Жорлонгийн суултуур руу огт хийж болохгүй 13 зүйл

6

Эдгээр зүйлсийг шууд хогийн саванд хаяж бай, хэрвээ суултуураа бөглөхийг хүсэхгүй байгаа бол шүү дээ.

1. Цаасан алчуур

Цаасан алчуур нь ариун цэврийн цааснаас илүү зузаан тул усанд муу уусдаг. Хэд хэдэн давхар цаас хийсэн бол суултуур бөглөрөх эрсдэл улам л нэмэгдэнэ гэсэн үг.

2. Шархны лент

Ганц шархны лент яав л гэж бодож байна уу, үгүй юм. Шархны лент усанд уусдаггүй тул бөглөрөл үүсгэх аюултай.

3. Саманд үлдсэн үс

Үсээ самначихаад саманд үлдсэн үсийг суултууртаа хийчихдэг. Тэгж огт болохгүй, орооцолдсон үс суултуурт хийсэн өөр бусад зүйлтэй орооцолдоно, ингээд л бөглөрөхөөс өөр аргүйд хүрч байгаа юм.

4. Гэрийн тэжээвэр амьтны шээс шингээгч бодис

Бөөгнөрдөг, гелэн, шингэн шингээдэг – ямар ч төрлийн байж болно, эдгээрийг суултуурт огт хийж болохгүй. Гэрийн тэжээвэр амьтны шээс шингэгч бодис усанд дэвтэж хөөгөөд ус зайлуулах хоолойг бөглөх аюултай.

5. Эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл

Ариун цэврийн хэрэгсэл, тампон бүгд шингээх зориулалттай. Шингэн дуссан эдгээр хэрэгсэл хөөж хэмжээгээрээ томорно, ингээд ус зайлуулах хоолойг бөгөлнө.

6. Живх

Бас л адилхан үр дагавартай, хэмжээгээр л том болохоос биш.

7. Хөвөн

Нүүр цэвэрлэдэг бэлэн хөвөнгүүд жижиг ч гэлээ бас л усыг өөртөө шингээж хэмжээгээрээ томорно. Тиймээс хогийн саванд хаясан нь дээр.

8. Хөвөнтэй савх

Усанд уусахгүй. Харин ус зайлуулах хоолойд тээглээд цугларч мэднэ.

9. Бэлгэвч

Уг зүйл нь усанд уусахгүй. Ус зайлуулах хоолойны ямар нэгэн зүйлд тээгэлдсэн бол багагүй асуудал үүсгэнэ.

10. Хоол

Зарим нэг төрлийн хоол ус зайлуулах хоолойд бөөгнөрч үлддэг, энэ нь суултуур бөглөрөх бас нэг шалтгаан болдог. Ялангуяа усанд ороод хөөдөг навчит ногоо, будаа, гоймон зэрэг.

11. Жижиг хогнууд

Жижигхэн цаас, хувцасны цавуутай наалт, тоос, засварын үеэр гарсан жижиг чулуунууд энэ бүгдийг хогийн саванд хаях ёстой. Эс бөгөөс сантехникч дуудахаас өөр аргагүй болно.

12. Тамхи

Тамхины иш усанд уусахгүй, тийм учраас үнсний саванд байгаа хогийг зориулалтын хогийн саванд нь хаяарай.

13. Капронон оймс, трико

Ямар нэгэн шалтгаанаар жорлонгийн суултуурт урагдсан нимгэн оймсоо хаях гэж байгаа бол зогс. Ус зайлуулах хоолойг шууд бөглөнө.

26
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ariunsanaa Jamiyansan

    Ariunsanaa Jamiyansan

    2018/10/28 at 16:18

    Байранд анх амьдарч үзэж байгаа хүмүүс нь сайн хараасай.

  2. Ichinkhorol Ichinkhorol

    Ichinkhorol Ichinkhorol

    2018/10/28 at 17:16

    Enkhdavaa Moojig

  3. Elbegjargal Ayurzana

    Elbegjargal Ayurzana

    2018/10/28 at 17:50

    Ganbaatar Dolgor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *