Таны зөвшөөрөлгүйгээр гэрт тань хүн орсон эсэхийг мэдэх 8 арга

5

Өнгөрсөн жил япон цагдаа нэгэн залууг баривчилсан юм: хагас жилийн турш 2 давхар амины орон сууцны дээвэр дээр нууцаар амьдарч байжээ. Байшингийн эзэн 90 настай эмээ уг залууг үүдэнд нь гутлаа үлдээж байсан ч амьдарч байгааг нь анзаараа ч үгүй байна. Шинэ “хөрш” залууг эмээгийн хүү нь олж илрүүлжээ. Мэдээж ийм зүйл ховор тохиолдоно, гэхдээ гэрийн эзэн байхгүй үеэр гадны хүн орохыг үгүйсгэхгүй. Ялангуяа удаан хугацааны амралт, томилолтоор гэрээ орхин явах үед анхааралтай байх ёстой.

Таны гэрт нууц зочин ирж байгаа сэжиг төрөөд байвал танд шалгах дараах энгийн аргуудыг танилцуулж байна.

1. Хаалганд хөндлөн утас татах

Маш энгийн аргуудын нэг – нарийхан үл мэдэгдэх утас хаалганы доод булангаар татна. Хаалга онгойход утас тасарч газар үлдэх юм. Та гэрээсээ гарахдаа маш болгоомжтой хаалгаа хааж гарахгүй бол өөрийнхөө хавханд орж болохыг анхаараарай. Мэдээж энэ арга хаалга дотогшоо онгойдог тохиолдолд л үр дүнгээ өгнө.

 

2. Бисер

Хаалганы өмнө жижиг стаканыг бисерээр дүүргэж тавина. Хаалга онгойнгуут л шалаар дүүрэн асгарах юм. Мэдээж хаалга мөн дотогшоо онгойдог байх ёстой. Гэнэтийн зочин асгарсан бисер болгоныг түүх гэж оролдох нь ойлгомжтой, тийм учраас та стаканд хийсэн бисерийн тоог тоолоход илүүдэхгүй. Тэр бүгдийг түүж чадах нь юу л бол.

 

3. Хивсэнцэр доорх жигнэмэг

Бас нэг “сонгодог” арга – үүдний хивсэнцэр доор жигнэмэг үлдээгээрэй. Тань дээр хэн ч ирсэн бай, жигнэмэг дээр гишгэж үйрмэг үлдээнэ, айлд хог тарьснаа ч анзаарахгүй.

 

4. “Өмнө нь” хэмээх гэрэл зураг

Орчин үеийн технологи нууц зочныг хянах ажлыг маш их хөнгөвчилж өгнө. Жишээ нь, таны эд зүйлсийг хэн нэгэн онгичоод байгаа сэжиг төрж байгаа бол гэрээсээ гарахаас өмнө гэрэл зургийг нь дарж аваарай. Гэртээ эргэж ирээд бодит байдлыг өмнө нь авсан зурагтай харьцуулж харна.

 

5. Дуу чимээ бичигч аппликейшн

Одоо бараг айл болгонд эзэнгүй хэвтэх ухаалаг утас байгаа даа. Ухаалаг утсандаа дуу чимээ бичих тусгай аппликейшн татаж суулгаарай, тэгээд төхөөрөмжийг далдхан газар нууна. Энэ аргыг зөвхөн богино хугацаагаар гэрээ орхин явахдаа л ашиглах боломжтой. Аппликейшн байнга ажиллаж байгаа тул төд удалгүй утасны цэнэг дуусах нь мэдээж.

 

6. Өнгөгүй будаг

Хаалгаа онгорхой орхиод бариулыг нь сайтар арчина, дараа нь өнгөгүй будаг түрхээрэй. Хаалга нь онгорхой байгаа болохоор та ямар ч төвөггүй хаалгаар гараад араас нь хаана. Харин юу ч сэжиглээгүй нууц зочин тэр бариулаас барьж аваад өөрийнхөө хурууны хээг үлдээх вий. Бариул дээр үлдсэн хээг та хэт ягаан туяаны тусламжтайгаар харж болно.

 

7. Стакантай ус

Таны хийх ёстой зүйл гэвэл – яг хаалганыхаа доор стакантай ус орхино. Хаалга онгойлоо, стакан унаж шалаар нэг ус асгарна эсвэл хаалганы хивсэнцэрт шингэнэ. Хэдэн цагийн дараа бол хивсэнцэр хатах байх, тиймээс богино хугацаагаар гэрээ орхин явж байгаа үед илүү үр дүнтэй арга юм.

 

8. Хүүхэд харах видео камер

Хэрвээ нууц камер тавиулахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бол жирийн хүүхэд харагч видео камер орхиж болно – өөрөөр хэлбэл гэрээсээ гарахдаа онлайн горим дээр үлдээгээд гарна. Бага оврын камерыг үүдний хэсэгт нуугаад орхиорой, тэгээд гаднаас нь ажиглаад байх боломжтой.

43
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *