүр ч догь. Хэрвээ та жинхэнэ загварлаг харагдахыг хүсэж байвал ротангаар (сүрлээр) хийсэн платформ сонгохыг хичээгээрэй.

 

7. Мюли

© depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

2020 оны дүрэм: мюли – моодноос гарсан, сабо – моодонд орсон. Энэ хоёр загварын гутлыг бие биенээс нь хэрхэн ялгах вэ? Сабогийн ул нь өргөн, нарийхан өсгий байхгүй. Marc Jacobs болон Anna Sui–ийн дизайнерууд нимгэн ултай гутлыг энэ удаад далайн эрэг дээр өмсөхийг зөвлөж байна, харин хотоор зугаалах гэж байгаа бол таныг “өндөрт” өргөх загварыг сонгоорой.

6. Оосортой гутал

© Depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Урд хоншоороо оосроор холбосон завьхан загварын туфль хэдэн жилийн өмнө моод байсныг та санаж байна уу? Бүх юм өөрчлөгдөж байна, энэ жил “гладиатор”- ыг эргэн дурсах үе иржээ. Оосортой туфлийн олон загварыг моодны тайзан дээрээс харж болно. VersaceSimone RochaChristian DiorValentinoLongchampTogaElisabetta FranchiEtroGivenchyGCDS  болон Missoni.

 

5. Битүү өсгийтэй гутал

© Depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Саяхан даа, улаан хивсний ёслолын үеэр бүсгүйчүүд битүү өсгийтэй туфль л өмсөж гангардаг байлаа. 50-иад оны үеийн слингбэк буюу задгай өсгийтэй гутал эргэж ирснийг танд дуулгая. Энэ хавраас эхлээд CoachLouis VuittonProenza Schouler болон Tory Burch–ийн дизайнерууд та бидэнд нэгэн боломжийг нээж өгч байна. Уг загвар Кристиан Диороос гаралтай хэмээгддэг. Этгээд өсгий, арвин их гоёл, хурц өнгө гээд өөрийн хүссэнээр туршилт хийж болно. Цайвар ягаан, цэнхэр өнгө ч гэсэн өргөн сонголттойгоор явна.

 

4. Бөөрөнхий хоншоор

© Depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Бөөрөнхий хоншоортой балет гутал бол хуучирсан загвар. Энэ загварын гутлыг одоо ямар ч моодны сэтгүүлийн хуудаснаас олж харахгүй, лав л нэг хэсэгтээ. Энэ хавар хурц хоншоортой гутал моод болсон, үүнийг GucciHaider AckermannSaint Laurent эсвэл  Michael Kors Collection–ийн загварын үзүүлбэрээс тодорхой харж болно. Үүний зэрэгцээ дөрвөлжин хоншоортой гутал жинхэнэ моод болно гэдгийг Miu MiuProenza Schouler болон DROMe–ийн дизайнерууд хэлж байна.

 

3. Хамба хилэн

© Tinx / depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Хэрэглээ муутай нэг материалыг өөрөөр орлуулсан гэж ойлгоорой. Хамба хилэнгийн оронд атлас ирсэн. Ийм материалаар хийсэн гутал их цэмбэгэр харагдана, ширхэг тоос шороо ч хүргэхгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл атласаас бохир маш муу арилдаг юм. Шкафандаа нэг ийм гутал тавьсан байхад улам л эмэгтэйлэг харагдах бөгөөд  ZimmermannMiu MiuDries Van NotenProenza SchoulerSimone RochaGiambattista Valli–ийн үзүүлбэрээр үүнийг баталжээ.

 

2. Зуны үстэй гутал

© AGCreativeLab / depositphotos © Pixelformula / SIPA / Sipa Press Russia / East News

Gucci–гийн үстэй сабог санаж байна уу? Харахад этгээд ч гэлээ олон жилийн турш моодноос гаралгүй өмссөөр ирсэн билээ. Харин энэ жилээс үстэй углаашны эрин үе дуусаж чанартай өөр хувилбарыг Marc JacobsMiu MiuAltuzarraDries Van NotenRalph & RussoSimone RochaJW Anderson–аас танилцуулаад байна. Тэд хиймэл үс болон өдтэй туфлийн үзүүлбэр үзүүлжээ.

 

1. Гоёл чимэглэл

© depositphotos © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

2020 онд туфль өөрөө гоёл чимэглэл болно, өөрөөр хэлбэл үнэт чулуу, хүзүүний зүүлт, бөгж зэргийг орлох юм. Prabal GurungPeter PilottoBalmainBottega Veneta болон Simone Rocha загварын ордны загвар өмсөгчдийн хөлийг сайтар ажиглан харвал гинж, талсттай чулуу эсвэл үнэт чулуугаар гоёсныг ойлгоно. Хэрвээ танд энэхүү тренд таалагдаж байгаа бол заавал ийм гоёлтой гутал тусад нь худалдаж авах хэрэг байхгүй, оосор эсвэл түгжээг нь өөрт байгаа гоёл чимэглэлээр чимэхэд л хангалттай.

 

Бонус: 2020 онд тренд болно гэж огт төсөөлж байгаагүй загварууд

© Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News © MARCO BERTORELLO / AFP / East News © Pixelformula / SIPA / Sipa Press Russia / East News

Загварын ертөнцийг 2020 онд жинхэнэ алмайруулаад байна. Christian Dior болон JW Anderson–ийн дизайнерууд аль эртнээс мартагдсан зуны гутлыг “амилуулж”,  Natasha ZinkoFendiSalvatore Ferragamo болон Anna Sui задгай өсгийтэй гутал өмсөхийг уриалжээ. Харин Ulla Johnson–ийн загварын ордон өөрийн хаврын үзүүлбэрээрээ нэхмэл гутал толилуулсан байдаг.

Та хэдэн гуталтай вэ? Өөрийн цуглуулгадаа эдгээр гутлаас алийг нь зоригтой сонгох гэж байна?

85
Ха ХаХа Ха
33
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
7
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

48 Сэтгэгдэл

  1. Gonchig Tegshzaya

    Gonchig Tegshzaya

    2020/04/16 at 01:02

    Eooe bvgd muuhai bn

  2. Gonchig Tegshzaya

    Gonchig Tegshzaya

    2020/04/16 at 01:03

    Ichmeer yum alinch goe haragdahgvi bn

  3. Gonchig Tegshzaya

    Gonchig Tegshzaya

    2020/04/16 at 01:04

    хором oor yum taidaa ewgvi yum be

  4. Inyerbai Raya

    Inyerbai Raya

    2020/04/16 at 02:11

    Эвгүй хогнууд вэ

  5. Oyumbat Oyuna

    Oyumbat Oyuna

    2020/04/16 at 06:43

    аль ч загвар нь онцгүй санагдаж бнаа нэг л үзэмжгүй бна

  6. Золоохой Ганболд

    Золоохой Ганболд

    2020/04/16 at 07:57

    Эмгэн шулмын гуталнууд шиг л юма ….

  7. Dolgor Dolgor

    Dolgor Dolgor

    2020/04/16 at 07:57

    Tenegt

  8. Б. Ияа

    Б. Ияа

    2020/04/16 at 07:58

    za gulug mine yagaad xudlaa shaagaad bgaan ter nariixan undur usgiitei ulaan tupli chine vnen tachi xaragdjiina za xarin ter urgun usgiitei gutal bol gutal yum gutal yum

  9. Ezenjargal Ganbat

    Ezenjargal Ganbat

    2020/04/16 at 08:20

    Хачин гуталнууд бн үеээ өнгөрөөж бгаагаа л өмсье

  10. SArnai Sarnaii

    SArnai Sarnaii

    2020/04/16 at 08:24

    Iim hudlaa zuil oruulhaasa icheechee

  11. オユントグス トグス

    オユントグス トグス

    2020/04/16 at 08:28

    muuhai yum be hotsrogdson ch gesen ulaan ungutei hadaasan usgiituu l umsunu shvv dee zvgeer.

  12. Ч. Боогий

    Ч. Боогий

    2020/04/16 at 08:34

    Хɵлд нь эвтэйхэн зохиж бвал тэр мода

  13. У. Оки

    У. Оки

    2020/04/16 at 08:57

    Za arai arai

  14. Dashaa Dashka

    Dashaa Dashka

    2020/04/16 at 09:02

    Deka Batdelger Buyn Delger

  15. Bat Oyun OchirJamts

    Bat Oyun OchirJamts

    2020/04/16 at 09:05

    Zass yamar gutalaa taj umsuh ni yamar hamaa bnaa eniig taw8san hun zailaachee

  16. Zagvaraa bish uuriin medremjee l dagaj gutlaa songodog shdee,

  17. Orkhon Enkhnyam

    Orkhon Enkhnyam

    2020/04/16 at 09:45

    Medee beltgegch ni zagvariin medremjguin baina

  18. Nomin Urtnasan

    Nomin Urtnasan

    2020/04/16 at 09:52

    Mood geheesee iluud uurt huld iwteihen huwtsasndaa tohiruulaad umushud gutal saihan haragdna

  19. Халиун Халиукаа

    Халиун Халиукаа

    2020/04/16 at 09:55

    uhss 1930 onii gutlnd umu hashe hahah

  20. Psy Che

    Psy Che

    2020/04/16 at 09:56

    manai eej emee ntriin stil bn hha 🖕naadahaa oorsodoo oms

  21. Enhchimeg Enhee

    Enhchimeg Enhee

    2020/04/16 at 13:18

    Hogiin nowshiin gutalnuud bshdee yu wee

  22. Ragchaa Saraa

    Ragchaa Saraa

    2020/04/16 at 14:46

    oligtoi ym negch alga ter moda gd bga ymnuudad ni

  23. Gurbadam Munkhtsetseg

    Gurbadam Munkhtsetseg

    2020/04/16 at 16:23

    Za zailaa harin ch mood bolj bgaa ymiig hutsdiin iim ym orulj baihaas oor ym oruulaach shaal ilii balai t1 ym orlhn zov gesen bichigtei ymnuud n shal t1 ymnuud

  24. Alisha LS

    Alisha LS

    2020/04/16 at 16:26

    Nariin usgiitei gutal ch moodnoos garaad udaj bnadaa. Kkk

  25. Apogee Melody

    Apogee Melody

    2020/04/16 at 17:33

    Hudlaa yarij bgaad hvmvvsiin gaigvi gutalnuudiig hayuulah geel bgaarai ta nar hha

  26. А. Өөжий

    А. Өөжий

    2020/04/16 at 18:29

    Wooo vnen yridag bna shde naadhaa oorool oms. Hvn oorshigee ym yridiishde

  27. Batbaatar Tserendolgor

    Batbaatar Tserendolgor

    2020/04/16 at 19:37

    ymar so so gutluud ve bi law omsku

  28. Nymsuren Hajidmaa

    Nymsuren Hajidmaa

    2020/04/16 at 20:15

    Za zailaa

  29. Oyun Oyun

    Oyun Oyun

    2020/04/16 at 21:05

    Заавал загвар хөөх ёстой юу зарим нь гутал ботинк гэхэд сонин л юм бна өөртөө зохисон хэв загварыг сонговол болно шүү хүний өмсөх зүүх өөрийнхөөрөө байх хувийн эрх рүү ороод хэрэгггүй ээ

  30. Shvree Shvk

    Shvree Shvk

    2020/04/16 at 21:28

    үеээ өнгөрөөсөн гуталнууд дээр юм бна өө.

  31. Moon Buykaa

    Moon Buykaa

    2020/04/16 at 21:46

    ya ya ewguu garuud l hotoor neg bhiin bn daa

  32. Bayarmaa Namsrai

    Bayarmaa Namsrai

    2020/04/16 at 22:36

    Sorri.nadad kharin ulaan x gutal n dabgui um bna

  33. Bolor Odon

    Bolor Odon

    2020/04/16 at 22:41

    Нийтлэлч нь өөрийнхөө дуртай загваруудаа оруулаа юу даа

  34. Batoyun Batoyun

    Batoyun Batoyun

    2020/04/16 at 23:15

    хүний юу өмсөж зүүх нь эд нарт падлий ч байхгүй өөрт зохиж эвтэйхэн л байвал болоо

  35. Э. О. Оюука

    Э. О. Оюука

    2020/04/16 at 23:26

    xxa arai2 bi law booronhii honshoortoi gutlin fan bsaar l bh bolno

  36. Medkvee ymr gachin2 mangar2 zagwartai gutal ve

  37. Enkhtuya Yagaanjav

    Enkhtuya Yagaanjav

    2020/04/17 at 01:31

    Yamar teneg stilnii zuiluudiig reclamdaad bn aaa 😂

  38. No Ra

    No Ra

    2020/04/17 at 01:37

    Za arai2 🤣

  39. Afridita Afridita

    Afridita Afridita

    2020/04/17 at 01:44

    Yamar ewgvi gutalnuud we 😂

  40. Сарнай Энхзориг

    Сарнай Энхзориг

    2020/04/17 at 07:33

    Hutsaj bhi

  41. Байх ёстой гэсэн гуталнууд нь хачин хачин л юмнууд байна шдээ.

  42. Jane Jargalan Jagaa

    Jane Jargalan Jagaa

    2020/04/17 at 09:24

    Байгаль дэлхийгээ хайрлая гээд минимализм байхыг уриалж өөртөө байгаа боломж бололцоогоо ашиглаад хог хаягдалгүй байхыг уриалж байхад дэлхийн үйлдвэрлэгч орнуудын борлуулалтыг дэмжээд мангаруудын тархийг угаах гээд байгаарай.

  43. Flower Flower

    Flower Flower

    2020/04/17 at 09:29

    Хэрэгтэй юм олж харсангүй

  44. Hishigee Nomiko

    Hishigee Nomiko

    2020/04/17 at 12:08

    Vgvi shdee…harin ch esrgeereeee.

  45. Bolortuya Tsogtbayar

    Bolortuya Tsogtbayar

    2020/04/17 at 12:25

    Eniig bichsen hun ymar hun bga boloo.

  46. Xatagtai Batchimeg

    Xatagtai Batchimeg

    2020/04/17 at 15:49

    Zavtai zdu ve gechmerr sanagdchihlaa kkk

  47. Ch Zaya

    Ch Zaya

    2020/04/17 at 17:13

    Zarim n ch arai yumaa yarshig

  48. Ариун Жаргал

    Ариун Жаргал

    2020/04/17 at 17:23

    danadaa balai gutalnuud bnshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *