Илүүдэл жингээсээ болж хайртай бүсгүйдээ хаягдсан залуу жингээ хасаж, гадаад төрхөө эрс өөрчлөхөөр шийджээ. Түүний үр дүнтэй танилц

0

Илүүдэл жин – аймшигтай зүйл. Охид бүсгүйчүүд болзохоос татгалзана, найз нөхөд шоглоно. Эцэстээ та өөрөө ч шатаар гарч чадахгүй болж эхэлнэ.

Моса Сатапорны амьдрал яг л ийм байжээ гэж Good Times-д дурдсан байна. Тэрээр 155 килограмм жинтэй, өөрт мэдрэгдэх таагүй мэдрэмжүүдийг бүгдийг тэвчиж байлаа… гэхдээ найз бүсгүй нь түүнийг хаях хүртэл шүү дээ!

goodtimes

Найз бүсгүй нь яагаад орхиж явсан шалтгаан нь түүнд тодорхойгүй хэвээр үлджээ, гэхдээ Мос илүүдэл жин л буруутай гэж бодсон байна. Тэр калори ихтэй хоол ундыг хэмжээ хязгааргүй идэх дуртай, тэгээд ч суугаа ажил хийдэг түүнд энэ бүгд xор xөнөөлтэйгөөр нөлөөлсөн нь ойлгомжтой. Ухаалаг утасны лангууны эзэн Мос ази эрчүүдийн дунд өндөрт орно – түүний өндөр 185 см, гэхдээ жин нь зохих нормоос давсан байлаа.

goodtimes

Найз бүсгүйдээ хаягдсан тэрээр илүүдэл жингээ хасаж гадаад төрхөө өөрчлөхөөр эрс шийджээ. Мос эхлээд эрүүл хоол хүнс хэрэглэх болсон байна. Өөрөөр хэлбэл калорийн хэмжээг багасгаж, түргэн хоолыг мах, ногоогоор сольжээ.

goodtimes

Үүнээс гадна спорт зааланд идэвхтэй явж, сулбайсан булчингуудаа чангалахаар болсон байна. Идэх дуртай хоолноосоо татгалзахад эхлээд их хэцүү байсан ч шинэ дэглэмээ чандлан баримтлахаар ихэд хичээсэн гэж ярьжээ. Өглөөг дасгалаар эхлүүлнэ. Нэг удаа дасгал нь хэтэрхий хүнд байсан тул бараг л бууж өгөхөө шахжээ.

goodtimes

Азаар тэр өвдөг сөхөрсөнгүй, сарын дотор 5 кг хасаж чадсан юм. Одоо эрүүл амьдралын хэв маягаар бүтэн жил амьдарсны дараа Мос 80 кг жинтэй болжээ. Тэр бүхэл бүтэн 75 килограмм хасаж чадсан гэсэн үг.

goodtimes

Өндөр бие хаа, өөгүй галбиртай болсон Мос охид бүсгүйчүүдийн дунд алдаршиж эхэлжээ.

“Хэрвээ та турахаар шийдсэн бол хамгийн түрүүнд өөрийнхөө дотоод “би”-тэй тэмцэх хэрэгтэй. Бусад нь хийж чадаад байгаа юм чинь яагаад би чадахгүй гэж?”

goodtimes

Өөрийн эрс өөрчлөлтийг сошиал сүлжээнд вирус шиг тархана гэж огт бодож байгаагүй ажээ. Өөрийн үлгэр жишээгээр турах хүсэлтэй бусад хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх болсондоо ч баяртай байгаа юм.

goodtimes

Мосын түүх бидэнд нэгийг ойлгуулна: хичээл зүтгэл байхад юунд ч хүрэх боломжтой. Теодер Рузвельтийн хэлснээр: “Итгэ, та чадна, та замынхаа талд оржээ” гэдэг дээ.

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *