Өмнөх үеийнхэн маань биднээс илүү эрт хөгширдөг байсныг гэрчлэх 19 гэрэл зураг. Хуучны хүмүүс яах аргагүй үнэхээр овортой байжээ

0

Сүүлийн 150 жилийн хугацаанд хүмүүсийн амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Хоол хүнсний хүртээмж, анагаах ухааны дэвшилтэт хөгжил, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ жирийн зүйл болохын зэрэгцээ зайлшгүй хийхэд хүрч байсан биеийн хүчний хар ажлууд багассанаар хүний гадаад үзэмж, үзэл бодол тэс өөр болж эхэлжээ. Тийм ч учраас хуучны зургуудыг үзэж орчин үеийнхтэй харьцуулахад үнэхээр сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Бидний эмээ, өвөө нар хүнд хүчир ажил хийж байснаас болоод эсвэл тэр үеийн нүүр будалт, үсний засалт зэргээс шалтгаалан наснаасаа хөгшин харагдаж байсныг та мэдэх биз ээ.

Гэрийн зургийн альбомд нандигнан хадгалагдаж байсан хуучны гэрэл зургуудаа ч гэсэн та үзэж өнгөрсөн үеийг эргэн дурсаарай. Өөрчлөлт хэрхэн явагдсаныг та өөрийн нүдээр харах болно.

1. Эмээ маань 16 настайдаа, Мексикт

© unusually-so / Reddit

 

2. Аавын талын өвөө, энэ гэрэл зураг дээр 16 настай байжээ

© redditladepicgamer / Reddit

 

3. Эмээ маань 15 настайдаа

© SMZFilm / Reddit

 

4. 1934 онд эмээ 24 настай байжээ. Энэ гэрэл зураг дээр өвөөтэй бүжиглэж байгаа нь

© bishslap / Reddit

 

5. Энэ гэрэл зураг дээр эмээ 16 настай байсан юм. 1917 он

© thrifterbynature / Reddit

 

6. 1945 он, эмээ 18 настай байв. Намайг зоригтой, шулуун шударга байхад сургасан хүн, яг л сум шиг шулуун.

© pugattackisback / Reddit

 

7. Дэлхийн 2 дугаар дайны үед авахуулсан өвөөгийн гэрэл зураг. Тэр үед 18 настай байжээ. Одоо ч амьд сэрүүн, 96 насандаа саруул ухаантайгаа байна

© C-O_O-L / Reddit

 

8. Элэнц эх болон аав хоёр 1937 онд хуримынхаа өдөр даруулсан гэрэл зураг. Тэр үед 18, 19 настай байцгаажээ

© screaminNcreamin / Reddit

 

9. 1940 он. Өвөө энэ гэрэл зургийг даруулахад 17 настай байсан гэдэг, Дублинд болсон морин уралдааны үеэр ээжтэйгээ зугаалж байжээ

© osinedges / Reddit

 

10. Миний эмээ 23 настайдаа, 1968 он

© -effy_ / Reddit

 

 

11. Эмээ 16 настайдаа. Энэ жил тэр 80 насныхаа ойг тэмдэглэсэн. Тэр намайг өдөр болгон инээлгэдэг юм, эмээдээ маш их хайртай шүү

© dietmtndewgirl / Reddit

 

12. Өвөө 14 настайдаа өөрийнхөө шинэ мотоцикл дээрээ энэ зургийг даруулжээ 1949 он. Дейтон, Огайо муж

© ehutch2005 / Reddit

 

13. Эмээ маань 1941 онд. Энэ гэрэл зураг дээр 14 настай байгаа юм, өөрөө даашинзаа оёж өмсдөг охин байжээ

© frogrus / Reddit

 

14. Хайр татсан өвөө маань 32 настайдаа, миний одоогийн насан дээр

© mrkb34 / Reddit

 

15. Өвөө 23 настайдаа Чикагогийн их сургуулийн хөл бөмбөгийн өмсгөлтэйгөө энэ гэрэл зургийг 1922 онд авахуулж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед тэр америкийн тэнгисийн цэргийн офицер болсон байдаг

© DoomBot17 / Reddit

 

16. Эмээ маань 16 настайдаа, 1922 он

© ltinto / Reddit

 

17. Өвөө 17 настайдаа Вьетнамд очиж байжээ

© Commyzthatdo / Reddit

 

18. Өвөө маань 19 настайдаа, 1940 он

© rockemsockemcocksock / Reddit

 

19. Энэ бол миний эмээ 1927 онд 16 нас хүрчээ. Түүний ах нь Альберта мужийн Драмхеллерт анхны фото студийг нээн ажиллуулж байсан түүхтэй. Тэд дотнын найзууд байсан гэдэг, дүү охиныхоо зургийг дараад түүндээ зориулж зурганд нь өнгө оруулжээ. Эмээгээ их л санаж байна.

© Gdazove / Reddit

Таны эмээ, өвөө яаж харагддаг байсан бэ?

12
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Elbegzaya Dashpuntsag

    Elbegzaya Dashpuntsag

    2020/05/08 at 08:48

    Худал юм хийж бх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *