Японд явган хүний зам нь доороосоо халдаг учраас хэзээ ч цас цэвэрлэх шаардлага гардаггүй, бас хэн ч халтирч унахгүй. Үүнийг яагаад манайд хийж болдоггүй юм бол?

0
0
31,221

“Ёстой үрэлгэн зан” л гэж та бодох байх. Гэвч үгүй юм. Халаалттай явган хүний зам барих, мөн манайд бараг жил болгон явган хүний зам, брожур солих зардал бараг л адилхан гарна. Нарийн тооцоо хийгээд үзвэл халаалттай явган хүний зам илүү хэмнэлттэй ч болох магадлалтай.

Тийм ээ, ийм зам тавихад эхний удаадаа өндөр өртөгтэй, гэхдээ дараагийн жилүүдэд зардал эрс буурна.

Япончууд болон цас

Манайд хоёр л гай байдаг гэхэд буруудахгүй – зам ба зам дээрх тэнэгүүд. Харин Японд ганц гай л бий. Энэ нь цас. Хоккайдо арал дэлхийд хамгийн их цас ордог бүс нутагт багтдаг. Үнэхээр их орох үе бий, энэ үед Саппоро хотын зарим нэг оршин суугчид байшингийнхаа хоёрдугаар давхрын цонхоор гарахаас өөр аргагүй болно.

Тэд яагаад явган хүнийхээ замыг цэвэрлэдэггүй юм бэ? Явган хүний зам дээр унасан цасыг оршин суугчид цэвэрлэх журам Японд үйлчилдэг. Бас Японд цас хайлуулах бодис ашиглахыг хориглодог. Энэ мэт шалтгааны улмаас Хоккайдод энэ дүр зураг ердийн үзэгдэл болжээ.

dzeninfra.ru

Отару хотын энэ гудамжны оршин суугчид явган хүний цас цэвэрлэх өөрсдийнхөө хариуцлагыг яаран хэрэгжүүлэхгүй л байна. Төр засаг хийцгээнэ биз гэсэн байр суурьтай.

Хоккайдод яагаад тийм их цас ордог юм бэ? Газарзүйн байрлалд бүх учир байгаа юм. Нобелийн шагналт Японы зохиолч Ясунари Кавабатагийн “Цасан улс” романы англи орчуулгын өмнөтгөл үгэнд уран зохиол судлаач Эдвард Сейденстикер уг үзэгдлийг дараах байдлаар тайлбарлан бичжээ: “Өвөлдөө хүйтэн салхи Сибириэс үлээхдээ Япон тэнгисийн чийгийг өөртөө шингээн Японы ууланд тулна, энэ үед хуримтлагдсан чийг Хоккайдо хотод цас болон ордог”.

“2013 оны 2-р сард Хоккайдогийн хойд эрэг орчим бүтэн сарын турш цасан шуурга дэгджээ. Цасан хунгар бараг л 5 метр 40 сантиметр хүрсэн”. Ийм л учраас Япончууд цастай хэрхэн тэмцэх ёстойг сайн мэддэг.

 

Сёсэцу, дзёсэцу, рюсэцуко – цастай тэмцэх гурван систем

Дзёсэцү – цасыг гар болон хүнд техникээр цэвэрлэдэг бидний мэдэх арга. Японд энэ “систем”-ийг хуучирсан гэж үзэх бөгөөд явган хүний замд халаалт тавих боломжгүй бүс нутгууддаа ашигладаг байна. Рюсэцуко нь цасны хунгар өөрийн хүндийн жингээр усны хоолой руу унах систем юм. Японы зарим нэг хотуудад ашигладаг.

Харин сёсэцү илүү сонирхол татна. Сёсэцү гэдэг нь халдаг явган хүний зам гэдэг утгыг агуулдаг. Дотроо олон хувилбартай. Зарим нэг хотуудад явган хүний зам дор хоолой тавьж хүйтний улиралд халуун антифриз шахдаг. Антифриз нь газар дор суулгасан халуун эх үүсвэрээс хална. Нэг жишээ – олон өдөр их хэмжээний цас үргэлжлэн орлоо, харин явган хүний зам цэвэрхэн хэвээрээ.

dzeninfra.ru

Японы халаалттай явган хүний зам

 

dzeninfra.ru

Байнга л цэвэрхэн, хуурай байдаг Японы зам

 

dzeninfra.ru

Япон дахь цэвэрхэн, хуурай зам

 

Япончууд ийм цэвэрхэн замыг яаж тавьдаг вэ?

Маш энгийн – Япончууд зам дороо халаалтын систем суурилуулна. Мэдээж үнэхээр сайн төсөвтэй муж л ингэж чадах нь ойлгомжтой. Тэгээд ч хотын бүх явган хүний замыг ч халаалттай хийхгүй, зөвхөн төв хэсгийнх л – галт тэрэгний буудал орчим, худалдааны төв гудамж, номын сан зэрэг хүн ихээр зорчдог чухал объектуудын эргэн тойронд.

Аkita University “Snow-Melting on Sidewalks with Ground-Coupled Heat Pumps in a Heavy Snowfall City.”–ийн тайлангаас хуулсан скриншотыг сонирхон хараарай.

Баруун гар талд явган хүний замыг халаалтын системтэй болгохоос өмнөх гэрэл зураг харагдаж байгаа юм. Дараагийн зургууд нь халаалтын системийн ажлын явц, үр дүнгүүд байна. Ямар ч их хүчтэй, олон өдөр үргэлжилж орсон цас бай хамаагүй явган хүний зам цэвэрхэн хэвээрээ л байна.

dzeninfra.ru
dzeninfra.ru

Европын зарим нэг улсууд сүүлийн жилүүдэд халаалтын системтэй явган хүний зам тавих болсон. Зам цэвэрлэх, нойтон цаснаас болж муудах замын хавтанг жил болгон солихоос хамаагүй хэмнэлттэй тусаж байгаа учраас тэр.

dzeninfra.ru
dzeninfra.ru

Харин манайд нэг иймэрхүү дүр зураг л харагдана.

Уншигч та өвлийг хэрхэн давж байна даа? Халтирч унаж, бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

19
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.