Бид бүгдээрээ үлгэр дуурайлал авч, суралцвал зохих жүжигчин Киану Ривзийн гайхамшигтай 5 зан чанар

0

Жүжигчин Киану Ривз Холливудын бусад жүжигчдээс хүчтэй ялгардаг бөгөөд даруухан амьдралын хэв маяг нь бидний дунд үнэн худал нь мэдэгдэхгүй ярианы сэдэв болдог. Бидний гарцаагүй мэдэх ёстой зүйл – тэр бол чадалтай жүжигчин, давтагдашгүй хүн гэж Ukonline-д бичжээ.

Энэ хүний 5 гайхамшигтай зан чанараас танилцуулъя. Суралцаарай!

1. Хатуужил

inverse.com

Кианугийн бага нас Холливудаас алс хол өнгөрсөн. Дислекси (уншиж, зөв бичих чадварын доголдол) гэх оноштой хүүхэд жүжигчин болно гэж мөрөөдөх нь хэтэрхий гэнэн хэрэг байсан биз.

Хaр тaмхины нaймааны xэргээр шоpонд суусан эцэгтэй, хүнтэй сууж салахын “дoн” туссан мэт ээжтэй энэ хүү нэр хүндтэй амьдралын замыг өөрийн хүчээр олж авчээ. 2000-аад оны эхэн үеэр тэр амьдралын хоёр хүнд үеийг давахад хүрсэн юм. Түүний найз бүсгүй, Дэвид Линчийн туслах бүсгүй Женнифер Сай төрөхөөсөө долоохон хоногийн өмнө хүүхдээ алдаж, харин жилийн дараа бүсгүй авто ослын улмаас өөд болжээ.

 

2. Өгөхийн ухааныг эрхэмлэдэг

Жүжигчин төлөв даруу зангаараа гайхагдсан нэгэн бөгөөд магадгүй, холливудын хамгийн зөөлөн сэтгэлтэй гэдгээрээ алдартай нь байх. Бид бол интернетээр тарж байгаа үйл хэргээр нь л түүнийг үнэлж сууна. Түүний тухай сайхан үг хоосон газраас бий болоогүй гэж найднам.

Киану Ривз хорт хавдартай (түүний төрсөн эгч цусны хорт хавдартай) тэмцэх санг үүсгэн байгуулсан ч байгууллагыг өөрийн нэрээр нэрлэхийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Үүнээс гадна тэрээр амьтны эрхийг хамгаалах үйл хэрэгт тууштай зүтгэдэг ба экологийн байгууллагуудад боломжоороо туслахыг хичээдэг нэгэн.

 

3. Тал бүрийн авьяас чадалтай

eonline.com

Ривз хоккейд амжилт гаргасан, тэр ч бүү хэл хаалгачийн үүргийг гаргууд гүйцэтгэдгээсээ болоод “Хана” гэдэг хоч авч байлаа. Хүнд гэмтлийн улмаас өнөөдөр хоккейгоо орхиход хүрсэн нь харамсалтай хэрэг. Ривз зөвхөн кинонд тоглоод зогсохгүй мөн “Dogstar” хамтлагийн басс гитарчин ажээ. Тэд Дэвид Боуи (David Bowie) зэрэг алдартай дуучдын концертын өмнө цугласан олныг “халаах” тоглолт хийдэг байна.

Киану мөн яруу найрагт дуртай. 2011 онд “Ode to Happiness” гэх нэртэй томчуудад зориулсан номонд зориулсан үгийг бичиж байжээ.

 

4. Даруу зан

Алдар хүнд, мөнгө түүний толгойг эргүүлээгүй юм. Ривз кино салбарт орж ирээд 30 гаруй жил болж байгаа ч гэлээ шүтэн бишрэгчид нь түүний хувийн амьдралын талаар төдийлөн сайн мэдэхгүй.

Хүн бүхэн хаа нэгтээ яарч, олны дундаас ялгарах гэж хичээж байхад Киану олноос дaйжиж даруухан байхыг хичээдэг. Киану Ривзийн хөрөнгө 360 сая доллар гэж хэд хэдэн эх сурвалжуудад дурдсан байдаг юм. Тэглээ гээд тэр баярхаж гайхуулсангүй, жирийн хүний амьдралаар л амьдарч байна.

Тэр орд харшгүй холливудын цорын ганц од. Киану хэлэхдээ: “Би жирийн байранд л амьдардаг, бүх зүйл гар доор бэлэн, хоосон шахуу том байшинд амьдрах надад утгагүй санагддаг” гэжээ.

 

5. Хошигнох чадвар

inktank.fi

Жүжигчин “Уйтгартай Киану” гэдэг миймийг бусадтай нийлээд л шоолж байсан. Нэг удаа өөрийнхөө төрсөн өдрөөр кекс, кофе худалдаж авсан юм гэнэ лээ, хажуугаар өнгөрөх хэн дуртай нь түүнд төрсөн өдрийн баяр хүргэжээ.

Тэр аливаа зүйлийг эерэг болон хөнгөн талаас нь хүлээж авахыг хүсдэг – Ривзийн зөв зан чанарын бас нэгэн давуу тал юм уу даа.

Танд Киану Ривз хувь хүн талаасаа таалагддаг уу?

7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *