Өлсгөхгүй бас жингээ хасахад тань туслах гайхалтай 8 фитнес-хоол

2

Илүүдэл жингээ хасахын тулд заавал түүхий лууван мэрж, жигнэсэн хүрэн манжин идэх шаардлагагүй. Ногоогоор маш олон төрлийн бас амттай хоол хийж болно: салат, жигнэмэг, рагу, тэр ч бүү хэл десерт хүртэл хийж болно. Та бүхэндээ маш энгийн 8 жорыг танилцуулж байна, хамгийн гол нь орц нь дан ногоо. Таны гэр бүлийн гишүүд дахиж хийж өгөхийг гуйх байх шүү. Та цатгалан мөртлөө жингээ хасаж болно.

1. “Табуле” салат

Өөрийгөө дорнын амттай хоолоор эрхлүүлэхээр шийдсэн бол энэ удаад амин дэмээр баялаг “Табуле” салатаар эрхлүүлье. Зуушны үндсэн орц – буталсан буудай (булгур). Энэхүү амттай зууш нь ногооноос бүрдэнэ. Будаагаа чанаж болгоод хөргөнө, дээрээс нь хэрчсэн яншуй, гаа болон ногоон сонгино нэмнэ. Цаашлаад даршилсан улаан лооль нэмээрэй. Салатыг нимбэгийн шүүс, чидун жимсний тос, давс болон перецээр амтална.

 

2. Сармистай жигнэсэн брокколи

Хэрвээ та брокколид дургүй бол түүнд тохирох амталгааг олж чадаагүй байна гэсэн үг юм. Брокколигоо саванд хийж ургамлын тос асгана, давс, перец болон жижиглэн хэрчсэн сармисаар амтлаарай. Сайтар хутгана. Дараа нь амталсан брокколиг шарах шүүгээний хавтан дээр асгаад 180 хэмд 12 минут жигнэнэ. Болсон брокколиг таваглахаасаа өмнө цуу, нимбэгийн шүүс, жижиглэн хэрчсэн сонгиноор амтална.

 

3. Хулууны зутан шөл

Хайруулын тавганд ургамлын тос халаагаад дөрвөлжин хэрчсэн сонгино, төмс, хулуугаа хийнэ. Дээрээс нь нэг иш розмарин нэмээрэй. Ногоог өөрийн хүслээр амтална: задь, карри, амтат чинжүү, цагаан гаа. Ногоог нухаш болгоод дээрээс нь ногооны халуун шөл нэмнэ. Гал дээр тавьж хэдхэн минут зөөлөн буцалгаад унтраана.

 

4. Шаржигнасан цукини/ногоон хулуу

Ногоон хулууг уртаар нь хэрчээд саванд хийж чидун жимсний тос хийнэ. Дээрээс нь гоньд, орегано, базилик, жижиглэж хэрчсэн сармис, самар (хушга, бүйлсэн) нэмнэ. Хэрчим болгоныг амталсан зуурмагт дүрнэ. Шарах шүүгээний хавтан дээр өрөөд 200 хэмд 15 минут болгоно.

 

5. Жигнэсэн жижиг үрийн улаан лооль

Жижиг үрийн улаан лоолийг дундуур нь хэрчинэ. Шарах шүүгээний хавтан дээр өрж тавиад жижиглэсэн сармисаар амталсан чидун жимсний тос асгана. Мөн давс, перецаар амталж болно. Бэлэн болтол нь жигнэнэ.

 

6. Вьетнам маягийн спринг-ролл

Дараагийн хоол – ази хоолонд дурлагчдад зориулав. Хачир нь ямар ч байж болно. Дуртай ногоонуудаа хэрчээд сайтар хутгаад дээрээс нь давс, перец зэрэг өөрийн дуртай амтлагчаа хийж амтална. Будааны цаас аваад хүйтэн усанд дүрж дэвтээгээд дотор нь амталсан ногоогоо хийж бооно. Роллыг тэр даруйд нь идэж болохоос гадна мөн тосонд шарж ч идэж болно.

 

7. Ногооны рагу

Ногоонуудаа бэлдэнэ (хаш, улаан, шар амтат чинжүү, ногоон хулуу, сонгино): угаагаад, арилгаад жижиглэн хэрчинэ. Хашаа сайтар давслаад шүүрэн дээр тавиарай, илүүдэл шингэн нь гоожиж дууссаны дараа угаана. Ингэснээр хашны гашуун амт арилдаг. Гүн ёроолтой хайруулын тавганд бага зэргийн ургамлын тос халаагаад сонгиноо шарна. Дараа нь бусад ногоонуудаа хийгээд давсалж таглана. Бэлэн болтол нь жигнэнэ. Хэрвээ ногооноос хангалттай шүүс гарахгүй байвал бага зэргийн буцалсан ус хийж болно. Ногоон навчит ногоогоор амтлаарай.

 

8. Шаржигнасан лууван

Луувангаа арилгаад дундуур нь эсвэл дөрөв хуваана. Чидун жимсний тосонд хэдэн минут хайрна, дараа нь савны тагийг тавьж 20 минут жигнэнэ. Лууванг болсон эсэхийг сэрээгээр хатгаж шалгана. Эргүүлээд гоньд, давс, перецээр амтална. Нимбэгийн шүүс нэмнэ. Хэрвээ боломжтой бол агч модны сироп хийгээрэй.

Бидний санал болгосон ногоотой хоолны жорууд танд таалагдсан гэж найдаж байна. Өөртөө хадгалаад авахаас гадна найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *